Friday, December 18, 2020

WAP - Хөдөөгийн Баясгалан (feat. Энхжин)

Үүрээр сэрнэ

Өмд цамц минь хайчив

өнөө хэд чинь ирлээ

Утас цохино!

Уцаарлангуй хүүшээ! Үүдэн дээр чинь ирчлээ

Улаан нүдэлсэн гурван найз минь урд шөнө унтаагүй гэлтэй

Ум хумгүй намайг чихээд Улаанбаатараас зугтах шинжтэй

Нар сарны заагаар нам гүмд нь зам дээр гишгэнэ

Залуу насны аагинд бартаа болгон үргэлж тэгшхэн

Аяны дугараа эгшиглэнэ ICE TOP -ын сүлжээ

Алга болсон ч өвгөдийнхөө замаар яваа PUNK & RAP Хүлэгээ

Онон голын хөвөөнд очиж хөрвөөх мөн ч их дуртай

Монгол нутаг минь далайд гарцгүй ч сансарт гарцтай

Сад асгах оддын доор нүцгэн байсан ч хэн ч тоохгүй

Салхинд туугдах гол горхины чимээ үүнгүйгээр амьд байхгүй

Яг л симфони яруу найраг зүрхэнд чинь зооно

зүрхэнд чинь зооно

Ямкиндаа дэгээ зооно

яг одоо сезон оржээ motherfucker

одоо зүгээр алаад өгье пиздаа

Цэлгэр талын аялгуу минь өшөө дээшээ тэмүүл

Эндээ хүү чинь балмад зангаа барин хайлин дуул*я

Эх орны минь эгшиг цэнхэр тэнгэр шигээ оршиг

Элдэв бодлоо хаяад дэвэн дүүлэн нисье нутагтаа

Нутагтаа, хүү чинь дуугаа өргөн дуул*я

Нутагтаа, хүү чинь дуугаа өргөн дуул*я

Тэнгэр тунгалаг нар дээрээс төөнөнө

Андаа мань нь хангай газрын хүн нь

Найзуудаа нутагтаа аваачина Булган нутаг Хутаг-Өндөр

Нутгийн индиан энх тайвны бонго нэрнэ Тука өндөр

Бетонон дээрээ суугаад сансарт ниснэ

Битүү утаанд нүд улаан сансарт хийснэ

Голын аялгуу, сайхан хүүхний чимээ

Ногоон дэлхий, ногоон сүү - байгалийн чимэг

Мянгат Ванчаан ахын морь чам шиг зөөлөн

Сонгинодохгүй чамайгаа хөөлнө

Шүд нь өвтгөөд байна, хонгор минь зөөлөн

Унах дуртай би хонгор морь, зөөлөн

Түмэн оддын дор голын урсгалд загас наадна

Тавьсан охин хөгжим нойтон голын майханд загас наадна

Монголын сайхан охид, байгаль эх хөдөөгийн баясгалан

Хотоос гараад диваажин, хөдөөгийн баясгалан

Баясгалан, замын унаан дотор битүү Жавхлан, Баясгалан

Оюуны хүчирхийлэлд өртөнө, алс хол замд

Хол зам төлөвлөөд яах вэ, зүгээр замаа товчилцгооё

Хүн болж төрсний гавьяа эх орноо мань тойрсон

Өлсөж үхдэггүйн байна лээ Монгол хүн яаж ч чойрсон

Хамгийн сайхан газар нь аль вэ гэж асуу маниасаа

Хайртай эх орны минь хатсан цөл ч сайхан угаасөө

Говийн хүүхнүүд шар арьстай, том бөгстэй

Хангай газрын сайхныг яана

Хойморь Хөвсгөл үлгэртэй төстэй, нүдэндээ ч итгэмгүй гайхмаараа

Баян-Өлгий, манай казак ястнууд зочломтгойг яана, хоол сайхныг нь яана

Малаас өөр юм иддэггүй тэнд тарваганы диваажин, хойтон жил бүгдээрээ буутайгаа явна

Дашдоржийн Нацагдорж бертолетонд сууж харсан юм шиг

Миний нутаг шүлгийг яаж тэгж бичсэн юм бол, дэлхийн дээвэр дээр гарсан юм шиг

Газар газрын сонин сайхан дэндүү их энд багтахгүй

Ямар ч байсан мань чинь том эх орны жив жижигхэн хүү

Цэлгэр талын аялгуу минь өшөө дээшээ тэмүүл

Эндээ хүү чинь балмад зангаа барин хайлин дуул*я

Эх орны минь эгшиг цэнхэр тэнгэр шигээ оршиг

Элдэв бодлоо хаяад дэвэн дүүлэн нисье нутагтаа

Нутагтаа, хүү чинь дуугаа өргөн дуул*я

Нутагтаа, хүү чинь дуугаа өргөн дуул*я

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...