Tuesday, March 19, 2019

Энэрэл - Бацаан

Бацаан бургасны цаана дурлалт охиноо тандана
Ахлах ангийхантайгаа явдаг охин түүнд арай томдоно
Үеийн охид өдөх боловч санаа нь тэнгэрт хадсан
Үнэр нь ханх тавих улаан сарнай энгэрт хатсан
Үдшийн бүрийгээр орцных нь үүдээр эргэлдэнэ
Үүрийн цолмонгоор "өглөөний гүйлт" нэрээр үргэлжид
Бацаан армаанчик тэр хавиар
Кино болно, бяхан сармагчин гоёж гангалаад
ЧанВу болно, утасны харилцуур хацартай нь үерхээд удсан
Урьд нь 5 дугаар ангиаа ганц үехээд үзсэн басчхүү гэж туршлагатай
Охин үнсэж үзсэн, партан доогуур шургуулсн хайрын захиа уншиж үзсэн
Бацаан ч гэсэн цээжин дотроо бяцхан зүрхтэй
Озон нь цоорсон аятай амьсгал давчдана төвөгтэй
Завсарлагаа бүээр зориуд хажуугаар нь зөрнө
Зарчмийн хувьд хар авахуулж чадсан мэт сэтгэгдэл төрнө

Дурлаж билээ...
Дурлаж билээ...

Үнсэх зориг дутна уруул дээр нь нүд наалдсан
Үг дуугуй охин мишээлээрээ 5:0-дсон
Үерхэл Love ханан дээр нь хайр найргуй сараачсан
Үнэхээр бацаан байжээ, төгстлөө салаагүй сорочик
100-н ундаа, 100-н печень, 100-н морожен
Зурагдсан пянзны дараах үе кассет, Fm, араажав
Зузаан хэтэвч тэр үед моодонд ороогүй байсан
Зураг шиг охинд дурлаад өглөө оройгүй байсан
Бацаан бацаанданхгүй тэрүүхэн тэндээ орон зайтай
Тамаанд амар дээрэлхүүлэхгүй хорон санаатай
Moneytrain, Top Ten-d тоглолт үзээстэй
Randy MC хараад үдсэн пүүз нь үдээсгүй
Эдийн үнэ мэддэг, эрээний барааг голдоггүй
LV гэж сонсоогүй, эрээл хувцас эрээд олддоггүй
Эрт дээр үед Энэрэл бацаан анх дурлаж билээ
Элэг зүрхээ ялгалгүй эгээтэй л амиа хорлож билээ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...