Showing posts with label R. Show all posts
Showing posts with label R. Show all posts

Thursday, August 25, 2022

Recon - Rockstar

 Түүнээс нар мандана

Тэнгэрээс гийгүүлнэ

Тэр л өгч чадна

Тэс өөр мэдрэмжийг

Хүсэл биелэх мэдрэмж минь

Хөгжмөөр цохилж байна зүрх минь

Хэний ч дайраагүй

замаар би дайрч өнгөрсөн

Бие минь тэнд

Тэмүүлсээр

Тэнд бие минь оршино

Үүнийг хийх ёстой

Үхэл ч зогсоохгүй

Хаалгыг нээх ёстой

Харанхуйд ч төөрөхгүй ээ

Бие минь тэнд

Тэмүүлсээр

Тэнд бие минь оршино

Heeeeeyyyyy

Shouting out the highest pitch

(Rockstar)

Makin all the rules you know

(Rockstar)

Living my dreams till the end

(Rockstar)

Rockin all the world with my shit

Бие минь тэнд

(Бие минь сэрсэн)

Тэмүүлсээр

Тэнд бие минь оршино

Friday, August 19, 2022

Rec On - Чиний Хүсэл

 Baby baby миний сэтгэл

Амтат чихрийн цаас

Харин миний хүсэл бодол

Өөр хүний гарт

Би ер нь тусдаа нэгэн

Цонхны тавцан дээр

Бэлхүүсийг чинь тэврэн суун

Элснээс цацрах ус

(Ус ус ус...)

Come on

Усан хулгана болсон би

Ургах нарны туяанд

Нэг л мэдэхэд бодол дотор

Молоконы лааз

Сав л хийвэл сүмийн хоор

Сартай шөнийн зоог

Гайхаад хэрэггүй хонгор минь

Гайхамшигтай шдээ

Хүсэл улам улмаар

Би урсах долгион

Доргио бие

Хүсэл улам улмаар

Би урсах долгион

Доргио бие

Миний сэтгэлд чамайг

багтаах зай байгаагүй

Өглөө сэрээд чиний царайг

Харахыг хүсээгүй

Маргааш ч гэсэн чам руу

залгаж би чадахгүй

Гайхаад хэрэггүй хонгор минь

Ганц л шөнө шдээ

Хүсэл улам улмаар

Би урсах долгион

Доргио бие

Хүсэл улам улмаар

Би урсах долгион

Доргио бие

Бие

Хувцсаа тайч

Хувцсаа тайч

Хувцсаа тайч

Бүгдийг нь тайч babe

Baby baby

Миний сэтгэл

амтат чихрийн цаас

Харин миний хүсэл бодол

Өөр хүний гарт

Би ер нь тусдаа нэгэн

Цонхны тавцан дээр

Бэлхүүсийг чинь тэврэн суун

Элснээс цацрах ус

Хувцсаа тайч

Хонгор минь

Хувцсаа тайч

АААААААА

Thursday, April 22, 2021

Rokit Bay - Хязгааргүй (feat. Anouca)

 Чамайг минь...

Үнэхээр хайр хүрэм уралчихсаан мом нь

Зүрхээ тайлж өгөм дуралчихсаан аав нь

Харахаасаа ч өмнө

Тэвэрхээсээ ч өмнө

Бүхнээ чамд өгнө гээд

амалчихсаан аав нь

Чамайг төрөн "час" хийхэд нүднүүдээс минь хүрхрээ...

дүн дүн дэс дэс дүн дүн дэс гээд зүрх минь

Чанга чанга цохилж байсан, чанга чанга

Анх яг ингэж ирсэн бүлтгэр хөөрхөн үр минь

Бидэндээ...

"Аз жаргалыг мэднэ дээ"

гэж боддог байсан үгүй байсаан

Нүдэн дээр

Жинхэнэ joy

бодь гал болоод ирчихсээн

Зүрхийг минь 3 дахин тэлчихсээн

Хөөрхөн чамдаа өнөөдөр хэлсэн л байх

Хэлээгүй ч чи минь бараг мэдэх л байх

Тэгсэн ч гэсэн хэлмээр байна дахиад би

Аав нь чамдаа хайртай! хязгааргүй

Хязгааргүй!

Чамдаа өгдөг хайрын хэмжээ хязгааргүй!

(Хязгааргүй)

Ялгаагүй!

Зах хязгааргүй огторгуйгаас ч ялгаагүй!

Хязгааргүй

Хараад хараад ханашгүй Хажуугаас нь салшгүй

Хамгаас сайхан энхрий үр минь чи

Сайн сайхныг цацруулан Аз жаргалыг түгээгч

Нар минь билээ

Нар минь билээ

Аав нь чамайгаа тэврэх төдийд,

сэтгэл өндийж,

цээжний хөндийд

цэцэг урган зун болдог

Чиний инээд,

намайг нэлээд

ихээр чилээж

байсан асуудлыг минь жижиг болгон цомхолдог

Яриа, царай нь арай л дэндүү эгдүүтэй,

аав ээжийнхээ төгс бүтээл

төгс бүтээл

чинийхээ төлөө

Юу ч хийхээс буцахгүй ганц ч хором эргэлзэхгүй ээ

эмгэн болсон хойно нь ч

эрхлүүлсээр байхын тулд муухай бүхнийг хэрэглэхгүй ээ

Олон жил дэргэд чинь байна

Хөөрхөн чамдаа өнөөдөр хэлсэн л байх Хэлээгүй ч чи минь бараг мэдэх л байх

Тэгсэн ч гэсэн хэлмээр байна дахиад би Аав нь чамдаа хайртай! хязгааргүй

Хязгааргүй!

Чамдаа өгдөг хайрын хэмжээ хязгааргүй!

(Хязгааргүй)

Ялгаагүй!

Зах хязгааргүй огторгуйгаас ч ялгаагүй!

Хязгааргүй

Хараад хараад ханашгүй

Хажуугаас нь салшгүй

Хамгаас сайхан энхрий үр минь чи

Сайн сайхныг цацруулан

Аз жаргалыг түгээгч

Нар минь билээ

Нар минь билээ

Sunday, November 1, 2020

Rokit Bay - Эвшээсэн дагина

 Тавтай морил

Алив Улаанбаатар орил

Улаанбаатар хот биш


Утаан дундах сорил

Хот биш тэр бол тэмцээн

Хүмүүс тэдний хилээр гарах гэж байгаад хуруу гараа гэмтээнэ

Хоосон мөртлөө сагсуу

Нэг л гаднаа гяланцаг хүн мөртлөө гэрт нь байхгүй мах, сүү

Утаагаа дийлж баршгүй

Бид нар яг л бохир аквариумдаа хоригдчихсон загаснууд

Ажилгүй, тэгсэн мөртлөө яаруу

Тэгсэн мөртлөө дандаа хоцорно, цаг барихдаа тааруу

ДААРАВ

Улаанбаатарын өвөл жихүүн хүйтэн

Хүмүүсийнх нь харьцаж байгаа байдалтай яг дүйцнэ


Утаандаа элийрэн мишээсэн дагина

Ухаантай харагдах гэж хичээсэн дагина

Цатгаланг илүү их тэжээсэн дагина

Цагаа ер барьдаггүй эвшээсэн дагина


Улаанбаатар, миний диваажин бас там

Машинууд нь гулгаж тоглох гялайчихсан зам

Улаанбаатар, миний характерын зүм

Эхлүүлсэн ажил дуусна дараа жилийн зун

Улаанбаатар, олон дурсамжаар дүүрэн

Настай хүний үүрсэн цүнхийг орцонд нь шүүрнэ

Улаанбаатар, миний жаргал бас зовлон

Хэрэг хүлээх хэр зэрэг яргалахаас болно

Улаанбаатар...


