Friday, March 8, 2019

Энэрэл - Rasperry

Бөөрөлзгөнө чамайг өөр үлдээгүй болохоор
Өөрөөсөө харамлана ерөөсөө ганцхан
Гэж бодох тусам чи тодорч үзэгдэнэ
Дотор хонхолзовчиг, мотор ажилсаар
Эцсийн эд эсээрээ, ойн зах хүртэл зогсохгүй
Илбийн хүчинд автсан балар ой хэзээ ч төгсөхгүй мэт
Гартаа чамайг атгасан, хөл мэдэн гүйнэ
Бартаа намайг татах гэвч үл мэдэн гүйнэ
Хар амиа хаацайлж бөөрөлзгөнөө бөөцийлж
Хармайндаа чамайг биш хүүрэндээ өөрийгөө нөөцөлж
Бага багаар зулгаасаар бүтэн бие минь хугасрана
Цаг агаар 6 сар хэдий ч хүйтэн хавсрана
Үнэр авсан өлөгжингүүд хамар амаа долооцгооно
Түнэр дарсан ертөнцөд харанхгуй надаар голоо зогооно
Бөөрөлзгөнө чамайг, бээр үлдсэн ч идэхгүй
Бөөрөндөө наагаад, дээрэмдэнэ ирээдгүй

Охид намайг Санадаг гэдэг миний нэр Энэрэл байтал
Зарим нь санахгүй андуурахдаа хэлнэ Энэрэлтэй адил
Өнөө цагийн эрчүүд гичий болохоор миний найзуудын
Ихэнх нь гичий нар, ядаж шааж болдог юм
Нөхөд нохой зан гаргахад би нохой тэжээнэ
Хүний үнэнч нөхөр нохой гэж муухай хэлжээ
Уснаас хуурай гарсан чулуу шиг шударга залуучууд
Бохир нийгэмд алга болно усанд хаясан чулуу шиг

Охид намайг x16

Өглөө бүр нүдээ нээгээд толинд харахдаа
Хэн гэдгээ үргэлж санах гэж шалгарсан аргатай
Цээжин дээрх бэх минь бичигдсэн хууль гэлтэй
Хаа явсан газар алдаа оноог минь шүүх эрхтэй
Туулсан амьдралын минь тамга энэ, миний хамаг юм
Харахын аргагүй цогцос болоход таних амархан
Бөөрөлзгөнө чамайг, өөр үлдээгүй болохоор
Өөрөөсөө харамлана, ерөөсөө ганцхан
Хүний амьдрал намайг өдөр ирэх тусам нохой болгоно
Тэр чинээгээр нь үүрч яваа ачаандаа туухай өлгөнө
Зөвхөн зовох нь үнэн юм бол зөвхөн зовох нь зөв
Зовсон ч гэсэн цэмцгэр зовьё өлөн тоосоо гөв
Залуу хүн насаараа гоёдог ч хөгшин сэтгэх хэрэгтэй
Насаараа гоёсон цэмцгэр өвгөнтэй зэрэгцээд
Хүмүүс бүгд намайг хөгшин залуу гэх нь хүртэл
Хамгийн сайхан нь залуу нас тул залуугаараа өтлөнө

Охид намайг x16

Охид намайг Санадаг гэдэг миний нэр Энэрэл байтал
Зарим нь санахгүй андуурахдаа хэлнэ Энэрэлтэй адил
Өнөө цагийн эрчүүд гичий болохоор миний найзуудын
Ихэнх нь гичий нар, ядаж шааж болдог юм
Нөхөд нохой зан гаргахад би нохой тэжээнэ
Хүний үнэнч нөхөр нохой гэж муухай хэлжээ
Уснаас хуурай гарсан чулуу шиг шударга залуучууд
Бохир нийгэмд алга болно усанд хаясан чулуу шиг

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...