*
Чимээгүй дэргэд чинь хараад сууяа, би болох уу чамайгаа.
Часхийсэн жаргалд шумбан согтъё, хааяа чамтайгаа.
Цээжний хойморт чамд өгсөн, VIP байгаа.
Цэнгэлд торгож битгий надаас бариарай, чи зайгаа.
*
Залуухан бүсгүй намуухан алхана, аягүй аятайхан аяс аяс.
Зүйргүй аaль нь зүггүй хүүг үггүйдүүлнэ, үес үес.
Чи чихэр байсан бол, чамаар шүдээ өвтгөхсөн.
Чи чанга чимээ байсан бол, чамайг чагнаад унтахсан.
*
Гангарч болдоггүй, ганган цагаан
Гантиг сувдан бэлзэг минь.
Амсаж болдоггүй, амины ганцхан
Амт нь дэндсэн амраг минь.
Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг,
Мартахын аргагүй кино шиг,
Яасан янзын амьтан бэ?
Яагаад заавал чи юм бэ?
Нey, Девучка
Yeah, ты мой сердечка
Ты как бабочка,
На мны седея как цветока.
Нey, Девучкa
Yeah, ты мой сердечка
Ты как бабочка ,
На мны седея как цветока.
Хав хар үзэг бэхээр,
Хайрт минь гэж бичүүлэх гээд,
Цав цагаахан төрөө юу?
Миний нандин энхрийхэн.
*
Яая даа байз, чамд үнсүүлж үзэх юмсан.
Хав даръя байз, хүнд үзүүлэхгүй юмсан.
Жар хүртэл чөлөөтэй ная гэж санасан.
Жаахан тэнэг миний чөлөө, чамд дагаар орсон.
Хэрвээ чамайг зүүдлэвэл, сэрэхийг би лав хүсэхгүй.
Хэмжээ дамжаа байдаг юм бол, чамайг юутай ч жишихгүй.
Идэр цээжинд багтаагүй,
Ийм нэг хайрыг чамд өгье.
Инээдэг гоё аялгуу минь чи.
Ирээдүйг бэлэглэ, 60хан жил.
*
Гангарч болдоггүй, ганган цагаан
Гантиг сувдан бэлзэг минь.
Амсаж болдоггүй, амины ганцхан
Амт нь дэндсэн амраг минь.
Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг,
Мартахын аргагүй кино шиг,
Яасан янзын амьтан бэ?
Яагаад заавал чи юм бэ?
Нey, Девучка
Yeah, ты мой сердечка
Ты как бабочка,
На мны седея как цветока.
Нey, Девучка
Yeah, ты мой сердечка
Ты как бабочка,
На мны седея как цветока.
Хав хар үзэг бэхээр,
Хайрт минь гэж бичүүлэх гээд,
Цав цагаахан төрөө юу?
Миний нандин энхрийхэн.
Subscribe to:
Post Comments (Atom)
The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ
Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...
-
Хөөрхий чи минь хөлөө олохгуй унаж бүдэрч явна уу даа Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай Ча...
-
Хэрвээ чи над руу харах юм бол Миний сэтгэл баяснаа Алтан хавчаараар хавчсан үсээр чинь Аясын салхи наадан тоглоно Ариун дурлалын жарга...
-
Жаргалтай, зөөлөн гунигтай Халуухан энхрийхэн өдрүүд ээ Дуусгамааргүй аялгуу шиг Эгшиглэн надтайгаа энд үлдээч Жавартай, янагийн болзоотой...
No comments:
Post a Comment