Monday, April 15, 2019

The Lemons - Дөлгөөн

Өглөөний дөлгөөн салхинд би
Газраас хөндийрч, өөрийгөө мартсан
Яагаад ч юм тэгэхэд би зүгээр нисээд л
Хаашаа хийсч байгаагаа бодохыг огт хүсээгүй
Зүрхэнд чинь хайрыг үлдээе
Зүүдэнд чинь хүслээ шивнэе
Зүгээр л өөрийгөө би мартъя
Шүлэг дуу минь чамайг ярина
Шөнө нь бодож, өдөр нь санана
Чи миний мөрөөдлийн арал
Зүрхэнд чинь хайрыг үлдээе
Зүүдэнд чинь хүслээ шивнэе
Зүгээр л өөрийгөө мартая
Маргаашийн тухай би юу ч бодолгүй
Түүнд ойрхон байхдаа би хос далавчтай
Энэ яг юу болохыг хэлж мэдэхгүй ч
Би түүний байх газар үлдэхийг хүсээд төсөөлсөн
Зүрхэнд чинь хайрыг үлдээе
Зүүдэнд чинь хүслээ шивнэе
Зүгээр л өөрийгөө мартъя
Шүлэг дуу минь чамайг ярина Шөнө нь бодож, өдөр нь санана
Чи миний мөрөөдлийн арал
Зүрхэнд чинь хайрыг үлдээе Зүүдэнд чинь хүслээ шивнэе
Зүгээр л өөрийгөө мартъя
Зүрхэнд чинь хайрыг үлдээе Зүүдэнд чинь хүслээ шивнэе
Зүгээр л өөрийгөө мартъя
Шүлэг дуу минь чамайг ярина Шөнө нь бодож, өдөр нь санана
Чи миний мөрөөдлийн арал
Зүрхэнд чинь хайрыг үлдээе Зүүдэнд чинь хүслээ шивнэе
Зүгээр л өөрийгөө мартъя

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...