Friday, March 8, 2019

Ice Top - Тэнгэр Өөд ft. Лхагвасүрэн

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид бид найнууз
Хазгай гишгэж халтирч унасан ч бид найзууд
Цаг цагийн эрхээр шалгарч үлдсэн ч бид найзууд
Сайныг сайлж мууг нь муулж явсан ч бид найзууд
Хийсэн бүтээсэн зүйлээр нь бахархах найзтай бид
Туулж өнгөрөөсөн цаг хугацааг дурсан санах түүхтэй бид
Омог бидний зүрхэнд мөнх орших найз минь чи
Одоо ч гэсэн бидэнтэй хамт нөхөрлөл мандтугай
Найз минь зоригтой
Найз минь тэвчээртэй
Найз минь ухаантай
Найз минь хөдөлмөрч
Олон түмэнд хүндлэгдэж
Од болон гялалзаж
Үлгэр дуурайлал болж
Үйлс бүгдээ бүтээгээд
Харуусал үлдээж бүгдийг орхиод одсон ч гэсэн
Ухаарал төрүүлж бүгдэг итгэл хайрласан
Ургах нарнаар бүгдэд жаргал хүсч инээмсэглэн
Ухаант андын минь дуу одоо ч бүгдэд тод сонсогдоно

Дурсамжаа санан санан дуулая
Хүсэл мөрөөдлийг нь хүндэлж гүйцээе
Харуулсыг үлдээгээд харвасан од
Ухаарлыг төрүүлж үлдээж дээ анд минь

Чи бол Хаагий
Этгээд зэвүүн Хаагий
Чиний орон зайг хэн ч нөхөж чадашгүй Хаагий
Чи миний хар багын Мон-Тарепийн Хаагий
Ice Top-ын бас Хаагий
Аав ээжийн Хаагий
Хар багын Хаагий
Hip Hop-ын Хаагий
Тэр диваажинд очих ёстой Хаагий
Миний найз Хаагий
Ice Top-ын Хаагий

Од болон тод гялалзах найз минь чи
Одоо бүгдийг хараад асгаран уйлж байгаа чи
Дутуу орхисон их хүслийг чинь хийж гүйцээж хүндлэе
Дуулах дууныхаа үг бүрийг цэгнэн байж мөнхлөе
Хүү охин 2тоо сэтгэлээ бү чилээ
Хүний зэрэгт хүрэхэд нь бид санаа амрах билээ
Хорвоо дэлхийд сод олдох ховорхон найз минь
Бид бол Ice Top
Андыгаа бид дурсана

Дурсамжаа санан санан дуулая
Хүсэл мөрөөдлийг нь хүндэлж гүйцээе
Харуулсыг үлдээгээд харвасан од
Ухаарлыг төрүүлж үлдээж дээ анд минь

Тиймээ тиймээ
Бурхан минь таньдаа талархлаа
Тиймээ тимээ
Бүгдэд тань хайртайг мэдэрлээ
Алтан нарны туяа илчээ төөнөн төөнөн мэдрүүлэх шиг
Алтан үеэрээ мөнхөрчээ чи минь чи минь бидэндээ
Бурхадын орны хязгааргүй сайхан сайхан тайзан дээрээ
Бүтээж чадсан бүхэнтэйгээ
Дандаа хамтдаа үүрд хамтдаа
Туулаад буцах хорвоод тэргүүнд нь чаджээ анд минь

Дурсан санах сэтгэлийг сэдрээ
Дурсан санах сэтгэлийг сэдрээ

Харуулсыг үлдээгээд харвасан од
Хайртай бидэндээ үлдээждээ анд минь

Дурсан санах сэтгэлийг сэдрээ
Дурсан санах сэтгэлийг сэдрээ
Эгэл тэр төрх чинь дуу хоолой чинь
Зүрхэндээ сэтгэлдээ нөхөд чинь
Үүрд дурсан санах болно
Тиймээ дуурсагдах нэртэй дуурсагдах алдартай
Анд минь
Аар амгалангийн оронд дуу хоолой чинь
Тасралтгүй эгшиглэсээр байх болно анд минь

Дурсамжаа санан санан дуулая
Хүсэл мөрөөдлийг нь хүндэлж гүйцээе
Харуулсыг үлдээгээд харвасан од
Ухаарлыг төрүүлж үлдээж дээ анд минь

Дурсамжаа санан санан дуулая
Хүсэл мөрөөдлийг нь хүндэлж гүйцээе
Харуулсыг үлдээгээд харвасан од
Ухаарлыг төрүүлж үлдээж дээ анд минь

Харуулсыг үлдээгээд харвасан од
Ухаарлыг төрүүлж үлдээж дээ анд минь

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...