Sunday, May 5, 2019
Vandebo - Хайр
Vande:
Би үхэж байна, сэтгэлээсээ
Үүнийг минь ядаж нэг хүн ч гэсэн мэдээсэй
Эксүүдийн чинь тоо ингээд нэмэгдлээ, нэгээр
Орхиод урагшаа явж болох уу гэж үү? Тэг тэг..
Би явмааргүй байна үнэндээ..
Хаашаа ч явмааргүй хашигч юмаа
Би явмааргүй байна үнэндээ
Хүний сайныг шилээд авдаг хорвоо ашигч юмаа
Энд ирхээс өмнө бусдыг шүүдэг байжээ
Яг үнэндээ хүнийг таних нь төөрдөг байшин
Хамтдаа байвал хаана ч гэр гээд гүйдэг байжээ
Сийчүүлж үзээгүй зүрхэнд минь чи түймэр тавьсан
Ганцаараа үлдэж байгаа нь чи юу би юу?
Анзаараач. Чи юу би юу?
Буцах шатууд нүдэн дээр нураад байна аа
Үнэндээ яг одоо хайрлаж байна, лаларын дайснаа ч
Чи хаа хүрэх вэ
Намайг байхгүй байсан ч хаа хүрэх вэ
Намайг хүлээхгүйгээр
Ганцаараа ер нь хаа хүрэх гээв?
Хайр, хайр, хайр, хайр
Хайр, хайр, хайр...
Ebo:
Чамайг өөрчилжээ би дэндүү дэндүү
Гараад төөрчихжээ гэрийн чинь гадаа байдаг тэр сааданд
Чамаар өвчилжээ сар жилүүд урсаж удах тусам
Чамайг өөрчилжээ, буцах өнгөржээ
Хальтарч унахдаа би жаргалтай байсан, чи шоолох болхоор
Харь улсыг зорьхоо ч больж билээ
Happy birthday би шууд л шийдэв
Харц ардын хүүхдүүд хаа хүрэхээ мэдээгүй ээ
Харц тулгарах үед би хэн болсныг чинь хараад таниагүй ээ
Өнөөдрөөс зугтаач
Өөрийг чинь зурлаа
Өөдөөс минь харж байна
Өөдөөс минь харж байна
Үнэр тань цоргионо
Үнэр тань цоргионо
Үсэнд чинь долгион
Үргэлж чи Дөлгөөн..
Vande:
Ганцаараа үлдэж байгаа нь чи юу би юу
Анзаараач. Чи юу би юу?
Буцах шатууд нүдэн дээр нураад байна аа
Үнэндээ яг одоо хайрлаж байна, лаларын дайснаа ч.
Subscribe to:
Post Comments (Atom)
The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ
Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...
-
Ацан бандааш углаад алха гичийнүүдээ Хар л даа би чарлаж байна чарлаж байна чарлаж байна Асуудал байна уу хөгшөөн би хөлсөө гартал Бөгсөн...
-
Хөөрхий чи минь хөлөө олохгуй унаж бүдэрч явна уу даа Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай Ча...
-
Бороо орж бодол ургана Нойтон гудамжаар алхана Надаас бусд нь маргааш руу Тэмүүлж бүдрэлгүй алхана Маргааш гэдэг харанхуйд гэрэл асаж ма...
No comments:
Post a Comment