Showing posts with label С. Show all posts
Showing posts with label С. Show all posts

Tuesday, July 12, 2022

Сарантуяа Б. - Тэр Намайг Дурсдаг Болов уу?

 Тэр намайг дурсдаг болов уу

Тэр намайг үгүйлдэг болов уу

Тэртээх өдрүүдийг санадаг болов уу

Тэмүүлсээр учирсаныг мэддэг болов уу

Үргэлж тэр миний сэтгэлд

Үүрийн зүүдэнд үдшийн бодолд

Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч

Үнэрийг нь би салхинаас хайдаг


ДХ: Зүүд нойрыг нь ганцаар хулжаан

Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй

Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ

Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би


Улирал бүхэн өөрийн өнгөтэй

Учрал бүхэн өөрийн дурсамжтай

Залуу нас шиг дэврүүн зунаар

Залуу нас шиг дэрвэж явсан

Тэр намайг дурсдаг болов уу

Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу

Дахин бид хоёр учирах болов уу

Догдлон байж уулзах болов уу


ДХ: Зүүд нойрыг нь ганцаар хулжаан

Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй

Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ

Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би


Тэр намайг дурсдаг болов уу

Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу

Дахиад бид хоёр учирах болов уу

Догдлон байж уулзах болов уу


ДХ: Зүүд нойрыг нь ганцаар хулжаан

Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй

Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ

Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би *2

Тэр намайг дусдаг болов уу

Friday, December 10, 2021

Сэрчмаа - Шинэ Жил Ирлээ

 Номин хөх тэнгэрээс


Цас хаялан орлоо


Нов ногоон модод


Баярын гоёлоо зүүлээ



Дахилт:


Шинэ жилийн үдэш


Ширхэг цасан хаялан


Шинэ жилийн эхлэл


Шинэ онтойгоо ирлээ ирлээ


Үдэш шөнийн саран


ҮҮрэглэх нойроо мартаад


Үлэмж тодхон гэрлээр


Үдшийн тэнгэрт мишээнэ


Хүний орчлонгийн жамаар


Хүмүүс бид нэг нас нэмлээ


Хүслийн далайд аялсаар


Хуучин оноо үдлээ



Дахилт:


Цан хүүргээ татуулж


Цасан охид бүжлээ


Цал буурал өвөө


Сар жилээ урилаа

Tuesday, November 23, 2021

Сарантуяа - Цагаан Шөнө

 Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан


Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар

Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй

Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай

Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан


Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан


Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлхнөөр

Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна

Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай


Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө

Дурласан сэтгэл догдлуулаад нэгийг бодуулна

Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Wednesday, April 17, 2019

Салхи - Хагацал Хүсээгүй Хайр

Өглөө босоод хартал гэртээ би гацаараа
Шөнөжин чамайг зүүдэлж би хонолоо
Хайрын цэцэг хатаад шарласан навч шиг шатаад
Хамаг бүхнээ орхиод явлаа гэж үү чи

Дахилт:Надад үлдээсэн,намайг зовоосон
Надтай учирсан тэр хагацал чинь
Надаас үүрд холдоод над руу урсаагүй
Намайг сорьсон энэ дурлал минь
Хайрыг гомдоосон хүн жаргасныг сонсоогүй
Халуухан шөнө өө мартлаа гэж үү чи
Өнгө дагасан амьдрал өөдлөсөн гэж сонсоогүй
Сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ

Чамайгаа би зөндөө хайлаа
Чам руу утас цохилоо
Уулзалгүй явсныг чинь ойлгоогүй ээ
Дэрэнд үнэрээ шингээж
Дэргэдээс чи минь явлаа
Дэндүү хайраа мартлаа гэж үү чи

Дахилт:Надад үлдээсэн,намайг зовоосон
Надтай учирсан тэр хагацал чинь
Надаас үүрд холдоод над руу урсаагүй
Намайг сорьсон энэ дурлал минь
Хайрыг гомдоосон хүн жаргасныг сонсоогүй
Халуухан шөнө өө мартлаа гэж үү чи
Өнгө дагасан амьдрал өөдлөсөн гэж сонсоогүй
Сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ

Monday, April 15, 2019

Сарантуяа - Хаврын Ганц Улиас ft. Чой Жоо

Хаврын ганц улиас нь хө
Хайрыг минь хүлээн суугаа
Нар нь цаашлах нь ээ цагаар
Навч нь аа хийсэн одно оо
Дуулан дуулан цангинан зангираад
Дуундаа дурланхан сууна
Үүрээ үлдээсэн шувуу
Үүрийн зүүдэндээ үзлээ
Эргэх дөрвөн улиралдаа
Эргээд учирах тавилангүй
Дүүлэн дүүлэн нисэн одлоо
Зүүдэндээ ханиланхан сууна
Хаврын салхинаас сэм сэмрээд
Хайрыг чинь хүлээн зогсоно оо
Тэнгэрийн хур нь аядаарай
Тэртээх алсыг ажаарай
Дүүлэн дүүлэн нисэн одлоо
Зүүдэндээ ханиланхан сууна
Дуулан дуулан цангинан зангираад
(Дуундаа дурланхан)*3 сууна

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...