+----------------------------------------------------+

Муу муудаа дээрэлхүү

Алив даргынхаа нэрийг хэл ээрэлгүй

Мөнгийг бол зээлэлтгүй

Бараг түрийвчээ хаясан бол ингэж удаан нээрэвтэхгүй

Дүгнэнэ номыг хавтсаар нь

Ялгаж харьцана хүнийг зөвхөн өмсөж зүүсэн хувцсаар нь

Хүн гэж харахгүй зарцаар нь

Хүнийг нь биш лого, шошгыг хамгийн түрүүнд анзаарна


Нэг л их ярвайсан баагий

Хүний мууд маш дуртай дарвайсан баагий

Жинхэнэ нүүр тулангуут гар барьсан баагий

Хүний кармааруу өнгийн сарвайсан баагий


Даагий маагий хаагий саагий

Дүүгий жаагий тоглоход амар болсон

Байрны урдаа дүүгий даагий

Гүйдэг талбай байхгүй болсон ч нуугдах газар зөндөө

Учир нь инчээ баригдаж байгаа барилга өндөр


Утаандаа элийрэн мишээсэн дагина

Ухаантай харагдах гэж хичээсэн дагина

Цатгаланг илүү их тэжээсэн дагина

Цагаа ер барьдаггүй эвшээсэн дагина


Улаанбаатар, миний диваажин бас там

Машинууд нь гулгаж тоглох гялайчихсан зам

Улаанбаатар, миний характерын зүм

Эхлүүлсэн ажил дуусна дараа жилийн зун

Улаанбаатар, олон дурсамжаар дүүрэн

Настай хүний үүрсэн цүнхийг орцонд нь шүүрнэ

Улаанбаатар, миний жаргал бас зовлон

Хэрэг хүлээх хэр зэрэг яргалахаас болно


+----------------------------------------------------------------+

Чирдакан дээрээс үсэрсэн чинь

Нэг Пын дээрээс уначихвал хэний буруу

Доор явсан хүний буруу

Нэг Парри дээрээс тасарчихсан охин олоод хүчиндвэл хэний буруу

Ноолуулсан хүний буруу

Хууль нь аягуу сонин сэтгүүл нь

Зөвхөн хонинд итгүүлнэ

Даанч Улаанбаатар олон хоньтой

Ядаргаатай хахууль нь ажил зогсоож завхруулна

Яаж тийм их мөнгө олох вэ дээ

Хүнд суртал хаа сайгүй А, Б-гүй

Гар цайлгаагүй болохоор аль нь ч надаа за гээгүй

Эмчээ би айгаад байна аа

Яагаад та найгаад байна аа

Яагаад та зоох газраа ийм удаан хайгаад байна аа


Улаанбаатар, миний диваажин бас там

Машинууд нь гулгаж тоглох гялайчихсан зам

Улаанбаатар, миний характерын зүм

Эхлүүлсэн ажил дуусна дараа жилийн зун

Улаанбаатар, олон дурсамжаар дүүрэн

Настай хүний үүрсэн цүнхийг орцонд нь шүүрнэ

Улаанбаатар, миний жаргал бас зовлон

Хэрэг хүлээх хэр зэрэг яргалахаас болно

УЛААНБААТАР

Rokit Bay - Хэний хүүхэд вэ?

 Эротик бэй, эротик бэй

Хоёулаа нэг зургаа авахуулаадахъя даа

Энэ хүүхэддээ харуулах гэсэн чинь

Манай хүүхэд чамайг аймар их сонсдог юм тэгээд нэгдүгээр анги

Эротик бэй, эротик бэй

Хөөш чи дахиж битгий муухай дуу дуулаарай хөөе

Чамайг зөндөө хүүхдүүд сонсож байгаа шүү дээ

Үг мүгээ бодоорой, болгоомжтойхон


Энэ хэний хүүхэд вэ ээж аав нь хэн бэ?

Реп концертон дээр чихээ нээж явна хэн бэ?

Ээж аавынхаа дэргэд пээ заваан юм бэ?

Гээд буруу харсан мөртлөө дээж авна эндээс

Нээх сонин дуунуудыг минь сонсгохоо боль

Хүүхдийн чинь оюун санаа хомсдлоо

Соль наад дуугаа

Толь гарлуугаа зоочихвол миний буруу болно

Одоо боль наад дуугаа

Насанд нь таараагүй юм үяүүлнэ харуулна

Тэгчихээд албатай юм шиг хүзүүн дээр даруулна


Үүрэг бас хариуцлага

Шал хамаагүй хүнд бариулчдаг

Хүүхдийхээ гарыг тэгээд өөрсдийнхөө ялыг

Нэгэн уран бүтээлч рүү чихээд ариусдаг

Юу хийхээ хянуулахгүй угаасаа би

Анхнаасаа насанд хүрсэн хүмүүст дуугаа зориулдаг


Энэ хэний хүүхэд вэ?

Ээж аав нь хэн бэ?

Хэний хүүхэд вэ? (Хүүшээ энэ!)

Хэний хүүхэд вэ?

Энэ хэний хүүхэд вэ?

Ээж аав нь хэн бэ?

Хэний хүүхэд вэ? (Хүүшээ энэ!)

Хэний хүүхэд вэ?


Ах нь энд ярьж байна баба дуу

Энд чи байх ёсгүй ааваа дууд

Аав ээж нь аягүй бол зөвшөөрнө дөө

Хүүхдийн чинь санаа манаа хөгширнө дөө

Хийдэггүймаа би хүүхдийн дуу

Сийлэгмааг би хүүхдийн зуу

Дээр харангуутаа нээх том хар шуудайнд

Хийнгүүтээ хээр очоод түүнийг уу

Гэх мэтчилэн би дуу хийдэг юм аа

Ихэвчлэн би ууж байдаг юм аа

Энэ орчлонгийн мууг хийдэг юм аа

Гэрт зочлонгуут сууж байдаг юм аа

Хутга барьцан хувцсаа тайлцан

Орж ирсэн хүн шууд буцаад зайлцан

Агаар байхгүй утаа униартсан

Нүд мүд час улаан дуниартсан


Энэ хэний хүүхэд вэ?

Ээж аав нь хэн бэ?

Хэний хүүхэд вэ? (Хүүшээ энэ!)

Хэний хүүхэд вэ?

Энэ хэний хүүхэд вэ?

Ээж аав нь хэн бэ?

Хэний хүүхэд вэ? (Хүүшээ энэ!)

Хэний хүүхэд вэ?


Хөөе наанаа зогс чи муу

Хүүхдээ аваачээ

Би ямар цэцэрлэгийн багш юм уу?

Өчигдөр орой нэлээн хэдэн тагш юм уусан чинь

Өнөөдөр дотор муухай лагшин муу

Бухимдуу бичин дуу хийж байна агшин зуур

Гэнэт гарч ирнэ миний нөгөө агсан уур

Урд нь би ямар байсан яг л тийм хэвээрээ

Үлдэнэ өгж чадахгүй би загасанд муур


Арай дэндүү дарк юм аа одоо жоохон гэгээлэг

Гэсэн есөн бусын хүсэл бүсэлж намайг чилээдэг

Битгий солиор чадахгүй би өөрчилж

Чадахгүй би бусад шиг нялуун дуугаар бөөлжиж


Хүүш нааш ир! май хүрч ирээд, хүүхдээ ав

Би ямар сурган хүмүүжүүлэгч үү, хүүхдээ ав

Би чиний аав чинь бишээ тэгэхээр

Битгий дахиж ирээрэй

Жинхэнэ эцэг эхээсээ зүүгдээд яв


Хүүшээ энэ!


Хүүшээ энэ!


Энэ хэний хүүхэд вэ?

Ээж аав нь хэн бэ?

Хэний хүүхэд вэ? (Хүүшээ энэ!)

Хэний хүүхэд вэ?

Энэ хэний хүүхэд вэ?

Ээж аав нь хэн бэ?

Хэний хүүхэд вэ? (Хүүшээ энэ!)

Хэний хүүхэд вэ?


Хүүшээ энэ!

