Monday, April 15, 2019

Дөлгөөн - 20 Нас

Хорьж болохгүй 20 насыг хорьж болохгүй
Зарим зүйлийг хичээл номноос хайж олохгүй
20той байгаа дээрээ холион бантанг нь холино
21 хүрэхээрээ хүүхэд байхаа болино
Намайг битгий загнаач
Намайг битгий тагнаач
Хүсэл мөрөөдөл зүрх сэтгэлийг минь чагнаач
Би хүүхэд биш гэхдээ том хүн биш
20 настай байна гэдэг тийм амархан биш
Ингэж болохгүй бас тэгж болохгүй
Хамгийн аймар юм нь гадуур тэнэж болохгүй
Өөрийн эрхгүй үеийн хөөрхөн залууд дурласан ч
Жирэмсэн болно гэж ээж надад уурласан
Ээж та 20 насыг тойрч биш дайрч гарсан
Чөлөөт цагаа чөлөөтөй өнгөрүүлье тэгэх үү?
Хорьж болохгүй 20 насан дээрээ байгааг хэлэх үү
Нартайд цув өмсөнө бороонд боролмоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би
16 18 хамгийн гоё нь 20 нас
Уйтгарлаж бүү суу инээж хөөрч баяс
Хаашаа ч юм хамаагүй хашгирч орилж гүймээр
Хэнээс ч хараат бус тийм л газар луу нүүмээр
20 нас минь би чамайг орхихыг хүсэхгүй байна
Хоногийн 24 цагт юу ч хийж хүрэхгүй байна
Яагаад ч юм бүү мэд гэртээ сууж болохгүй
Насанд хүрээгүй учир club орж болохгүй
Ганган хувцастайгаа найзуудтайгаа зугаалах сайхан
Гадаа цуглаад суугаад буу халах сайхан
Хотын гудмаар зугаалаад үеийнхэнтэйгээ танилцаад
Дугаараа солилцоод фэйсбүүкээр харилцаад
Дуртай зүйлээ хийгээч дурласан бол хэлээ ч
20 насыг мэдрээч дахиад олдохгүй хэзээ ч
Юм үзэж нүд тайлая зүгээр суухаа болъё
Амьдралын олон салаа замаас явах замаа олъё
Нартайд цув өмсөнө бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би
Хамт байгаа ч 20 нас минь
Хаашаа чи яарна вэ
Хайр дурлал инээд хөөртэй
Яасан их таарна вэ
I wanna be 20 нас баймаар байна
I wanna be Forever young and free
Нартайд цув өмсөнө бороонд борломоор
Хүссэн бол хиймээр байна
Why you хориглох me
Та нар know me
Хорьж болохгүй 20 настай би

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...