Friday, March 8, 2019

Seryoja - I Don't Care ft. Энэрэл, Төгө

Хүмүүс ярих юм ярих юм ярих юм
Харин би бол ярихгүй ээ би бод тэдний ярих юм
Тэдэнд ярих зүйл хэрэгтэй учир нь улс төр уйтгартай
Өөрөөсөө тэнэг хүн байдгийг сонсоод тэд тайтгардаг
Таалагдсан хүнээ тайзан дээр гаргаад тэд өөлөх дуртай
5 жил шүтэж ирчихээд танихгүй юм шиг шоолох дуртай
Саруул үедээ санахгүй уухлаараа улаан фен
Мэдэдгийг чинь мэдээд байхад мэлзэж булзана улаан цайм
Өнөөдөр чи хэн ч болсон бай миний хувьд хэн ч биш
Татварын албанд л хамаатай чиний бэл бэнчин
Та нөхөдөөс талх горьдоо юу?
Сонсдог бол сонсдог гээч
5 цаас харахлаараа өмхий бөгсийг үнсдэг байж

Надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Чиний хэн байх надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Чиний хэн байх аав хэн байх, чиний ах хэн байх
Чиний найз хэн байх надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Надад хамаагүй ээ

Тэд нар хэлсэн хэлээгүй би монголын Hip-Hop-ийн дараагийн үе
Дайны хажуугаар дайжин гэгчээр би та нарын олж хараагүй хүн
Хамаагүй биш хамаатай мэдүү 10-аас 10
Энэ миний гараагүй дүн хүн болгон мэдээгүй бол одоо мэдэж ав
Гүн бодох хэрэггүй баараггүй мөн
Амбиц байхад хэн хэрэгтэй гэж
Гүйцэхгүй байвал араас чирэгдээд гүй
Дүйцэхгүй байгаа бол гүйж ирэх хэрэггүй
Төлжихгүй байгаа тархи хар тамхи нэмэргүй
Гуйлга гуйж бусдын гар хөл болж
Дуулга зүүсэн хүний ард урд орж
Хулхиар дуулсан тэд од болж
Болхиор хийсэн дуу нь тэнд том болж
Би ялгарч харагдана яг л Lady Gaga
Ялзарч муудсан монголын урлагийн тогоонд
Ялсан ч бай яасан ч бай ялгаагүй илүүрхэнэ
Ярьсандаа яасан бэ? Та нар ижилхэн
Алив нааш ирээ ах нь ирлээ яг одоо шууд шаая


Надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Чиний хэн байх надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Чиний хэн байх аав хэн байх, чиний ах хэн байх
Чиний найз хэн байх надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Надад хамаагүй ээ

Цайруу явахад бусдын гарт орж нэг мэдэхэд боол нь болно
Хардаж сэрдэж явбал санаа муутай нэгэн болно
Өөртөө итгэж бардам явбал онгироо сагсуу нэгэн болно
Даруу төлөв явбал зарим нэг нь дарлах болно
Гадны хүмүүс намайг юу гэж дүгнэж цэгнэнэ хамаагүй
Өөрийн санасан зорьсондоо зүтгэж байвал хамаагүй
Хэл амаа билүүдэж хэрүүл хайж суугаагүй
Хэн нэгнийг ардуур хойгур муулж л, сайлж л явсангүй
Алтан жорлонд баана уу шээнэ үү надад огтхон ч хамаагүй
Адилхан аавын хүү нэгнээ басах хэрэггүй
Санасандаа хүрч хийж бүтээхээс өөрийг мэдэхгүй ээ
Саруул ухаан сайхан сэтгэлээс илүүг мэдэхгүй ээ


Надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Чиний хэн байх надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Чиний хэн байх аав хэн байх, чиний ах хэн байх
Чиний найз хэн байх надад хамаагүй ээ, надад хамаагүй ээ
Надад хамаагүй ээ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...