Rokit Bay - Тасархай залуу

 Тэр бол тасархай залуу

Хэмжээгээ тэр хэтрүүлсэн

Виски түүнд арай халуун ч


Нэмж хийгээч гээд чиглүүлсэн


Стаканаа байн3

Дүүргээд тулгаж хавсарсан

Архийг даахдаа сайн3

Гэж ярьсаар байгаад тасарсан


Цэнгээн үргэлжилсээр байна харин тэр хурхирсаар байна


Тэр бол тасарцан залуу

Хамгийн тухтай газар луу

Очиж хэвтэнэ ганцаараа

Алгадацгаая хацар луу нь

Уул нь би наана чинь хэвтэх

Санаатай явж байсан юмаа

Хоёр хүний орон дээр

Унтаад өгдөг гай юмаа


Цэнгээн үргэлжилсээр байна харин тэр хурхирсаар байна


Тэр бол тасарцан залуу

Мөрөөрөө давсанд явдаггүй

Тэр бол тасарцан залуу

Ерөөсөө ч тогтмол савдаггүй


Байж байлдаа өнөөдөр чинь

Хэдэн билээ баасан тэ

Өө өнөөдөр би

Найзындаа наадамтай

Байна уу хөгшөөн орой хэлээрэй

Юу яасан бэ

Өө ашгүй түрүүн

Гоё сан тэ


Утсаа тавиад цайны ганц

Цамцаа өмсөөд гарлаа

Хаалга нээсэн өөрийн ганц

Андаа үнсээд авлаа


Том өрөө рүү нь орсон чинь

Намайг зөндөө харлаа

Одоо ёстой намба алдахгүй

Шүү дээ хө

Өлсөөд байна

Даанч байхгүй хоол

Янзан бүрийн алкохол

Өөрөө өртөө хэлсэн

Би бага зэрэг зориг ороод

Энэ нөхдүүдийн нэрийг

Байхгүй нойл

Гэж бодоод угсруулаж5

Хөнтөрсөн

Нэг мэдсэн чинь харин

Унтлагын өрөө рүү явж байсан

Толгойгоороо өнхөрцөн


Тэр бол тасархай залуу

Хэмжээгээ тэр хэтрүүлсэн

Виски түүнд арай халуун ч

Нэмж хийгээч гээд чиглүүлсэн

Стаканаа байн3

Дүүргэж тулгаад хавсарсан

Архийг даахдаа сайн3

Гэж ярьсаар байгаад тасарсан


Цэнгээн үргэлжилсээр байна харин тэр хурхирсаар байна

Rokit Bay - Ганцаардсан улс төрч

 Ганцаардсан улс төрч

Ээ Бурхан минь би ганцаарднаа

Дээшээ хурдан гаргаж ирье хамсаатнаа


Ээжээ хүү чинь өндөрлөг дээр ганцаарднаа

Ганцаархнаа барахгүй тамшаалнаа

Хоолоо

Аргагүй би хоолоо олж чаддаг болохоос өмнө

Газар шороо эзэгнэсэн савдаг болохоос өмнө би сайн хүн байсан сайн хүн байсан

Тэр үед миний эдийн шунал гайгүй байсан

Улс орноо хөгжүүлье гэж сэтгэлээсээ боддог байсан

Надаас л бусад нь ховдог

Ганцаараа би цоглог байлаа

Найзаа хөтөлбөрөө төгс биелүүлнэ ээ

Ард түмнийхээ хайрыг татаж тэврүүлнэ ээ

Гэж байсан хүн шүү

Гэж байсан хүн шүү

Даанч надтай санал нийлэх хүн хэн ч байсангүй шүү

Гэж байсан хүн шүү

Гэж байсан хүн шүү

Даанч надтай санал нийлэх хүн хэн ч байсангүй шүү

Ганцаардсан Ганцаардсан улс төрчөө

Улсаа би ломбардсан улс төрчөө

Би бууж өгөхгүй гэж нилээн гүрийсэн

Нууж ууж идэхгүй гэж нилээн мэрийсэн

Даан ч бусад нь хагартлаа баяжаад байна

Намайг тусад нь хаялаад хаячаад байна

Шоолоод байсан намайг ямар шударга гээд

Коридоороор алхаж байхад минь нудрах гээд

Зөрөх гэхээр мөрлөх гэнэ

Амь насыг минь бүрэлхэн гэнэ

Бараг л арван жилийн сургууль

Ер нь энэ Парламент гэдэг чинь

Ганцаараа гэдэг чинь хэцүү

Гаргасан санааг Динозавр гишгэчихнэ

Эд нар чинь хөрөнгөөрөө өрсөлдөнөө

Би мянга шаагаад хамгийн ядуу нь төгсгөлд нь өө

Ядарсан Ядарсан Ядарсан

Үнэхээр хамаг аргаа бараад би бүр шантарсан

Төд удалгүй би бууж өгсөн могойны нууж өгсөн алимнаас амталсан

Ганцаардсан Ганцаардсан улс төрчөө

Улсаа би ломбардсан улс төрчөө

Сандлаасаа ч би өндийхөө болиод

Зөвхөн биеэ засаад хямд өмдийгөө солиод

Гэрээ засахаас өөр юм хийхээ болиод

Саруул санаагаа өмхийгөөр солиод

Одоо сайхан байна өө

Одоо сайхан байна

Садаа болсон зүйлийг мөнгөөр зодоод сайхан байна

Одоо сайхан байна өө

Одоо сайхан байна

Садаа болсон зүйлийг мөнгөөр зодоод сайхан байна

Сүүлийн үед би сураад байгаа тархи угааж

Амьдрал чинь хэцүү байгаа бол чи зүгээр архи уугаач

I don't care I don't care

I don't care I don't care

I just don't care

Хурдан болоосой хурлын завсарлага

Улс орноо хөгжүүлэх надад зав алга

Адуун дээр Адуун дээр

Адуун дээр Адуун дээр

Байна би Адуун дээрээ

Хүн ганцхан амьдарнаа

Хүн ганцхан л амьдарна шүүдээ

Хүн ганцхан амьдарнаа

Яадийн бэ яадийн бэ

Хүн ганцхан амьдарнаа

Хүн ганцхан л амьдарна шүүдээ

Хүн ганцхан амьдарнаа

Яадийн бэ яааадийн бээ

Баярлалаа.

Rokit Bay - Бороо

 Хацрыг нь даган урсан асгараад

Албаар юм шиг үл анзаараад

Алхаж байна алсан энэ нүргэлсэн


Аадар бороон дундуур ганцаараа

Ангачихсан хүйтэн цементыг

Борооны дуслууд нь услана

Ертөнцийн хэрэггүй чимээнүүдийг

Дарахад нь борооны дуу туслана

Цэл мөс болсон гараа

Хааяадаа нэг гаргаж үлээнэ

Удаан ирэх тайвширалаа

Борооны татрахтай давхцахыг хүлээнэ

Цэл мөс болсон гараа

Хааяадаа нэг гаргаж үлээнэ

Удаан ирэх тайвширалаа

Борооны татрахтай давхцахыг хүлээнэ

Бороон дундуур ганцаар алхсан

Хорвоо түүнийг заримдаа залилсан

Зовлон төрхийг нь чанга тогшиход

Зовхиороо нулимсаа залгисан

Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч

Норж юундаа сормуусаа тэмтрэвээ

Жинхэнэ хагацалтай танилцахад

Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ

Хүнд болж байна түүний хувцас нь

Уг нь тэр нимгэн хувцасласан

Харанхуйд одод мэт асах цонхнууд

Нэг нэгээрээ унтарсан

Түүнтэй зөрсөн хүмүүс түүнийг мөргөх шахна

Толгойн дээрх хүрмээ нөмрөөд түргэн алхана

Түүнийг анзаарсан хүмүүс түрхэн гайхна

Нүүрний будаг нь урсавч түүний төрх нь сайхан

Цэл мөс болсон гараа

Хааяадаа нэг гаргаж үлээнэ

Удаан ирэх тайвширалаа

Борооны татрахтай давхцахыг хүлээнэ

Цэл мөс болсон гараа

Хааяадаа нэг гаргаж үлээнэ

Удаан ирэх тайвширалаа

Борооны татрахтай давхцахыг хүлээнэ

Бороон дундуур ганцаар алхсан

Хорвоо түүнийг заримдаа залилсан

Зовлон төрхийг нь чанга тогшиход

Зовхиороо нулимсаа залгисан

Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч

Норж юундаа сормуусаа тэмтрэвээ

Жинхэнэ хагацалтай танилцахад

Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ

Хатуу үедээ хад чулуу

Гэхдээ дотроо зүрхтэй чулуу

Чадна орчлон хорвоог ганцаархнаа түрэхдээ тулвал

Харагдаж байгаагаасаа хамаагүй их хүчтэй

Хэцүү үедээ гэрэлтэнэ

Гэхдээ улам тод гэрэлтэнэ

Цаг хугацаа өнгөрч бүхнийг эмчлэн хол жирэлзэнэ

Дурсамжууд аажим аамжаар улам хол чирэгдэнэ

Дэргэд нь зөвхөн үнэтэй зүйл нь л үлдэнэ

Бороон дундуур ганцаар алхсан

Хорвоо түүнийг заримдаа залилсан

Зовлон төрхийг нь чанга тогшиход

Зовхиороо нулимсаа залгисан

Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч

Норж юундаа сормуусаа тэмтрэвээ

Жинхэнэ хагацалтай танилцахад

Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ

Бороон дундуур ганцаар алхсан

Хорвоо түүнийг заримдаа залилсан

Зовлон төрхийг нь чанга тогшиход

Зовхиороо нулимсаа залгисан

Цэцгийн дэлбээ нүднээ энхрийхэн ч

Норж юундаа сормуусаа тэмтрэвээ

Жинхэнэ хагацалтай танилцахад

Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ

Аюултай бүс (feat. Ану & Мэндэ)

