Sunday, March 17, 2019

Цэцэ - Намхан

Хорвоо дээр хүн болж төрнө гэдэг хосгүй хувь заяа
Бурхны надад өгсөн биеэр амьдарч явна дуртайяа
Өндөр нуруу заяагаагүй ч саруул ухаан эрүүл бие байна
Намхан нуруунаасаа болж настр унаж явсан үе байна
Биеийн тамирын хичээл орохоор хамгийн доор нь жагсаж явсан
Биеийн өндөрөөсөө болж бичил биетэн хочыг авсан
Гэхдээ ирэх жил өснө гэдэг итгэл байсан
Сагс тогловол өсдөг гэж баахан үсэрч харайсан
Самбар доор үзэхгүй ч 3-аас бол хашраана шүү дээ
Яриа хөөрөөгөөрөө охидуудыг уяраана шүү дээ
Биеийн өндөр хамаагүй ээ амьдрал гэдэг сагс биш
Өндөр нам өргөн бүдүүн хүн болгон төгс биш
Зүгээр суусан ч азтай чөтгөрийн бага нь адстай
Намханыг минь гайхаж хэрүүл хийгээд яахав надтай
Намхан нуруутай ч надад өндөр зорилго бий
Өндөр нам нь хамаагүй ээ эх орныхоо төлөө юм хий

Элбэгдорж намхан
Баттулга намхан
Алтанхуяг намхан
Баабар бас намхан
Путин бас намхан
Би ч гэсэн намхан
Ингээд харахад ер нь намхан нуруу ашигтай
Элбэгдорж намхан
Баттулга намхан
Алтанхуяг намхан
Баабар бас намхан
Путин бас намхан
Би ч гэсэн намхан
Ингээд харахад ер нь намхан нуруу ашигтай

Өндөр байсан бол би ёстой онгироо сда болох байсан
Хүн амьтан зодож нүдээд шорон оронд орох байсан
Бурхан санаатай намайг давжаа биетэй төрүүлсэн
Араам дутуу байсан болохоор цөөхөн нудрага зөрүүлсэн
9 сарыын 1-нд ангийн хөвгүүд өсөөд ороод ирнэ
Би тэгсэн байдаггүй ээ бараг агшаад ороод ирнэ
Өндөр нуруу байгаагүй ч цэвэрхэн хувцас царайтай
Алиа зантай найраатай
Аглуу ах шиг яриатай
Дэв дэлдэн чихтэй зальны хөрөнгө бацаан байсн юм аа
Дээс хамт тоглож байгаад Дээгий охиныг шаасан юм даа
Бие жижиг ч гэлээ би бэлчээр томтой хүн шүү
Жижиг модны мөчир урт гэдэг үг байдаг юм шүү
Элэг бүтэн амьдрал байна ирээдүй минь гэрэлтэнэ
Жижиг бие минь чадархад хийсэн зүйлүүд минь үлдэнэ
Намхан нуруутай ч надад өндөр зорилго бий
Өндөр нам нь хамаагүй ээ эх орныхоо төлөө юм хий

Элбэгдорж намхан
Баттулга намхан
Алтанхуяг намхан
Баабар бас намхан
Путин бас намхан
Би ч гэсэн намхан
Ингээд харахад ер нь намхан нуруу ашигтай
Элбэгдорж намхан
Баттулга намхан
Алтанхуяг намхан
Баабар бас намхан
Путин бас намхан
Би ч гэсэн намхан
Ингээд харахад ер нь намхан нуруу ашигтай

Намхан нуруутай навтгар хамартай би монгол эр хүн
Намхан ч гэсэн намайг мэднэ хийсэн юмтай rapper хүн
Hip Hop үгэн дайн
Өндөр намдаа биш үгэндээ
Мөрөөдөлдөө хүрсэн юм шүү хувцасныхаа шүүгээндээ
Оддын амьдралаар амьдарч үзсэн
Hifi-д CD-гээ зарж үзсэн
Зурагтаар өөрийгөө харж үзсэн
80 мянган dollar-ын машин унаж үзсэн
Надаас намхан хүн төрийн тэргүүн болохыг харуулах гэж
Pop дууны үг зохиож болдоо ахтай дуулах гэж
Costume-н дээр jordan шаана
Тэгээд саарал ордон шаана
Зураг дарахад урд нь шаана
Өндөрүүд нь ард нь шаана
Өндөр хүмүүс миний намхан нурууг гайхна
Надад сайхан
Өндөр байсан бол би өндөг шиг өөгүй байх нь
Доош нь хийх тусам 7 бурхан од шиг гялалзана
Том биеэр барахгүй ч толгойгоороо алалцана
Намхан нуруутай ч надад өндөр зорилго бий
Өндөр нам нь хамаагүй ээ эх орныхоо төлөө юм хий

Элбэгдорж намхан
Баттулга намхан
Алтанхуяг намхан
Баабар бас намхан
Путин бас намхан
Би ч гэсэн намхан
Ингээд харахад ер нь намхан нуруу ашигтай
Элбэгдорж намхан
Баттулга намхан
Алтанхуяг намхан
Баабар бас намхан
Путин бас намхан
Би ч гэсэн намхан
Ингээд харахад ер нь намхан нуруу ашигтай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...