Thursday, March 14, 2019

Гантулга - Би Чамд Гомдохгүй ft. Wallace

Ингэж эхэлсэн холоос тэмүүлнэ хос зүрх
Эхнээсээ л төсөөлж байсан энхрий ихэмсэг төрх
Амьдралыг минь өөрчилсөн намрын өдөр
Тархинд зураг шиг бууна чамайг санахын төдий
Уруул биш улаа бутарсан хайрыг минь анх элбэж
Урдаас төлөвлөсөн юм шиг зөрөөдл өнгөрдөг учрал биш
Хамгаас нандин харамламаар дурсамж түүхийг би мэднэ
Хадгалж байсан уу гэхээс бие сэтгэлээ өөр хөнд би хэзээ ч өгөөгүй
Чи минь л жаргалтай байвал би ч яахав дүүрч
Магадгүй нэг өдөр хүссэн хэмжээнд чинь хүрч
Ал гэсэн хүнийг алж сөхөр гэсэн үед чинь сөхөрч
Алхам ч холдохгүй сахиж сууна 7 хоногийн 8 өдөр ч

Би чамд гомдохгүй ээ
Хэсэгхэн зуур ч гэсэн аз жаргалтай байсан
Чамаас минь өөр хэн ч
Намайг ингэж хайрлуулж уярааж чадахгүй ээ

Дутаж явсан сэтгэээ дүүрэн байлгах гэж чамайг дурсдаг
Дууны шүлэг бүрт чиний эгшиг уянга урсдаг
Омголон байж одоо эргээд харахад их омогтой байж дээ
Оюутан насны гэнэн алдаа байж
Хоёулаа ойлгосон хожим ярилцаад үзсэн
Хохино уурын мунхаг өөрийгөө ална гэдэг шиг болсон
Тийм ээ бид 2 дэндүү жаргалтай чадвартай байсан
Тиймээс бид 2ын хооронд илжигнүүд жороолдог байсан
Зөөлөн амьсгаа чинь чихэнд шүргэхэд хорвоог мартдаг
Зөн билэггүй хар дарж сэрээд зүүд байсанд баярлдаг
Хувь тавилан холдуулсан ч хэн хэнд минь сургамж болсон
Худал зүйл урт найсгүй хангалттай чи надаас харсан
Улиран өнгөрөх цаг хугацааг хүссэнээрээ өөрчлөхгүй бид учрана
Олдохгүй зовлон байдаг ч жаргах ээж ирнэ бидэнд туслана
Сайн хүн учруулна гэвч мартахгүй чамтай тэр мөчүүдээ
Хошин үзвэрүүдийг хамгийн нандин дурсамж бүхнийг

Би чамд гомдохгүй ээ
Хэсэгхэн зуур ч гэсэн аз жаргалтай байсан
Чамаас минь өөр хэн ч
Намайг ингэж хайрлуулж уярааж чадахгүй ээ

Хэсэгхэн зуур боловч чиний төлөөг мэднэ
Хэнээс ч илүү чамайг хайрлана хаа ч хэлнэ
Хэлээд өг эцсийн хүсэл чинь хаана
Хэрэв хэлсэн чинь үнэн бол би хэлснээсээ буцахгүй ээ

Би чамд гомдохгүй ээ
Хэсэгхэн зуур ч гэсэн аз жаргалтай байсан
Чамаас минь өөр хэн ч
Намайг ингэж хайрлуулж уярааж чадахгүй ээ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...