Сайхан2 хүүхнүүд зөндөө олон гэхдээ

Тэр орон дотроо жудочин шиг зөндөө олон мэхтэй

9н шид нь бүрдсэн нэгэн халуу дүйсэн бүсгүй


Хуруугаараа ч алж чадна залуучуудыг цусгүй


Анх би түүнийг гадаа цагаан сараар шинэлээд

Явж байхдаа харсөөн шууд л дурлачихсөөн

Сайхан2 өврөөр зөндөө олон тэнэлээ

Гэхдээ түүнийг бурхан тусад нь урлачихсөөн


Тэр бол аюултай бүс-гүй түүнийг 80уулаа хүс-дэг

Гэвч түүнийг хэнч дурлуулж чадаагүй


Зөвхөн царай нь лаг биш бас зүрх нь царайлаг сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь харайдаг


Аюултай3 бүс-гүй хэн ч маргахгүй эрчүүд 80уулаа түүнийг хүсдэг гэвч хэн ч дурлуулж чадаагүй

Тэр бол аюултай3 бүс-гүй хэн ч маргахгүй мянган баян залуучууд өөрсдийгөө түүнд борлуулж чадаагүй


Нөхрүүд эхнэрүүдээ түүнтэй харьцуулж ярьхад

Тэдний эхнэрүүдийн чих нь халууцана дөө

Түүний нүдийг харвал согтоно харц нь сархад

Түүний хүүхдийг тээхэд бэлэн залуус зөндөө


Тэр бол үлгэр жишээ тэр бол үлгэр бишээ

Нээрээ байдаг гэсээн бүгдээрээ хайдаг гэсээн


Дархан цаазат бүсгүйг олох юмсаан хүсхийн

Харц тулсан хүний зүрх дэлбэ үсэрнэ түсхийн


Тэр бол аюултай бүс-гүй түүнийг 80уулаа хүс-дэг

Гэвч түүнийг хэнч дурлуулж чадаагүй


Зөвхөн царай нь лаг биш бас зүрх нь царайлаг сайхан түүний хажууд очсон хүний зүрх нь харайдаг


Аюултай3 бүс-гүй хэн ч маргахгүй эрчүүд 80уулаа түүнийг хүсдэг гэвч хэн ч дурлуулж чадаагүй

Тэр бол аюултай3 бүс-гүй хэн ч маргахгүй мянган баян залуучууд өөрсдийгөө түүнд борлуулж чадаагүй


Нэгэн удаа тэр зөвхөн инээмсэглээд л хүний аминд хүрсэн гэсэн

Чинээлэг айлд л бэр болно гэсэн бодол байдаггүй гэсээн

Тэр одооны ихэнхи охидыг айлгүй гэсээн

Бас нэг удаа болсон явдалыг одоо яръя

Нэгэн ганц бие залуу бааран дотор баръя

Гэж бодоод бүжиглэж байсан хүмүүс дундуур алхаж гэнээ

Тэгтэл түүнийг хараад цэнхэр гэдгээ мартаж гэнээ


Учир нь тэр бол аюултай бүс-гүй түүнийг 80уулаа хүс-дэг

Гэвч түүнийг хэнч дурлуулж чадаагүй


Зөндөө олон залуучуудын зүрхийг сугаласан

Тэр бол цуврал алуурчин түүнийг баривчлаачаа

Яанаа одоо өглөө мартаад усанд орцон чинь

Түүний гарын үсэг бөгсөн дээрээс арилчихлаа ш дээ


Аюултай3 бүс-гүй хэн ч маргахгүй эрчүүд 80уулаа түүнийг хүсдэг гэвч хэн ч дурлуулж чадаагүй

Тэр бол аюултай3 бүс-гүй хэн ч маргахгүй мянган баян залуучууд өөрсдийгөө түүнд борлуулж чадаагүй 

Rokit Bay - Орилоон

Үхсэн хүн үг хэлээд байнаа

Гэсэн цуу яриа нилээд байнаа

Явсан замд даарч чилээд байнаа

Хэлсэн газар нь ирээд байнаа


Дх: Орь  лоон

Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон

Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон

Арга барга цөхөрч уйлах орь лоон

Орилоон


Энэ та нарын байх газар биш

Айхгүйдээ биш

Сүнс чөтгөр байхгүйлдээ ишш

Гэж бодож байвал сайнгүйдээ чишш

Сонсож байна уу орилооныг дахиж нэг 

Тунгаасан нь дээр байхаа зорилгоо нэг

Залуу насны аагаа мартаачээ гэхээр 

Зоригоо нэг хээр байгаа павилионыг 

Сүнс чөтгөр шүглэсэн бугласан цугласан гээд байхад

Судалгааны баг ирсэн байна

Багч гэждээ бар жилтэй бацаанууд

Арван хоёр цагт ирлээ

Бат Гэрлээ Цогт Идэрээ

Домог болсон ороолонгийн гарт ирлээ

Зогс битгий тогш цааш битгий ор

Хаа сайгүй байгаа биз аалзны тор

Хүн ирээгүй зочин аваагүй

Нийт жилийн тоо за бараг хорь 

Түр тар гэж хаалга онгойлоо

Хамгийн түрүүнд өндөр биетэй шилтэй хүү

Урт хар хонгилын төгсгөлд хүлээж байгаа зүйлд тэд нар бэлдээгүй

Түр тар гэж хаалга онгойлоо

Хамгийн түрүүнд өндөр биетэй шилтэй хүү

Урт хар хонгилын төгсгөлд хүлээж байгаа зүйлд тэд нар бэлдээгүй


Дх: Орь  лоон

Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон

Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон

Арга барга цөхөрч уйлах орь лоон

Орилоон


Энэ та нарын байх газар биш

Айхгүйдээ биш

Сүнс чөтгөр байхгүйлдээ ишш

Гэж бодож байвал сайнгүйдээ чишш

Сайн сонсдоо хэний хоолой байна

Чамайг төрүүлж өсгөсөн хүний хоолой байна

Байж болмоор гүй юм болоод байна

Яагаад гэвэл ижий чинь нас барчихсан шүү дээ

Дуудаад байна шүү дээ хүүгээ

Тэр дуудсан зүгрүү нь гүйлээ

Харанхуйд нэг хүн нүүрээ

Буруулан цааш харан суусан байна нуусан байна

Үсээ халтар даавуугаар боосон байна

Эргүүлээд хартал нүдний ухархай нь хоосон байна

Хурц иртэй урт биетэй мэсээр 

Ухчихаждээ нүүрийн

Орхичиждээ хүүрийн

Мануухай болгоод

Хурц иртэй урт биетэй мэсээр 

Ухчихаждээ нүүрийн 

Орхичиждээ хүүрийн гэтэл


Дх: Орь  лоон

Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон

Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон

Арга барга цөхөрч уйлах орь лоон

Орилоон


Орилоон та нар буруу газар зорилоо

Хорихоон хэдэн насны ааган дээр

Гаргасан шийдвэрийнхээ үр дагавараас болж

Яг одоо үхэл амьдын зааган дээр

Саяхаан нэг л их инээж ханиасан хүмүүс орж ирсэн 

Удахгүй хүнээ таниулсан

Нэгнийхээ дээр бараг гишгэхээс холгүй

Орилолдон гүйлдэх чимээ ширүүснэ

Тэд нар яг одоо галзуурхад ойрхон

Учир нь тэр тэдний багалзууранд ойрхон

Хэрвээ тэр тэднийг бариад авах юм бол 

Нийгэм болсон толгойнуудын савалзуулна зөөлхөн

Харанхуйгаас нэгэнт гарахгүйгээс хойш

Буг чөтгөр нуруунаас чинь салахгүйгээс хойш

Уг чөтгөр хүний зовлонд цадахгүйгээс хойш

Зугтаж үл чадахгүйгээс хойш ОРИЛ



Дх: Орь  лоон

Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон

Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон

Арга барга цөхөрч уйлах орь лоон

Орилоон


Өөөөө орилоон намжиж дуусаад үс нь нахиалж

Өөөөө орилоон намжиж дуусаад цус нь шалбааг

Thursday, July 16, 2020

Rutuu - Боловсролтой Хулигаан

Ийм ээ тийм ээ юм ярих надад хэрэг байхгүй
02.,420.....
Тамхиа асааж би чинь сордог
Тамхиа татахаараа би яг симба дорноговь
Shining with the шороо гутал минь гялалзана
Цалин багатай царай муутай хүмүүс хялалзана
Муухай харж давшлах над руу хэрэггүй ээ
Би чинь жаргалтай амьдарч буй Монгол улсын иргэн
Өдөр гэрээс гараад үүргэвчээ үүрсэн байдгийн
Надтай ярих дуртай хөгшчүүд манай байрны
Тэд нар надад хайртай би чинь боловсролтой хулигаан
Нэг уугаад суучвал тойруулаад олон хэлээр цөм шаана
Ну детство у меня было очень хорошо
У люблю водку и вкусный свежий мороженое
Люди любит меня а я люблю тебя
Надад одоо хэрэгтэй байна манай эмийн санч туяа

Дахилт:Тэр бол боловсролтой хулигаан
              Тэр бол сайн хүн шүү анхаар(x2)
             
Сансрын нисгэгч ахаа сайн яваад ирэв үү?
Саран наран хоёртойгоо саатан уулзаад ирэв үү?

