Monday, October 5, 2020

GangBay - Яахав дээ

 Яахав дээ Би хайр юм болохоороо

Өөрийгөө дуулж яваа минь энэ

Яадаг юм бэ би хайртай болохоороо

Түүнийгээ дуулж яваа минь энэ

Унаж үхтэл дурласан хүнээ

Дуулахгүй гээд яалтай

Ухаан жолоогүй хайрласан түүнийгээ

Дуулах надад жаргалтай

Тархиа гамгүй тэрлэсэн шад минь

Түүнд хүрэхдээ хамгийн дөт шат юм

Харгиа цутгал шиг ундарсан мөр минь

Халуухан чиний минь өнөөдөр юм

Би гашуун атлаа чамайг донтуулсан американо

Чи ташуур тавьж надруу довтлосон Yoko Оno

Би чамайг тусаад хамтдаа тусгаарлуулъя охин corona

Бидний зам урт юм байг гэж сэтгэлдээ би ерөөнөө

Ийм цэлмэг тэнгэрийн

хаанаас нь бороо ордог юм

Тийм цэнгэг нүдний чинь

хаанаас нь нулимс гардаг юм

Eey Madam We ain’t need a coat in a rain in my brain

You my icy chain My tightly Mary jane

I love you with every beat in my heart

Анхны хайр минь бүтээгүй гэж ярьж суухыг хүсээгүй

Ах нарын эгнээнд сууж буу халахыг хүсэхгүй

Архи дарс ёстой no

Авч суучаад тамлахгүй

A лт мөнгийг харин ёстой амлахгүй байж чадахгүй

Алаг хорвоо адармаатай алдаа оноо амаргүй ч

алаг нүдэн чи минь байвал No fail алзахгүй

Адал явдал байсангүй гэж адаг сүүлд нь харамсахгүй

Атга зовлон байлгүй яахав

айгаад яахав давтахгүй

Зөвхөн чамд зориулж хийсэн дуу минь олон нийтэд хандалттай

охин найрах хангалттай

Есөн шидийн увидастай

Яахав би дуунд хайртай

болохороо чиний тухай бодохоороо

тэнгэрлүү хараад

Ийм цэлмэг тэнгэрийн

хаанаас нь бороо ордог юм

Тийм цэнгэг нүдний чинь

хаанаас нь нулимс гардаг юм

Eey Madam We ain’t need a coat in a rain in my brain

You my icy chain

My tightly Mary jane

i love you with every beat in my heart

Яахав дээ Би хайр юм болохоороо

Өөрийгөө дуулж яваа минь энэ

Яадаг юм бэ би хайртай болохоороо

Түүнийгээ дуулж яваа минь энэ

Нүдний минь сиймхийгээр

Нүүгээл битгий явчхаасай

Зүүдний минь хаяагар

Зүтгээд битгий харьчихаасай

Би чамд хайртай

Хуудасны урагдсан булан дээр

Хайртай гэж бичсэн тэр л үедээ

Хуучин ч гэсэн сайхан бүхэндээ

Хурдхан оччихоод ирэх гэсэн дээ

Тайлдаггүй байсан бэлзгийг чинь

Түрхдэг байсан сүрчигийг чинь

Түүдэг байсан цэцгийг чинь

Түмэн зүйлийн дундаас тэмтчинэ

Уг нь би чамд ямар ч гэмгүй ч

Хэлэхгүй л бол болохгүй нь ээ

Намайг уучлаарай

Яахав дээ Би хайр юм болохоороо

Өөрийгөө дуулж яваа минь энэ

Яадаг юм бэ би хайртай болохоороо

Түүнийгээ дуулж яваа минь энэ

Унаж үхтэл дурласан хүнээ

Дуулахгүй гээд яалтай

Ухаан жолоогүй хайрласан түүнийгээ

Дуулах надад жаргалтай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...