Tuesday, March 12, 2019

Gee - Байсан

Урьд цагт бидий зовлон жаргал нэг байлаа
Улриан одох хугацаа зангилааг минь тайлаад
Урсгаад аваад одох юм гэж огт санаагүй
Урьдын явдал юу болсон хэнд ч хамаагүй
Биенээсээн нуух нууц бидэнд үгүй байлаа
Бэрхшээлийн дунд би чамд дөхөм байлаа
Чиний олсон амжилт миний хувьд баяр байсан
Чимхийн төдий муу үг бүрийг чинь би хаяж байсан
Алхаж гишгих тутамд ардаас чинь түшээд
Алдаж бүдрэхэд чинь гарт байгаа хүчээр
Бүхнийг шийдэж чиний өмнөөс би зөнч болсон
Гэсэн ч хөдөлгөөн бүрийг минь чи өмчилсөн
Хонгилийн чинь үзүүрт гэрэл асаасны төлөө
Хонжооны харцаар намайг чи юунд гөлрөөв
Хийсэн бүхэн минь чиний хувьд чиний бүтээл
Хэдэн үгээ хэрхэхийг минь харин надад үлдээ
Чи бодсон намайг хаяаад дээш одсон
Чихэрнийхээ амтанд хэт шунаад гоёж гоодсон
Чимээгүй энэ би харан тэссэн
Үнэндээ би хэдийн чамайг хаяад дээш ниссэн.

Зүү орох зайгүй зүгээр сайхан найзууд байсан
Зүсэр бороонд шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаараа би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Зүү орох зайгүй зүгээр сайхан найзууд байсан
Зүсэр бороонд шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаараа би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй

Чамайг хоол болгож чамайг зоос болгож
Чиний сэтгэлийг би оргүй хумхын тоос болгож
Хэзээ ч дорд үзэж доош харсан удаагүй
Харин чамайг бусдаас өмгөөлж хамгаалж явсан удаа бий
одоо ч хэн нэгэн дэргэд муу үгээр
чамайг хэлэхэд дотроосоо би дургуй хэвээр
нэгэнт миний амьдралд чи хэдий үгүй ч гэлээ
зовохдоо биш жаргахдаа чамайг үгүйлж билээ
Амтыг нь гартал хүлхсэн
Чихрээ нулимах адил намайг түлхсэн
Найзын тооноос мнэрийг минь зүлгэсэн
Бараг амьдаар минь бүрэлгэсэн
Чамд хэн байснаа үзүүлэхсэн
Чамаар дүйцүүлэхсэн
Үнэ цэнээ гээсэн хошин занд чинь гомдолтой биш
Өөрийгөө найзаасаа илүүд үзэх том толгой биш
Нэгэнт сэвтсэн харьцаа эргэж нийлэх нь үгүй
Сэтгэлийг минь хэн ч юугаар ч хэмжиж дийлэх нь үгүй

Зүү орох зайгүй зүгээр сайхан найзууд байсан
Зүсэр бороонд шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаараа би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
Зүү орох зайгүй зүгээр сайхан найзууд байсан
Зүсэр бороонд шүхэр бариад чамайг хайж байсан
Жаргалынхаа төлөө ганцаараа би яваагүй
Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй

Зүү орох зайгүй зүгээр сайхан найз байсан
  Зүсэр бороонд шүхэр бариад чамайг хайж байсан
  Жаргалынхаа төлөө ганцаараа би яваагүй
  Чамд хэзээ ч дахиж над шиг найз заяахгүй
  Тэнэг п***а минь:))

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...