Дахилт:Тэр бол боловсролтой хулигаан
              Тэр бол сайн хүн шүү анхаар(x4)

Хаалгаа хаагаад гэрээс гарлаа
Яарсан би чинь утсаа шалгана
Би найз руугаа залгах хэрэгтэй
Учир нь миний найз бол боловсролтой хулигаан
Би хоолоо бүгдийг нь идсэн
Эхнэр минь дахиад жирэмсэн
Түүний хажууд би чинь ажил төрлөө хийдэг
Айлын гэрийн эцэг
Өглөөнөөс оройг хүртэл ажилдаа ядарч туйлдана
Надаас хулмас үнэртэнэ
Би үнэхээр их хичээнэ
Нэмээд гэр бүлээ тэжээнэ
Надад амрах 1 хоног л ерөөсөө л үлддэг
Тэр нэг хоногтоо ганц найзтайгаа Уулзангаа тэр бүх юмтайгаа
Намайг тасраана
Намайг хашраана
Боловсролтой хулигаан аймар шаана

Дахилт:Тэр бол боловсролтой хулигаан
              Тэр бол сайн хүн шүү анхаар(x4)

Sunday, May 17, 2020

Rokit Bay - Ээдээ энэ эрчүүд үү

Ээдээ энэ эрчүүдүү үг
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Rokit Bay, I'm rocking it
Rokit Bay, I'm rocking it
Rock it harder baby, rock it harder baby
Энэ бол ганц бие эрчүүдийн дуу, энэ бол ганц бие эрчүүдийн дуу
Дандаа сэргэлэн байцгаа найз охиноосоо эрчүүдээ, гэрчүүдээ нуу
Баяраа чи бол муу нэртэй гэж охидууд хэлдэг дуу нэгтэй
Үлээдэг ажил хийлгэж байгаад ticket авна 101 дээр
Ирээдүйд би нэг хүүхэнтэй хуримаа хийгээд сууна гэхдээ
Тэр үед эхнэр 20 настай, Баяраа өөрөө 101-тэй
Энэ дуу бол одоохондоо хуримын ордноос хөлөө авдаг
Алгасалгүй 7 хоногоор зугаа цэнгэлийн төлөө явдаг
Ганц бие эрчүүдийн сүлд дуу
Найз охиныхоо чи хөлд суудаг бол
Чамд энэ дуу зориулагдаагүй тэгэхээр сувгаа сольдоо
Охидууд болгон өөр зарим нь зүрхээ уудалж өгнө
Зарим нь шөнөжин хуучилж хононо
Зарим нь худлаа муужирч унана
Гэхдээ аль нь ч байсан сунана
Биднуусын кармаан дах муна нь
Хамгийн сайхан хүүхэнтэй хамт байсан ч ханахгүй бид шунана
Хөгширч ажиллагаагүй болох дэлхий сөнөхөөс долоон дор
Долоо нахидаг байгаа дээрээ олон охидын улаан бор
Өнгийг ээлжил миний одоо юу ярьж байгааг бодоод ол
Нүдэлж авсан охиныгоо би хүчээр аваачна хотоос хол
Rokit Bay, I'm rocking it
Rokit Bay, I'm rocking it
Rock it harder baby, rock it harder baby
Энэ бол ганц бие эрчүүдийн дуу, энэ бол ганц бие эрчүүдийн дуу
Дандаа сэргэлэн байцгаа найз охиноосоо эрчүүдээ, гэрчүүдээ нуу
Цус доошоо юүлэгдэж хөл удирдлагагүй болдог эрчүүд
Хайрт хүнээ бодоод тэвчүүл уул нь болно
Гэхдээ тэгчүүл гоё боломж алдана
Нэг мэдэхэд би нар шалдан зогсож байна
Хаалгаа тогшиж байна, би юу гэж хэлэхээ бодно
Энэ бол ганц бие эр хүний сүлд дуу
Найз охиныхоо хөлд суудаг бол
Чамд энэ дуу зориулагдаагүй тэгэхээр сувгаа сольдоо
Хүүхнүүдээ би дээгүүрээ хонины арьстай чоно
Миний сонингын цаастай нунтгаас уусан охидууд ёстой нам
Ямар заваан амьтан бэ? энэ гэж авгай нар хэлдэг
Намайг санаад байна гэж таньдаг хүний авгай нь эрхэлдэг
Тиймээс Rokit Bay бол хүн биш ээ Rokit Bay бол араатан
Өрөөн дотроос би хамгийн халууныг нь хараална
Энэ бол миний нууц амьдралын тухай дуу, би муухай хүн
Танилцахыг алгасаж дорхонгоо би шуурхайлна
Долоон булчирхайгаа дуун дээр бүгдийг нь тоочих муухай л байна
Сонирхолыг чинь татаж байгаа л бол болоо тиймээс дуугүй бай
Rokit Bay, I'm rocking it
Rokit Bay, I'm rocking it
Rock it harder baby, rock it harder baby
Энэ бол ганц бие эрчүүдийн дуу, энэ бол ганц бие эрчүүдийн дуу
Дандаа сэргэлэн байцгаа найз охиноосоо эрчүүдээ, гэрчүүдээ нуу
Ихдүүлнэ би заримдаа дуунуудынхаа давсыг нь
10 жилдээ охидуудад хуулуулж байгаад цамцыг нь
Дуу дуулж байгаа янзыг минь ээж эмээд минь бүү сонсго
Бусад нь ч яахав хамаагүй, хамаатан ах дүү сонсог
Намайг таньдаг нэг ч хүн байхгүй юм шиг би хэнэгчгүй
Ингэж л болохгүй байх гэж огтхон ч үгээ цэнэх ч үгүй
Миний сул тал эмэгтэй хүн ялангуяа эгчмэд
Хэнтэй ч байсан үерхэл минь хурдан дуусна нэгж мэт
Дуусангуут нь цэнэглээд дуудлага хийнэ шууд тэр дор нь
Согтуу нинжадах гэж байгаад буруу айлын гэрт орно
Юун хүн бэ? бодоод байсан чинь би ер нь хүүхэнтэй
Романтикаар болзоонд явж байгаагүй юм байна түүхэндээ
Зөвхөн бүрийг call-д тиймээ, зөвхөн booty call
Заяаны хань болох хүний битгий ол
Намайг дагаад sing тиймээ, намайг дагаад sing
Ямар заваарсан юм гэхгүй зүгээр дагаад sing
Зөвхөн бүрийг call-д тиймээ, зөвхөн booty call
Заяаны хань болох хүний битгий ол
Намайг дагаад sing тиймээ, намайг дагаад sing
Ямар заваарсан юм гэхгүй зүгээр дагаад sing
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү
Ээдээ энэ эрчүүд үү

Sunday, March 15, 2020

Roockie - Иб нь Мачд Хайртай (feat. Man On The Moon)

