Monday, April 15, 2019

The Colors - The Light Within

Бороо орж бодол ургана
Нойтон гудамжаар алхана
Надаас бусд нь маргааш руу
Тэмүүлж бүдрэлгүй алхана
Маргааш гэдэг харанхуйд гэрэл асаж магадгүй
Уртаас урт хонгилын үзүүрт чи өөрөөсөө гэрэлтэнэ Шѳнѳѳр зааглах нѳгѳѳ л ѳдрүүдийг
Нойрмог бодол дунд ѳнгрѳѳсѳѳр
Цаанаа л нэг гуниг үгүйлсэн үед
Намуухан аяз сонсогдох юм
Уйтгарт зүүд нойрноос минь сэрээ

Бороо орж бодол ургана
Нойтон гудамжаар алхана
Надаас бусад нь маргааш руу
Тэмүүлж бүдрэлгүй алхана

Маргааш гэдэг харанхуйд
Гэрэл асаж магадгүй
Уртаас урт хонгилийн үзүүрт
Чи ѳѳрѳѳсѳѳ гэрэлтэнэ

Ѳнѳѳдѳр ѳчигдѳр биш гэдгийг мэдэрлээ би
Жаргал ѳнгийх ѳдрүүд иржээ
Хаашаа ч юм үлээх
Салхинд би туугдан
Ѳѳриинхѳѳ эрэлд гарлаа
Ѳѳдѳѳс минь гэрэлтэхийг харлаа

Гуниг гэдэг ѳѳрѳѳ
Жаргал гэдэг хаалганы
Түлхүүр нь болж ирээд
Жамаараа хийсэн одох юм

Ѳѳрийгѳѳ олоогүй байхад
Ѳрѳѳлийг хайх хэцүү байж
Харин энд жинхэнэ би
Ѳѳдѳѳс мишээнэ чи

Үлгэр гэдэг зүгээр ном биш
Ѳѳр ѳѳр ѳнгийн шинэ хуудас шиг
Ѳѳдѳѳс ирэх ѳдрүүдийг
Ѳнгѳрсѳнтэй бүү жиш

Бодол дотор минь чи бас би
Чамаас би ѳѳрийгѳѳ харж байна
Харанхуйд унтрах цогийг
Асаах салхи нь бол чи

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...