Friday, March 8, 2019

Ice Top & Si - Үргэлж Хамтдаа

Хөөрхий чи минь хөлөө олохгуй унаж бүдэрч явна уу даа
Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа
Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай
Чанга хэлсэн үгийг чинь би даах нуруутай
Аль багадаа чамд би чинь хайртай байсан юм шүү
Харин чи минь нэгэнт даанч өөр хүнийх болж дээ
Нүгэл буян хосолсон хүний энэхэн хорвоо дээр
Нүдэндээ нулимс унагаагаад явахад үнэхээр хэцүү юм

Уйлах эрхгүй хайр гэж байдаг юм байна
Урсах нулимс хацар даган намайг зовоож
Энэ үдэш чамайг болзсон газраа би чинь хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ

Жаргал даахгүйн зовлон чамд надад үнэхээр хэцүү
Хүний амьдрал ердөө нэгэн хэвийн тэнцүү байдаг юм
Жаргах цагтаа жаргасаар зовох цагтаа зовсоор
Жаргасаар зовсоор зовсоны эцэст жаргал үздэг
Амьдрал сайхан цэцэглэж байхад ямар ч хүний сэтгэл ханадаг
Жаргалыг дагаж зовлон үргэлж байдаг болохоор
Жаргалыг даахгүйн зовлонг хүмүүс үргэлж үүрдэг юм
Гэвч жаргал байдаг юм зовлонг хүмүүс үздэг л юм байна

Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу
Заавал чи бид хамтдаа байх ёстой ч юм уу
1000 1000н шөнийг зүүдэлж нисээ юу
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу

Үеийн охидууд бужигнасан үлгэрийн орны жаргал
Сайдаж муудаж дассан сайхан мэдрэж хайр
Нууцхан гуниг төрж хоног өнгөрөх тусам
Хонгор сэтгэл манарч хүний хүнийг мөрөөднө

Урин дунд дэлгэрсэн удвал ягаахан цэцэг
Энхрий хайрын тэнгэртээ элин халих шувуухай
Хүчит орны давалгайн дунд эрхлэн наадах жараахай
Миний сэтгэл эмзэгсэн би чамтайгаа хамт
Чамайг харах бүрт байя гэтэл цээжээр халуу дүүгэж
Бушуухан гараад гүймээр чамайгаа чанга тэвэрмээр
Хайр дурлалыг ацан шалаанд зүрх минь шаналж
Хан хорвоод чи бид 2 2уулахнаа үлдэх мэт

Энэ миний хайр энхрий чамайг
Энэ орчлонгийн нар байсныг
Гэнэн би сүүлд ухаарлаа
Энэ миний хайр

Юу байнаа залуучуудаа юу байна аа бүсгүйчүүдээ
За тэгэхээр өнөөдөр сайхан шоу тэслэх үү
Тэр бүсгүйг бүжгэнд урих уу эсвэл суугаад жоохон уух уу
Учраа мэдэхгүй түүнийгээ би чинь дайлна би чинь хайлна би чинь
Уран цэцэн үгээрээ би түүнийгээ би чинь өөрийн болгоод
Буулгаад авчихья бэлхүүсээр нь тэврэн бүжье
Харин гэтэл хажуу талаас алив алив наашаа дөх гэдэг байгаа пүүх
Ядаж байхад ямар дажгүй хөөрхөн юм бэ хөөх

Үдшийн тэнгэрт саран гийлээ
Хүдэр цээжийг чинь налья baby
Нуугаад яахав надад чамайг гэсэн хүсэл бий
Намайг энхрийлэх янагийн үгсээ яасан бэ
Үдшийн тэнгэрт саран гийлээ
Хүдэр цээжийг чинь налья baby
Нуугаад яахав надад чамайг гэсэн хүсэл бий
Намайг энхрийлэх янагийн үгсээ яасан бэ

Дуулим энэхэн хорвоо дуугуй намайг сэргээсэн
Сэтгэлийг минь уяраах гэснийг хожим сүүлд бид 2 ухаарсан
Дууны мөрөөр чи минь эгшиглэн ирээч наддаа
Чиний миний хайрыг бурхан тэнгэр харсаар байгаа хайрт минь

