Sunday, March 10, 2019

Gee - Уу

Аль газрын ёсноос айлчлан ирээд Ард түмнийг минь алив сөхөр хэмээв Ардаас орж ирэв үү аль эсвэл урдаас уу Арчаагүй болгох хараал идсэн цуст ёс уу Архиар дүүрсэн аягаа рашаан гэж итгүүлж Ам хоолой даваад бүгдийг нь газар мөлхүүлж Авах гэснээ аваад Архи гэдгээ хаяад явсан Ад чөтгөрийн энэ зан үйлнээс салах юм сан Ажил хийдэггүй архичин аавтай  Айлын хүүхдийн ирээдүй бүрхэг лавтай Агсам согтуу тавьсан ар гэрийн зовлон тамтай Адил биш гэж үү амьдрая бүгд тавтай Аль ч үндэсний хүн Монгол эрсийг дийлэх хэцүү ч Архи бариад очвол амархан болсон гэж үү Арван гуравдугаар зуунд дэлхийг хэмх цохьсон Аугаа үндэстэн архин шалбаагт живэх гэж үү Дахилт: Архиа чи уу Аав ээж ээ уу Анд нөхдөө уу Амрагаа бас уу Аз жаргалаа уу Амжилтаа уу Амьдралаа уу Ам бүлээ уу Нэр төрөө уу Нийт олноо уу Хүүхдээ мөн уу хүн чанараа уу Эх орноо уу Ирээдүйгээ уу Бүгдийг нь уу тэгээд сэтгэл чинь ханав уу 2 Чингис одоо хаан биш Чингис архи болсон Чингисээ уугаад цээжээ дэлдэж Чингисээ ярих болсон Чингис одоо хаан биш Чингис мөнгө болсон Чиний миний дээдэст олон янзын өнгө орсон Хар, шар, алтан, Морьтой эсвэл явган Шингэн зүйл болоод Шилэн лангуу тавцанд Өчнөөнөөр өрөөстэй өөрсдийн минь бахархал Өршөө төрийн сүлд Архин дээр буусан аархал Архи чинь аймар гоё архинаас битгий гар Ай даа уухгүй бол эр хүн биш хар Жинхэнэ Эрчүүд хэзээ сархадын нөлөөнд автдаггүй Жингэр нохой шиг гуйвж давж явдаггүй Чамайг хордох тоолонд хэн нэг нь баяжиж байгаа Чамайг дордох болгонд тэгсгээд хаячиж байгаам Тэднийг тансаглуулж Мөнгө өгдөг Эй Ти Эм биш Тэнгэр заяат Монгол Тэгж хөлчүүрч явдаг юм биш... Дахилт: Архиа чи уу Аав ээж ээ уу Анд нөхдөө уу Амрагаа бас уу Аз жаргалаа уу Амжилтаа уу Амьдралаа уу Ам бүлээ уу Нэр төрөө уу Нийт олноо уу Хүүхдээ мөн уу хүн чанараа уу Эх орноо уу Ирээдүйгээ уу Бүгдийг нь уу тэгээд сэтгэл чинь ханав уу 3 Ууж үзээгүй биш би ч бас уудаг байсан Уух уухдаа Улирлаар нь туудаг байсан Гэхдээ одоо би түүнээс жигшиж айсан Амьгүй тэр сархад одоо бол миний дайсан Мөр зэрэгцсэн нөхөд минь түүний хоронд ороод зарим нь шоронд зарим нь шороонд Тэдний амьдралийг хэн ч бүү үзээсэй гэж Тэрлэх үгээрээ зорилгоо гүйцээлээ би Дахилт: Архиа чи уу Аав ээж ээ уу Анд нөхдөө уу Амрагаа бас уу Аз жаргалаа уу Амжилтаа уу Амьдралаа уу Ам бүлээ уу Нэр төрөө уу Нийт олноо уу Хүүхдээ мөн уу хүн чанараа уу Эх орноо уу Ирээдүйгээ уу Бүгдийг нь уу тэгээд сэтгэл чинь ханав уу

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...