Friday, March 8, 2019

Ука - Хайртай Гэж Хэлээч ft. Лууяа, Lil Thug-E

Уруул хүрч амжаагүй  улаан дарс
Учралт чамаасаа чамаас  би уйдамгүй ээ
Эрхэмсэг биш биш энгийн төрх чинь бие сэтгэлийг минь булаана эргэлзээгүй ээ
Харах харцанд минь, хэлэх үгсэд минь, хайраа шингээн надад мэдрүүл
Хаврын болзоонд хамгийн сайхан хайрын түүхээ чамтай бүтээнэ
Дх
Зөөлөн үнсэлт чинь зүрх догдлуулж зөвхөн намайг энхрийлсэн
Зүгээр чиний дэргэд баймаар зүггүйтэж бас эрхэлмээр
Хайртай гэж хэлээч
Хамгийн сайхан хайрын дурсамж бүтээе
Lil thug
Зүгээр л чамайг дэргэдээ байлгамаар
Зүгээр л ямар ч хариу нэхэхгүйгээр  хайрламаар
Хөөрхөн царайг чинь харж хөтлөн гарыг чинь барьж
Халуухан биеэн дээр чинь бараг болно өндөг шарж
Чиний инээмсэглэл намайг эмчилнэ
Чин сэтгэлийг минь цаг хугацаа гэрчилнэ
Бурхан минь цаг хугацааг яг одоо зогсоож өгөөч
Түүнээс би хол байж чадна гэж үү хэзээ ч үгүй
Амьдралын зам дардан биш ээ хааяа овон товон
Жаргах цагтаа жаргана тэгээд зовох цагтаа зовно.
Юу ч болсон бай дэргэд байна гэж чи амлаач
Үргэлж хамтдаа ханатлаа хайрын дарсыг  амтлаач
Зөвхөн наддаа итгэж болно хонгор минь
Чамтай хамт байгаа газар бол орон гэр минь
Үйл хөдлөл бүрээрээ хайртайгаа баталъя
Үл хөдлөх хөрөнгө чинь больё би холдохгүй ээ ......
ДХ
Зөөлөн үнсэлт чинь зүрх догдлуулж
Зөвхөн намайг энхрийлсэн
Зүгээр чиний дэргэд баймаар зүггүйтэж бас эрхэлмээр
хайртай гэж хэлээч
Хамгийн сайхан хайрын дурсамж бүтээе

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...