Чамайгаа бодон байна байна тиймээ би чинь санан санан байна
Хайрлан хайрлан байна бодон бодон байна явж байна очиж байна
Очих замдаа тэссэнгүй би тэвчсэнгүй би ярьж байна
Залгаж байна дуудаж байна
Миний хайртай хонгор охин минь утсаа авч байна
Ингэж байна хайр уу гэж байна хайраа хурдан ирээж гэж байна
Санаж байна би хүлээж байна би мэдэж байна
Хайрт минь яаран яаран гүйн очиж байна

Итгэлээ нээ сэтгэлээ нээ хайртай хүндээ
Хэн хэндээ ойлгуул түүндээ бие биендээ
Хайртай хэвэндээ нэг нэгэндээ тиймдээ
Би хайртай түүндээ сэтгэлийнхээ гүндээ

Өглөө босон чиний тухай бодон бодон байна
Өдий хүртэл чамдаа хайртай хэвээрээ л байна би тийм ээ
Эгэл жирийн нэгэн хэвийн амьдарч байна
Хүнээс илүү дээгүүр гарах бодолгүй ээ би
Амьдрал хэмээх далайг түмэн түмэн бээрээр
Амжиж чадах бүхнийг хийе өөрийн чадал хэрээр
Тийм ээ хийе ээ бүхнийг хийе ээ энэ хорвоо дээр
Эрч хүчээр дүүрэн залуу насандаа бүхнийг хийе ээ

Итгэлээ нээ сэтгэлээ нээ хайртай хүндээ
Хэн хэндээ ойлгуул түүндээ бие биендээ
Хайртай хэвэндээ нэг нэгэндээ тиймдээ
Би хайртай түүндээ сэтгэлийнхээ гүндээ

Нүдээ аниад дээшээ тэнгэрт нис нис нис
Хүчтэй сороод бялуур битгий бас бас бас
Нүдээ аниад дээшээ тэнгэрт нис нис нис
Хүчтэй сороод бялуур битгий бас бас бас

Үүнийг чи хэрэглээд секс хийгээд үз дээ
Үнэн тасархай таашаал авна чи чи чи
Нар гарахад дургүй хүрнэ хөшигний цаана
Ваа лалар ямар балиар заваан юм бэ
Анар ина инээд хүргээд элэг хөшөөнө
Амар тайван байлга гэж хүршүүд түгшээнэ
Үлээгээд бонгодоод гараа норгоод үфф аа үфф аа
Үүнийг хэрэглээд үзээд алд бүү ай бүү ай
Оцойлоо овойлоо тархи минь довойлоо одоо болоо нисэе нисэе
Олуулаа соруулаа саруул үедээ санахаа больё тэсье тэсье
Амс хийе ээ би бүр далий алиалий
Ахиад сорьё больё хэсье тэсье фики фики

Дандаа чамайг би хайраар жаргаана би
Хоног өдөр цаг хугацааг чамтай л өнгөрүүлмээр
Дассан сэтгэл минь хайрласан итгэл минь
Чамгүйгээр энэ хорвоог туулж чадашгүй нээ
Анхнхы эхний учрал болзоо анир чимээгүй хотын гудамжинд
Бугуйхан булбрай гарыг чинь бариад нэрийг чинь мэдээд утсыг чинь аваад
Уулзахаар болоход сэтгэл хөдлөөд чамайгаа бодоод чамруугаа яараад
Цэцэгсийг аваад сэтгэлийг өвөрлөөд цагаа хараад яарах тусам
Цаг удаан өнгөрнө зүрх хурдан хурдан цохилно
Царайлаг түүндээ дурлачихлаа би хайртай түүнтэйгээ учирлаа би
Чиний минь гэгээлэг үнэнч хайр чамаас минь гэрэлтэх үзэсгэлэн гоо
Чиний минь анхилуун үнэр сүрчиг чинь зүрхний чинь хайрын үгс
Анхны хайр дурлал дурсамж надад үлдээсэн юм
Амьдралдаа ариун хайраа би олсон юм
Алдаагүй ээ миний сэтгэл намайг хуураагүй ээ
Миний сэтгэл зүрх өөрөө хүсэн дурласан юм

Say that youll always want me baby
Say that youll always need me baby
Say that youll always want me baby
Say that youll always need me baby
Ill always be with a baby
Ill always know when you need me
Boy you gotta believe in me

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...