Үхсэн хүн үг хэлээд байнаа
Гэсэн цуу яриа нилээд байнаа
Явсан замд даарч чилээд байнаа
Хэлсэн газар нь ирээд байнаа
Дх: Орь лоон
Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон
Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон
Арга барга цөхөрч уйлах орь лоон
Орилоон
Энэ та нарын байх газар биш
Айхгүйдээ биш
Сүнс чөтгөр байхгүйлдээ ишш
Гэж бодож байвал сайнгүйдээ чишш
Сонсож байна уу орилооныг дахиж нэг
Тунгаасан нь дээр байхаа зорилгоо нэг
Залуу насны аагаа мартаачээ гэхээр
Зоригоо нэг хээр байгаа павилионыг
Сүнс чөтгөр шүглэсэн бугласан цугласан гээд байхад
Судалгааны баг ирсэн байна
Багч гэждээ бар жилтэй бацаанууд
Арван хоёр цагт ирлээ
Бат Гэрлээ Цогт Идэрээ
Домог болсон ороолонгийн гарт ирлээ
Зогс битгий тогш цааш битгий ор
Хаа сайгүй байгаа биз аалзны тор
Хүн ирээгүй зочин аваагүй
Нийт жилийн тоо за бараг хорь
Түр тар гэж хаалга онгойлоо
Хамгийн түрүүнд өндөр биетэй шилтэй хүү
Урт хар хонгилын төгсгөлд хүлээж байгаа зүйлд тэд нар бэлдээгүй
Түр тар гэж хаалга онгойлоо
Хамгийн түрүүнд өндөр биетэй шилтэй хүү
Урт хар хонгилын төгсгөлд хүлээж байгаа зүйлд тэд нар бэлдээгүй
Дх: Орь лоон
Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон
Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон
Арга барга цөхөрч уйлах орь лоон
Орилоон
Энэ та нарын байх газар биш
Айхгүйдээ биш
Сүнс чөтгөр байхгүйлдээ ишш
Гэж бодож байвал сайнгүйдээ чишш
Сайн сонсдоо хэний хоолой байна
Чамайг төрүүлж өсгөсөн хүний хоолой байна
Байж болмоор гүй юм болоод байна
Яагаад гэвэл ижий чинь нас барчихсан шүү дээ
Дуудаад байна шүү дээ хүүгээ
Тэр дуудсан зүгрүү нь гүйлээ
Харанхуйд нэг хүн нүүрээ
Буруулан цааш харан суусан байна нуусан байна
Үсээ халтар даавуугаар боосон байна
Эргүүлээд хартал нүдний ухархай нь хоосон байна
Хурц иртэй урт биетэй мэсээр
Ухчихаждээ нүүрийн
Орхичиждээ хүүрийн
Мануухай болгоод
Хурц иртэй урт биетэй мэсээр
Ухчихаждээ нүүрийн
Орхичиждээ хүүрийн гэтэл
Дх: Орь лоон
Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон
Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон
Арга барга цөхөрч уйлах орь лоон
Орилоон
Орилоон та нар буруу газар зорилоо
Хорихоон хэдэн насны ааган дээр
Гаргасан шийдвэрийнхээ үр дагавараас болж
Яг одоо үхэл амьдын зааган дээр
Саяхаан нэг л их инээж ханиасан хүмүүс орж ирсэн
Удахгүй хүнээ таниулсан
Нэгнийхээ дээр бараг гишгэхээс холгүй
Орилолдон гүйлдэх чимээ ширүүснэ
Тэд нар яг одоо галзуурхад ойрхон
Учир нь тэр тэдний багалзууранд ойрхон
Хэрвээ тэр тэднийг бариад авах юм бол
Нийгэм болсон толгойнуудын савалзуулна зөөлхөн
Харанхуйгаас нэгэнт гарахгүйгээс хойш
Буг чөтгөр нуруунаас чинь салахгүйгээс хойш
Уг чөтгөр хүний зовлонд цадахгүйгээс хойш
Зугтаж үл чадахгүйгээс хойш ОРИЛ
Дх: Орь лоон
Сониуч хүнийг үхэлд дуудах орь лоон
Хашир хүнийг мэхэлж хуурах орь лоон
Арга барга цөхөрч уйлах орь лоон
Орилоон
Өөөөө орилоон намжиж дуусаад үс нь нахиалж
Өөөөө орилоон намжиж дуусаад цус нь шалбааг
No comments:
Post a Comment