Sunday, June 23, 2019

Болд - Хувцасаа Тайчаад Шид

Hey!!!
Чи намайг сонсохоор миний өмнө ирсэн юм бол
Бүжиглэсэн болж зогсох хэрэггүй
Дуу хөгжмийн минь дугаралт ая бүрийг нь гүн мэдрээд
Миний гайхамшигт ертөнц рүү нэгдэн уус
Тайзан дээрх миний галзууралд
Тачаадан татагдаж чи таашаал авна
Ертөнцөөс тасарч бүхнийг мартаад
Хөгжмийн мансууралд чи эзэмдүүлнэ

Дх: Хувцсаа тайчаад шид
Утсаа унтрааж эвд
Биеэ суллаад дээш
Гутлаа тайлаад шид

Дуугаа дуулхаараа би хөгжимтэйгээ нэгэн бие болдог
Амьдралыг тэр чигт нь энд багтаана
Санаа бодол мэдрэмжээс урган гарах дуунууд минь
Тайзан дээр салхи шуурга мэт эргэлдэнэ
TV FM Internet-ээр чамайг миний дуунууд ховсдоно
Дуунд минь донтогч болон хувирахдаа
Орчлонг чи өөр өнцгөөс харна

Дх: Хувцсаа тайчаад шид
Утсаа унтрааж эвд
Биеэ суллаад дээш
Гутлаа тайлаад шид /2/

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...