Tuesday, March 19, 2019

Шоо - Амьдралын Тоглоом ft. Эгшиглэн

Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар уус уух нь ч бий
Хамгийн мууг нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа
Харин маргааш нь бүх юм хэвийн

Амьдрал 6 талтай шоо дөрвөлжин азын тоглоом ч гэлээ
Аль нь тоглогч гэдгийг санавал хожиж болох билээ
Чиний гарт шоо түүнээс шоон дотор чи биш
Чихэр дагаж гүйсэн хүү учиргүй олон тоон дотор живнэ
Толгой нь гашилаад тооны машин ажиллаад
Тоймгүй олон problem зажилаад л мажийлаа л даа
Маргааш анзааралгүй мангар олон жил алдаад
Магадгүй чи хожиж болно гол нь чи таа л даа
Алийг нь сонгох вэ алийг нь хараад сэтгэл онгойх вэ
Аль яг хэдий хүртэл ааш муутын өмнө тонгойх вэ
Энэ бол чи чиний амьдрал чи гол дүр
Эргэж харж уйлахаасаа өмнө нэг шийдсэн бодлд хүр
Эр хүн нэг л шийдсэн ам гарсан өөр замгүй
Элдэвийг хөөж инээх нас замхарсан өөрийн замаа хөө
Эцсийн цэг нь хүртэл дараагийн өгүүлбэрийн эхлэл болдог
Энэ тоглоомыг тоглож байж л учрыг олдог

Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
Хар уус уух нь ч бий
Хамгийн мууг нь хийнэ
Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
Халуурч дуг хийнэ хааяа
Харин маргааш нь бүх юм хэвийн

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...