Wednesday, April 17, 2019

Vanquish - Fortuna

Wallace:

Хотоор нэг цуурайтах хүчирхэг мотор

Харавсан сум ханилсан унаа хяналтаас гадуур

Хэтэрсэн хурд хэнгэргийг цоолох нь дуу нь

Хэн гэдгээ харуулах уу би бол Sheed

Мэдээж фэн нь Rasheed-ын, баруун тийшээ уншъя

Миний машины тэнхлэг эргэлдэнэ дөш нь 300-тай ч хаазаа гишгэнэ

Fortuna бүгдийг ардаа хая, юу болохийг цөмөөрөө таая

Formula auto cross хэзээ нэгэн цагт Монгол залууг харцгаая

Монгол гэдэг нэрийг мандуулъя, өвөг дээдсийн сургаалийг биелүүлье

Монгол ёс, эцэг тэнгэр, уул ус, газар шороогоо хайрлъя

Сонсож бай бүгдээрээ атаа хорсол гээчээ мартъя

Совин татаад байна, машинаа аривнаалуулъя



Дандий:

Бид хэн бэ? бид, тэд хэн бэ? зам дээр нисдгээс хэн нь эрхэм бэ?

Нэр хэн бэ? тэд Fortuna, нэг нэгээр Vanquish хордуулана

Нүүр тулана нэр алдрын тулаан, нийслэлд бид бүгдий нь булаана

Дуу дуулна, тэд буудуулана, яндангаас гал халз хурдалана

Зам дээр хярвас, царай нь ярвас, цаанаа шаас өөр хөгжилд яарваас

Хотын хэмнэл нэг ийм л хойшоо биш урагшаа ийм л

Би бол өөр араар хөнгөрхөөр, биднийг хар зөрөөд өнгөрхөөр

Орилуулхаас цаашгүй бацаанууд биш, орчин цаг одоо үе шал өөр

Зам дээр Дандий drift хийвэл гандан гар

За тэр уралдах дээр бол зандангаар

Тиймээс тэр ажлыг Fortuna-д үлдээе

Тэгээд чаддагаараа Vanquish нулимъя hey

Тэсэрлээ, бид дэлбэрлээ

Бид тэргүүлэв, би нэргүүлэв

Чи замаас холд анхаарлын голд

Зааж байгаа хянах самбар 1000-ын голд



Дахилт:

Араас хар зураас хойд 2 дугуйнаас

Утаа биш гал гарна бидний яндангаас

Зүүгд ардаас бидэнд огтхон ч хамаагүй

Гүйц чадал байвал биднийг ахын дүү

Гүйц чадал байвал биднийг ахын дүү

Зүүгд ардаас бидэнд огтхон ч хамаагүй

Booooo гэнэ хэрвээ цагдаа шүгэлдүүл

Сүүлд биш бид үргэлж бусдын түрүүнд



Pangass:

Аhh god damn G-Star задарсан тархи

Club Fortuna ороод ирлээ

Гулгаад ороод ирлээ, одоо яадаг билээ

Хонгор пичко минь дээ одоо яадаг билээ

Зураас татуулаад ороод ирлээ Club Fortuna

Vanquish-аас Pangass нь сэтгэгдэлээ хэлье гэсиймаа

Зассс тэрийг март зам тавь

Хааяадаа ч гэсэн хямсаакыг үзүүлэх зугаатай тийм

Line татаад алга болох нь харамсалтай

Харамсалтай хаазаа дэвсдэг хүсэл байгаад

Тачаал хүрвэл чадаж байвал гүйцээрэй дээ, гүйцээрэй дээ

Бандиус болон бүх пичко хүний хүүхдүүд араас гүйцээрэй дээ

Motherfuck !!!

Цэнхэр улаан, цэнхэр улаан зугт хамаа зугт

Салах ёсоо хийгээрэй дээ бас түүвээнэ тээ

Болж байна уу? тээ, болж байна уу? тээ



Цэцэ:

Машиндаа суулаа, хотын төвөөс гарлаа, цагаа харлаа

Зайсан дээр буулаа, 2 минут 30 секунд зарлаа

Намайг хүмүүс дуучин гэдэг, машиныг минь пуужин гэдэг

Дэлгэцэн дээр GPS, Монголоор бол луужин гэдэг

Яаж машин ундгийг үзүүлье би яруу тодоор

Улаанбаатар хотоор нүргэлэнэ миний мотор

Кэлэндэр кэлэндэр, лээвчигээ алив хурдан тайлаадах

1000-ны зам бол миний зам, алив замаас минь зайлаадах

Хаазаа тулгана, хар зам дээгүүр гулгана, хажууд битгий шулгана

Хажууд суусан болгон 50-ийн шар уут руугаа гульгана

Суусан болгон майнь уншина миний машин гандан мэт

Дуу гаргана ардаасаа 3 дугаар станцийн яндан мэт

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...