Чамруу ороход хаалга дүүрэн Өнөөдөр хатуу зүйлийг шимээд Сэтгэлрүү чинь би ороод гарна Охидууд надад хайрын түүхээ яриал Гэхдээ Яаралтай суух цаг минь болоогүйэ Намайг харалдаа залуу хүншүүдээ Би яаржийна охин мээнь Би чамаас өөр зүйл хүсээд байна ИБ ьН МАЧД РИАХТАЙ ИБ ьН МАЧД РИАХТАЙ ИБ ьН МАЧД РИАХТАЙ ИБ ьН МАЧД РИАХТАЙ Сарны доор чамтай биБүжиглий Үнэрээр чинь мансуурий Хонгор минь чамруу би тэмүүлэнэ Дараагийн хаалга нөгөө ертөнцрүү Шөнөөр дэлбээлсэн сарнай чи юм уу Ороход бэлэн байна чиний ертөнцрүү Зүрх хурдан цохилж байна энэ дурлал уу Хадгалсан зүрх сэтгэл чамд хүрээ юу Харанхуй дундаас гэрэлтэх чи юм уу ИБ ьН МАЧД РИАХТАЙ ИБ ьН МАЧД РИАХТАЙ ИБ ьН МАЧД РИАХТАЙ ИБ ьН МАЧД РИАХТАЙ

Thursday, March 14, 2019

Rokit Bay - 3 2 1

Идэвхи буурч байна температур check Одоо яана аа бага багаар алдаж байна би биеийн дулаанаа Сэтгэл мэдрэлийн шок эмчилгээгээ болиод одоо Оюун санаагаа урьдных руугаа буцаана аа 3,2,1 микрофон check үүдэн дотор MC-нүүдийг алаад ханыг будна улаанаар Нөгөө баагий чинь буцаад ирлээ одоо яана? Чиний дээрээс тусах гэрлийг чинь дахиад булаана аа Үгний мужаан буцан орлоо ажил руугаа Шийдэмгий гартаа барьлаа айхтар том цүүц Өрсөлдөөнийг аль хэдийнээ хойноо хаясан Хийморио бахардуулахаас айхгүй бол гүйц Хэтэрхий их сатаарал дунд мартах шахлаа Хэн гэдгээ so I'm going back to my roots Толгой ажиллах тусам тамхи угсруулна Нэмж авъя ч гэсэн ойр хавьд байхгүй л дээ түц Амандаа WOODS тамхи амандаа зууЦан Өгүүлбэр холбоод 10 цаг сууЦан Нийслэлийн чимээнээс хол очоод бууЦан Хийх ёстой ажилнуудаа одоо хийж дуусгана Маш олон юманд миний анхаарал сарнина Бүгдийг нь хийх гээд ганцаар нь дагинана Гэж байхгүй үсчинэ, өөрийгөө загнана Хийж дуусаагүй мөртлөө өөрийгөө шагнана Зурагтаар дандаа солиороод суугаад байхаар Намайг мэргэжлээ сольЦон гэж бодсон уу? Заяаны ханийн тухай дуу дуулаад байхаар Hip Hop-ыг хийхээ больЦон гэж бодсон уу? Зурагтаар дандаа солиороод суугаад байхаар Намайг мэргэжлээ сольЦон гэж бодсон уу? Заяаны ханийн тухай дуу дуулаад байхаар Hip Hop-ыг хийхээ больЦон гэж бодсон уу? Идэвхи буурч байна температур check Одоо яана аа бага багаар алдаж байна би биеийн дулаанаа Сэтгэл мэдрэлийн шок эмчилгээгээ болиод одоо Оюун санаагаа урьдных руугаа буцаана аа 3,2,1 микрофон check үүдэн дотор MC-нүүдийг алаад ханыг будна улаанаар Нөгөө баагий чинь буцаад ирлээ одоо яана? Чиний дээрээс тусах гэрлийг чинь дахиад булаана аа Уул нь би үлдээсэн юмсан тэдэнд Шоронд байсан юм шиг орон зай Гэтэл тэд нар яасан? Яаг хэвэндээ Коридортоо ганцаар явсан мөртлөө сугарч байгаа юм чинь Намайг очихоор LEVEL одоо яаж нэмнэ дээ? Гомдоод байх юм байхгүй няцаахгүйгээр зүгээр сонс оо Бүгд л өөрсдийгөө шилдэг байсан гэж үзнэ Микрофоны ардаас писдакуудыг үгээр оносоор Мөр болгоныхоо тоогоор дайсан үржүүлнэ ТамхилЧаад буцсан чинь амьдралаа бодсон гэнэ Зарим нэг нь харин нэг нь үлдсэн байлаарадаа Талхны мөнгөө хийж чадахгүй байгаа бол Зодог тайлахаас өөр ямар ч арга байдаггүй байх даа Байх юм бол байсан шиг бай Болих юм бол больсон шиг боль Битгий ингэж boomerang шиг шалчиганаад бай Зодгоо тайлсан бол тайлсан шиг тайл Хэдэн цаас харангуутаа Хэдийг өгөх юм гээд битгий хавчиганаад бай! Зурагтаар дандаа солиороод суугаад байхаар Намайг мэргэжлээ сольЦон гэж бодсон уу? Заяаны ханийн тухай дуу дуулаад байхаар Hip Hop-ыг хийхээ больЦон гэж бодсон уу? Зурагтаар дандаа солиороод суугаад байхаар Намайг мэргэжлээ сольЦон гэж бодсон уу? Заяаны ханийн тухай дуу дуулаад байхаар Hip Hop-ыг хийхээ больЦон гэж бодсон уу? Идэвхи буурч байна температур check Одоо яана аа бага багаар алдаж байна би биеийн дулаанаа Сэтгэл мэдрэлийн шок эмчилгээгээ болиод одоо Оюун санаагаа урьдных руугаа буцаана аа 3,2,1 микрофон check үүдэн дотор MC-нүүдийг алаад ханыг будна улаанаар Нөгөө баагий чинь буцаад ирлээ одоо яана? Чиний дээрээс тусах гэрлийг чинь дахиад булаана аа

Friday, March 8, 2019

Rokit Bay - Бор Aрьст Gump

Тиймээ энэ бараг мөн байхдаа
Эмээгийн яриад байсан мөн байхдаа
Энэ лав бараг хорвоогын хамгийн хөөрхөн эмэгтэй хүн байхдаа
Гэж би мэлрэн тун гайхлаа
Дурлал гэдэг энэ юм байхдаа
Түүнийгээ дандаа зүүдэлчээд байсан нь
Заяаны хань гэсэн зөн байхдаа
Даан ч тэр сүнсэнд сайн
Надад баригдахгүй муужгай муур
Тэгхээр ер нь дэмий нэр нь Дэми
Дэлгэцээр уулзхаас өөр арга алга
Сэтгэлээр унаад бараг
Балгачихсан дарс
Анхны модыг минь өгсөн бүсгүй
Надад залгачихсан нарс
Бүтэдгүй гэсэн үнэн юм байнэ лээ алсын зайны харьцаа
Хорьж болдгүй 2-р ангийн дурлал анхны хайрийн хавьцаа
Авж болдоггүй зүйл гэж байдаг юм байна лээ хүрсэн миний уур
Зурагтаар гарахдаа миний зүрхийг зүснэ Demi Moore

ДХ: Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яаг ихэр шиг 
Хань ижилтэй болчвол амьдрал яаг л чихэр шиг
Байдийн тэхээр миний хүү чи заяаныхаа ханийг олчвол
Хэрвээ тэр чинь чинийх болчвол наалдан пад шиг наалдаад ав

Нэг охин байсиймаа
Сэтгэл нь зөөлхөн
Оюун гэдэг лаг
Сэргэлэн хөөрхөн
Союу ин дэ клаб
Союун ин дэ клад
Юү вээр дансийн вит сомбаадээ
Даан ч тэр араас нь гүйдэг 80н хүнтэй фак
81дэх нь болоод яахын хайран үнэндээ цаг
Гэж бодсон ч гэсэн танилцxаар очсон яадийн
Сайн уу сайн уу сайн уу юү байна даа
Маньдаа наадах охиноо өгөөд цаашаа гүй баньдаа
Миний эмэгтэй
Хүнтэй
Ярих техникийг
Форэст гампийн теннис шигийг мэдэхгүй л байна даа
Ах нар намайг Шоолно бага байхад чиний найз охин чинь чиний энэ муу ПС гэж
Амьдралд минь 2 оюун байсан гэч тэдний аль нь ч хиймэл оюун байгаагүй
Сиси гэж Хатан хааны кино гардаг байхад түүний ядам хурууг сүй тавих цагирагруу хийжий гэж
Бодож байсан ч хэдэн жилийн дараа энэхүү бодол яриж бие биелүүгээ орилж гарсан би чи гэж

