Thursday, March 14, 2019

Дандий - 27

Харанхуй шөнийн хаа нэгтээ
Харж байна уу энд нэг цонх ганцаараа гэрэлтэй
Хамтдаа байсан сайхан тэр л дурсамжууд
Хацараа нааж авахуулсан бидний гэрэл зургууд
Хайртай гэж би чамдаа хэлэхдээ
Хагацахгүй гэж тохирсон биздээ эхлэхдээ
Харин одоо хаана байна бидний амлалтууд
Хаяж одоод салаа замаар алхах уу
Үгүй ээ би чадахгүй ээ үлгэр дөнгөж эхэлжийн
Үүр цайхад үлгэр үргэлж сайхан төгсөнө хүлээжий
Унаж босож уйлаж дуулаж юу юуг үзэв дээ 2уулаа
Ухаантай шүү дээ чи минь харин би чинь тэнэг байлаа
Эргээд харахад бидэнд юу ч алга хэмээн бүү хэлээрэй
Энд хүртэл хамт байсан бие биэдээ үнэнч сэтгэлээрээ
Хамт байсан мөчүүд хамгийн үнэтэй дурсамж надаа лав
Хамгийн гол нь тэвчээр юм байна айраа сургамж надаас ав
2 жил гэдэг чинь ердөө хоосон тоо юм гэж үү дээ
Хол байхдаа бие биенээ санаж үгүйлээд бид хэцүүдэнэ
Бүх юм хурдан болж өгөрсөн бид 2 шийдсэн бүр мөсөн
Бусдын үзээгүйг туулж гаталсан баталсан амлалт өгсөн
Хэнд ч хэлж болохгүй нууц бидэнд байгаа хайраа тиймээ
Хэцүү үед нь хажууд нь байгаагүй гомдооно гэргийгээ
Тулгарсан асуултуудыг асуудлуудыг туулаад гарсан
Тэнгэрлүү дүүлэн нисье тэж төд удалгүй дуу гарсан
Хэнд хэрэгтэй юм алдар хүнд хэнд ч хэрэггүй алт бас мөнгө
Хэдэн мянган бүсгүйчүүдээс сонгож авсан хайр минь мөн
Хэрийн хосуудад байхгүй жирийн бус мэдрэмжээ
Хэрүүл уруул биш эрүүл саруул бас үнэнчээр
Эзэгтэй минь эгзэгтэй минь мөчүүдэд чинь хаяж байсан бол
Эргээд намайг тэгсэн бол эсэргээрээ би яаж байсан бол

Тэнгэрлүү 2уулаа дүүлэн нисье
Хайртынхаа энгэрлүү яаран гүйсийн би чинийхээ гэрлүү
Бүхнээс илүү гэж чамдаа чин үнэнгээ хэллүү
Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнэ
Тэнгэрлүү 2уулаа дүүлэн нисье
Хайртынхаа энгэрлүү яаран гүйсийн би чинийхээ гэрлүү
Бүхнээс илүү гэж чамдаа чин үнэнгээ хэллүү
Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнэ

Зүрхийг минь эмчлээч санжийнуу
Зүүдэлдэг болохоороо бодохоороо чамдаа сайн ч юмуу
Гэж би эргэлээгүй итгэлтэй бүр эргэж буцаагүй
Ганцхан чамдаа өгсөн хайр минь зах хязгааргүй бас хугацаагүй
Тас харанхуй шөнөөр танай гэрийн гадаа хүлээнэ
Тайван байж чадахгүй чамруугаа би яаран тэмүүлнэ
5 минут байхын тулд тал дээгүүр би гишгэсэн
Төрсөн өдрийн чинь төлөө тэртээгээс гэртээ нисж ирсэн
Чамайг эзгүйд галзуураад халуураад би бас шаналсан
Чи санаж байна уу тэр шөнийг тэвчээрийг минь их шалгасан
Мэдлэг дутлаа гэж намайг худлаа гэж уурлаж хөөж туусан
Мэдэхгүй үзил олон байгаа шүүдээ шумбаа угаасаа
Уурлаж бухимдаа чи ухаангүй зан гаргах тоолондоо
Уучлаарай гээд ирэх бүрт чинь горьдоно одоо л болно доо
Үсдэнэ зодно цохино үүр цайтал би болно нүд дальдармаар
Үүний чинь хариуд би үг цуглуулна чууудна хэл хальтармаар
Шөнө өдөргүй хорлогдох холбогдог чиний тэр найзуудаас
Санаа зовно сэтгэл өвдөнө хов живнээс хөрш айлуудаас
Хэл амнаас хол байлгахын тулд хир халдаахгүйн тулд эвлэрж
Хийгээгүйг хийсэн болгож хийснийг чинь үгүйсгэж цэвэрлэж
Амьдралаа би чамлаагүй ажилаа тараад чамруу гүйнэ
Алдааг чинь би уучилдаг байсан муу нэрийг өөрөө зүүнэ
Зүгээр чиний хэлснээр дассан хүн ийм байдаг юм уу хайр биш үү
Зүрх рүү минь зүү зооход, одоо бодоход хүртэл аймар байна шүү

Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбаа-на
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь надда ганц л юм байна
2уулаа зөвхөн бие биендээ заяасан хосууд юм байна
Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбаа-на
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь надда ганц л юм байна
2уулаа зөвхөн бие биендээ заяасан хосууд юм байна

Тэнгэрт тулсан хэрэг мандаавч энгэртээ наан өмөөрнө
Тээгэлдээд эргэлдээд байвал алж хаяна би бөөнөөр нь
Замын урд хойноос бие биерүүгээ гэрлүүгээ яаран гүйгээд
Заавал сайн сайхнаар төсөөлнө төлөвлөнө бид ирээдүйгээ
Ийм болсон би бүх зүйлээ 2 хүнээр төлөвлөнө
Эхнэр чинийхээ төлөө бид эд эс бүхнээ хөдөлгөнө
Ийм болсон би эрүүл саруул амьдралыг сонгож яваа
Эцсийн эцэст энэ бүхэн минь таны гавьяа
Ийм болсон би өөр охидуудаас харшилтай ажилтай
Ийм болсон өдөр шөнөгүй завгүй ажилдаг амжилттай
Идэж уухаас идээ будаанаас тэр цугаа цэнгээнээс
Ийм болсон тэр бүгдээс би холдож одсон аль хэзээнээс
Чиний л өмнө би дандаа болдог жижигхэн бүр иймхэн
Чин сэтгэлээсээ дуулна уул нь байгаагүй ийм хүн
Чинийхээ л өмнө бүхнийг мартана орхино алдар нэр хүнд
Чи минь намайгаа уучлаарай муу ч гэсэн би чинь эр хүн
Хамгийн сайхан гэсэг бүгдийг чамдаа би харамгүй өгж
Хайраа дутуу байгаа биз дээ одоо ганцхан хуримын бөгж
Хэдий бүгдийг хаасан ч гэсэн харж байгаа чи мэдэж байгаа
Хүүхэлдэйн киногоо үзээд шар шоколадаа идэж байгаа
Ертөнцөд хамгийн жаргалтай болдог зэрэгцээд суухаараа
Ердөөс үгэнд ордоггүй шүү битгий нүдээ нухаарай
Энэ бүхнийг эргээд харахад жирийн найзууд бид мөн үү
Эндүүрээд хэлсэн байлгүй итгэхгүй байна тэр үнэн үү


Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбаа-на
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь надда ганц л юм байна
2уулаа зөвхөн бие биендээ заяасан хосууд юм байна
Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбаа-на
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь надда ганц л юм байна
2уулаа зөвхөн бие биендээ заяасан хосууд юм байна

Тэнгэрлүү 2уулаа дүүлэн нисье
Хайртынхаа энгэрлүү яаран гүйсийн би чинийхээ гэрлүү
Бүхнээс илүү гэж чамдаа чин үнэнгээ хэллүү
Би хүлээнэ чамайгаа үргэлж би тэмүүлнэ

Чинийхээ хайранд умбана, улам гүнзгий шумбаа-на
Чи бидний хайрын хэмжээнд ёроол оргил алга юм байна
Хорвоо дээр чи минь надда ганц л юм байна
2уулаа зөвхөн бие биендээ заяасан хосууд юм байна

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...