Friday, March 8, 2019

Guys - Сургууль минь Баяртай

Сүүлчийн цас, анхны бороо
Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ
Зургийн цомог, анхны хайр
Зөөлөн үнсэлт чинийх л байсан
Сэтгэлийн гүнд тодхон үлджээ
Анхны хайр минь зүрхийг тогшоод
Үүрдийн дурсамж, үнэнч хайр минь
Чамайг дуулья

Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас
Чамтай минь хамт, чамтай минь хамт
Хайрт минь, хайрт минь
Хавар хаврын дурлал дурсамж
Хөнгөхөн гунигаар сэтгэл дүүргээд
Мөнгөн хонхны жингэнэх дуунаар
Холдож боломгүй нулимс урсана

Алс хязгаар жигүүр дэлгээд
Хүслийн шувуу дүүлэн нислээ
Аяа, оюутан нас, анд найзууд минь
Хамтдаа дуулья

Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас
Чамтай минь хамт, чамтай минь хамт

Жил жилээр алслах цаг хугацааг би яалтай
Сэм сэмхэнээр арчиж урсах нулимсыг таа л даа
Дурсамж минь, дурлал минь, дуу минь, хайр минь
Оюутан насны үерхэл
Амьдралын минь эхлэл юм

Хавар хүсэл мөрөөдөл дурлал дурсамж минь сэргэнэ
Эргээд тэртээх он жилүүдээр дүүлэн ниснэ
Анд нөхдийн итгэл сэтгэл, дурлал хайр, хүсэл бүхнийг дуулья


Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас
Чамтай минь хамт, чамтай минь хамт
Хайрт минь

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...