ДХ: Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яаг ихэр шиг 
Хань ижилтэй болчвол амьдрал яаг л чихэр шиг
Байдийн тэхээр миний хүү чи заяаныхаа ханийг олчвол
Хэрвээ тэр чинь чинийх болчвол наалдан пад шиг наалдаад ав
Эмээ минь хэлэхдээ өөрийнхөө яаг ихэр шиг 
Хань ижилтэй болчвол амьдрал яаг л чихэр шиг
Байдийн тэхээр миний хүү чи заяаныхаа ханийг олчвол
Хэрвээ тэр чинь чинийх болчвол наалдан пад шиг наалдаад ав

Нилээн хэдэн жил заяаны хань хайж гүйгээд л байлаа гүйгээд
Гүйгээд л байсан бартаатай замдаа дэвшилтүүд хийснүү бүү мэд
Арай гэж 1 хүн нүдэндээ олж хараад агаар дээр би томоор бунд зурав
Хариуд минь тэр надруу далаллаа гэсэн чинь
Юу вэ?
Дунд хуруу
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Эмээгийн ярисан бүсгүйг олно гэдэг худлаа
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Ганцаар ердөө л 2 жил болно гэсээр удлаа
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Заяаны ханийг замаас олно гэдэг худлаа
Олно гэдэг худлаа олно гэдэг худлаа
Энүүхэнд байх байх гэсэн хол юм тэгхээр буцлаа
ЗАЗА БИ ХАРИЛӨӨ

Roockie - Morning

Харамгүй заяасан нарны илч чиний дээр тусчээ
Харанхуйг гийгүүлнэ гэж чи минь дэндүү хөөрхөн төржээ
Инээд бас энгийн бус байгаа чинь нэг тийм
Ийм л болохоор өглөө болгон хамтдаа сэрэхийг хүснэ тийн
Өглөө болгон тархинд минь бодолд минь нахиалж байдаг чи
Чимх төдий зүйлсийг орхихгүй бүгдийг бодно би
Биелээгүй хийгээгүй зүйлээ ч би хийхийг бодно
Тиймээ гол чамтай байхаа надад болно
Aye нь хүртэл надад хэлэхийн амьдрал гоё шүү гэж магтахын
Намайг чамтай байлгах гэж сар хүртэл орой мандалын
Үргэлж л хамтдаа байяа гэвэл өглөөгөө надтайгаа цугтаа угтаа
Yeah

Oh baby энэ амьдралын төгс аялгуу
Уянгалаг хоолой чинь намайг хөгөлдөг
Инээх чинь инээх чинь
Намайг аз жаргал руу хөтлөн дагуулна
Oh baby чи миний цорын ганц хайр мөн
Би чиний цорын ганц байхыг хүснэ байхыг хүснэ аз жаргал мээнь

Зугаатай байгаарай чамайгаа би чинь уйдахгүй байлгахыг хүснэ
Үүнээс илүүг үзүүлнэ харуулна ингээд хамтдаа байвал төгс юм
Намайг үнсэхэд чинь тархинд минь солонго татна
Ингээл чамайг би чинь тэврээд хэвтэхэд урсаж хайлна
Балайраад балай юм хайрлаад л баймаар юм
Хамтдаа жаргах юм анхилам сайхан юм
Хүлээгээд хүсээд байсан зүйл минь мөн ч гэлээ
Ингээд л иймхэн зүйлдээ би чинь
бас ханахгүй юм билээ hah
Чамтайгаа байхдаа бүхнийг мартнаа
Намайгаа чи минь үргэлж магтнаа
Өөрөөсөө илүү хайрлана би
Улаахан урууланд чинь согтоно би
Үнсүүлэе хазуулая хөхүүлэе өөр юу байдгийн чамтайгаа бүгдийг нь хийе
Элэе таалая хайрлая чамтайгаа илүү ихээр хийх зүйл надад бий

Oh baby энэ амьдралын төгс аялгуу
Уянгалаг хоолой чинь намайг хөгөлдөг
Инээх чинь инээх чинь
Намайг аз жаргал руу хөтлөн дагуулна
Oh baby чи миний цорын ганц хайр мөн
Би чиний цорын ганц байхыг хүснэ байхыг хүснэ аз жаргал мээнь

Чи минь надад хатан хаан хэлэх үг чинь хатуухан
Харин намайг хайрлах хайр чинь дэндүү халуухан
Үргэлж надаас асууна хайраа би чинь хөөрхөн үү
Мэдээж чи минь хөөрхөн бусад охид чамайг минь дийлдэггүй хөөрхөн
Хорвоод чи надад заяагдсанаа мэддэгүү
Ховорхоон тийн залуус чиний хайрыг булаана гэдэг
Бондого хондого одоо чи үүрд инийх
Гуалиг муалиг чи минь одоо үүрд минийх


Oh baby энэ амьдралын төгс аялгуу
Уянгалаг хоолой чинь намайг хөгөлдөг
Инээх чинь инээх чинь
Намайг аз жаргал руу хөтлөн дагуулна
Oh baby чи миний цорын ганц хайр мөн
Би чиний цорын ганц байхыг хүснэ байхыг хүснэ аз жаргал мээнь

Rokit Bay - Зугаатай Байлаа ft. Nisvanis

Ядаж нэг дуу хийвэл гоё л юм байна
Гэж эхэлж байсан он бол 2008
Микрофоноо шүүгээ дотроо бэхэлсэн байна
Чихэлдсэн зайн дотор эхлэсэн байна
Чигэлсэн байн нь, ердөө ойрын хэдэн сард
Итгэх болоогүй байв, өөрийн потенциалд
Үлдсэн амьдралынхаа туршид хийх зүйлээ олоогүй
Хэдэн хэсэг хувааж байлаа өөрийг хэдэн талд
Бодол чинь ер нь гүехэн юмдаа
Гээд хувь заяа намайг доош унагаж гэнэ
Мөхчихсөн үерхэл дундаас минь
Нэгэн шинэ дууны үг ургаж гэнэ
Тарисан зүйл ургана, Jack and the beanstock
Тааз хамгийн сүүлийнх нь хязгаар биш
Гадна талаас харна хэвэн дотор баригдахгүй
Хэлэх гэснээ хэлнэ яг Нисванис

Дх: Hey hey! Танилцахад таатай байлаа
Ард минь хоцорсон он жилүүд минь чи зугаатай байлаа
Hey hey! чамгүйгээр цэглэх байлаа
Ард үлдсэн цаг хугацаа чи цоо шинэ бүхний эхлэл байлаа

Сонирхол хувьсалд орсон хүсэл болсон
Пуужин хөөргөх төсөл болсон
Дээшээгээ дээшээгээ татах хүчгүй бүсэд орсон
2013 -аас хэдэн жилийн өмнө
Үгэлдэг хүн болж үзэгдэхийн өмнө
Ажлаас гарах албан бичиг мэдэгдэлийг өгнө
Өөрөө өөртөө Rokit Bay гэдэг нэрийг өгнө
Би микрофон авах гэж
Хамаг мөнгөө шавхаж байснаа өчигдөр шиг санаж байна
Боломжгүй мэт үзэл бодлоо
Одоо хүртэл сүнс хий үзэгдэл шиг манаж байна
Энд хийх ажил минь дуусаагүй
Хоёрхон цомог гаргаад сэтгэл санаа ханаж байна
Гэвэл үгүй, зүгээр эргэж хараад
Туулсан замаа тайлагнаж таван жилээр танаж байна

Дх:

Шинэ бүхний эхлэл боолсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Миний шинэ бүхний эхлэл болсон
Энэ хэдэн жил
Намайг хэн гэдгийг таниулж өгсөн
Энэ хэдэн жил
Бид нар дардан замаар алхаагүй ч
Явсан замдаа ялгаа хийж
Зогсоох гэсэн бодлын цагдааг
Аялал дундаа ардаа хийж
Ирсэн ирүүнүүд биднийг мэрсэн ч
Бид хэлэх гэснээ хэлсэн
Өрөөнөөс онцгойрч үлдэн
Хийе гэснээ хийсэн

Rokit Bay - Эвдэрхий Хүн ft. Уянга

Ийм байгаа би урьд нь ийм байгаагүй
Сэтгэлийн талбайд минь урьд нь мийн байгаагүй
Түүнтэй байсан мөчүүд хоосон хий байгаагүй
Өөрөөсөө болоод энд эдэлж байна лайгаа би
Одоо тийм хайраа би буцаахыг найраагүй
Өөр хэнтэй ч түүнийхтэй адил хийн байгаагүй
Чулуужсан сэтгэлийн сэтэрхий зайгаар чи
Орох гэж зүтгэсэн ч оруулахгүй байхаа би
Түүнээс чинь ч илүү юм билүү яаж мэдэх юм
Гэвэл нүүр лүү чинь хэлэх юм уу хаана хэлэх юм
Шулуунаар хэлье за байз одоо яаж хэлэх юм
Чамайг эрвээхий харин намайг лаа гэдэг юм

Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан гэгээн хүнтэй
Би намайг зүйрлэдэг могойн гадар шиг эрээн хүнтэй
Чи урьд нь надаас өмнө хамт байж үзсэн нэлээн хүнтэй
Чамд санагдаж эхлэнэ би тэд нараас чинь нэлээн үнэтэй

Baby, би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгхээр намайг алгас(2)

Чи бүлээснэ, гэж чи хүлээсэн
Цогон дээр түлээнүүд нэмж хийн үлээсэн
Гэвч би асаагүй, намайг чи засаагүй
Түүний хийж ядаагүй зүйлийг чи чадаагүй
Хэзээ нэг цагт би дүрэлзэж магадгүй
Харин тэр мөчид чи үрэгдэж магадгүй
Үсэглэн намайг чи унших гээд чадахгүй
Түгжээтэй хавтсыг минь амар нээж чадахгүй
Тэвчихгүйнэ больё доо чамайг гээж алгасья
Гэж хэлээд чи хүлээнэ зүгээр л шалгасан юм
Гэдэг үг гэтэл би хэзээ ч тэгэж хэлэхгүй
Өрөвдөж хайрладаг ёсыг би мэдэхгүй

Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан гэгээн хүнтэй
Би намайг зүйрлэдэг могойн гадар шиг эрээн хүнтэй
Чи урьд нь надаас өмнө хамт байж үзсэн нэлээн хүнтэй
Чамд санагдаж эхлэнэ би тэд нараас чинь нэлээн үнэтэй

Baby, би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгхээр намайг алгас(2)

Хэрвээ хайр ба үзэн ядалтын голд ертөнц байдаг бол
Яг одоо би тэнчээ чинь байна намайг тэндээс хайгаад ол
Урьдныхаараа түүнийг хайрлахгүй ч бас үзэн ядахгүй
Энэ ертөнцөд агаар дууссан учир шүдэнз шатахгүй
Зугаацах онц шаардлагагүй гэж ганц дайчинд ганцаардах үе
Би тэр үедээ би олон төрлийн цэцэг тамшаалах зөгий
Болж хувирдаг би саарал ертөнцийн ганц дайчин
Ганцаардах үед бүсгүй чамайг ар талаас чинь цамцтай чинь
Хэрвээ би мангас юм бол нэг хүн намайг бүтээсэн
Тиймээс бүтээлээс нь түүнийг хамгаалж үлдээсэн
Сайн муугийн зааг дээр би алдана оюун ухаанаа
Муухай нь гоё байдаг газар дийлдэнэ гоё нь муухайдаа

Baby, чи бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгхээр намайг алгас(2)

Олон хүн чамайг шөнө дааруулж ирсэн
Нөмөртэй байх гэж баарнууд хэссэн
Чамайг цаг хугацаа яаруулж ирсэн
Эрвээхий тэмүүлэн лааруу ниссэн(2)

Baby, би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгхээр намайг алгас(2)

Rokit Bay - Бид 2

Чамтай байхад зүүд юм шиг
Бид хамтдаа байхдаа хүүхэд мэт
Мэдэхгүй сайн таниагүй гэхэд
сэтгэж байгаа нь нэг хүн мэт
Бид ингэж эхэлсэн
нэг өдөр төрсөндөө ч тэрүү
Бусад хүмүүсээс илүүгээр хурдан дасаж нэг нэг рүүгээ тэмүүлж татагдаж
Бүх зүйлүүд нь таалагдаж хичнээн хаширласан ч гэсэн зүрхэндээ бид ялагдаж
Чи надад зөвхөн зориулагдаж ирсэн гэж өөд өөдөөсөө
Хараад хэвтээд хэлдэг мөчүүд саяхан энэ мөрөөдлөөс өөр
Юмгүй ертөнц дээр төсөөлөөгүй бүхэн ирж
Гэнэт бороо шиврэн үнэт зүйлүүд аажмаар зэврэн чамайг тэврэх багасна
Бие биедээ харуулж эхэлнэ, муухай талуудаа
Тэднийгээ хянах гэсэн ч хичээсэн ч бас даравч ихсэнэ
Нэг хүн шиг байсан хүмүүс нэг нэгнээ танихаа болино
Нэг хэрүүл болонгуут л цэг хурдан тавихаа бодно
Би хичнээн гараад явсан ч урд нь эргээд ороод ирсэн
Харин одоо энэ зүүднээсээ буцаж чадахгүйгээр сэрсэн

Бид хоёрт харамсалууд сүүлдэж ирдэг
Цээжин дотор удах тусам дурсамжуудаар дүүрж ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн болохоор
Мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн
Бид хоёрт харамсалууд сүүлдэж ирдэг
Цээжин дотор удах тусам дурсамжуудаар дүүрж ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн болохоор
Мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн

Хэрвээ энэ дууг арай өмнөхөн би бичсэн бол
Энэ дууны гүнд өөр утга агуулагдаж, өөр түүх өгүүлэгдэх байсан юм
Би түүнд хамгийн түрүүнд сонсгох байсан дуугаа
Хажууд чинь би суугаад чамд аз жаргал мэдрүүлэх байсан
Яасан ч буцаж ирэхгүй дахиж тэр боломж надад
Тиймээс хүргье анхны бас сүүлчийнхээ дуугаа одоо чамд
Бидэнд байсан бүхэн үнэн
Чиний хайсан, хүссэн хүн нь байж би чадсан
Өдөр шөнө нь хамт бууралтаж хамтдаа зөнөнө
Гэсэн бүхний үг бүрийг нь сэтгэл хэлсэн
Нэг хүнийг л гэхэд бэлэн юм бүхнийг үүрэхэд бэлэн
Байсан би гэхдээ өмнө нь бутраад уначихсан зүрхийг
Эвлүүлж тогтоох хэцүү гэдгийг ойлгож авсан
Илүү ихийг хайгаагүй, байгаагүй би хариуцлагаас зугтсан хулчгар
Жижиг зүйлээс мууг бүү дүгнэ, бага зүйлээс сайныг олж хар
Дахиж оч гаргах хүсэл тоолж барахгүй байвч
Урд нь байсан хүмүүсийг бид дахиж олж харахгүй даанч

Бид хоёрт харамсалууд сүүлдэж ирдэг
Цээжин дотор удах тусам дурсамжуудаар дүүрж ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн болохоор
Мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн
Бид хоёрт харамсалууд сүүлдэж ирдэг
Цээжин дотор удах тусам дурсамжуудаар дүүрж ирдэг
Гэвч буцаж чадахгүйгээр зүүдэлж сэрсэн болохоор
Мартахын тулд хамгийн сүүлчийнхээр чинь сүүдэрлэсэн

Хорон үгнүүд дотор маажиж үүдээр гарахыг яаруулна
Уурлаж хэлсэн бүхэн бидний эмзэг газрыг тааруулна, сааруулна
Уур уцаар бодлоо хянах чадварыг бид хадгалж үлдэнэ
Тэр үед шинээр амнаас унах олдворыг
Урд нь хэд хэд салсан, хэд хэд дахисан гэвч бүр дордсон
Бүр цэг тависан бүтэхийг хүснэ, гэвч би зүснэ
Гэнэт бид хөрсөн бүр нэг мөсөн
Тэгэхлээр ганц ганцаараа байсан дээр
Өвдөглөх үед нээлттэй үргэлж дулаан байхын найзын гэр
Гүйцэт өөрийгөө сайн чамд ойлгуулаагүй мөртлөө
Чамайг намайг төгс мэдрэхийг хүссэн тэнэг
Гүйцэх өөрийг чи хай амар олдох байлгүй
Эргэж харахгүй алхаад ардаа үлдээ мөсөн хүнийг

Доторх хүн минь намайг буц гэж бүү чи ятга
Дуу дуусахад бүх юм дуусна, энэ бол хамгийн сүүлчийн бадаг
Намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
Тэр хамгаас сайхныг өгөх хүн олж намайг зүйрлэж мартаг
Доторх хүн минь намайг буц гэж бүү чи ятга
Дуу дуусахад бүх юм дуусна, энэ бол хамгийн сүүлчийн бадаг
Намайг дурсах шалтаг болгон түймэрт шатаг
Тэр хамгаас сайхныг өгөх хүн олж намайг зүйрлэж мартаг

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...