Sunday, July 31, 2022

Адтай Жаалууд - Чамтай Хамт

 Нар бидний дээрээс тусаад

Навчис цэцэгс алаглан ургаад

Амраг чи минь зуны үдшээр

Хамтдаа алхах уу? Yeah!

Хүсэн хүлээж байсан зун цаг ирлээ

Залуусаа хайрттайгаа хамтдаа алхацгаая


ДХ:Энэ орой чамтайгаа хамтдаа

Бороо орохыг хүсэж байна

Зуны сайхан орой

Хамтдаа хайрын үгсээ гийгүүлж байгаасай

Энд цугларсан залуус намайг дагаад

Цоглог дуугаа дуулаарай

Эргээд хар би чамтайгаа алхмаар байна

Хамтдаа алхмаар байна би чамтай


Зуны сайхан орой

Би чамайг хүлээж

Бороо орохыг хүсээд

Хайрын цэцэрлэгт сууна

Энүүгээр хайрыг хүссэн

Хайраа үнссэн залуус алхаастай

Энэ зуны улиралд хайртай хосуудаар бялхаастай

Хэрвээ чи бороонд дургүй бол

Би чамайг бороонд норгон гэж байсан

Энэ борооноор гэртээ байсан ч сэтгэлээ сэргээ

Миний хайрыг хүсээрэй

Би чамайг хүсэн чимээгүй

Цонхоор хоёр биенээ хүсье


ДХ:


Үнсэнэ л гэнэ, хүснэ л гэнэ тэр хайр нь хартай

Үргэлж хайр хайр гэнэ

Харин тэр хайр нь ерөөсөө олдохгүй байна гэж олон жил

Багаасаа хайрыг хүсэж явжээ

Гэнэтхэн охин минь чи миний хайрыг авч иржээ

Зун учирсан хосууд жаргалтай байна гэж

Зугаацах цаг нь байгаа болохоор хамтдаа амарцгаадаг

Энэ зун

Миний хайртай учирсан зун

Зуун зуунаар чи минь миний сэтгэлд үргэлж бууна

Бороо ороод чи минь норхоор

Нөгөө хувцас чинь гэрэлтэн

Гоёхон биеийг чинь гайхан ширтээд

Хамаг бие минь халуу дүүнэ

Oh! Хүсэн хүлээж байсан зун цаг ирлээ

Залуусаа хайрттайгаа хамтдаа алхцгаая

/Хамт алхцгаая залуусаа/


ДХ:


Гэрээсээ гараад сайхан агаар амьсгалан

Гадаа даарахгүй явах сайхан байдаг тиймүү?

Гэнэтхэн хүйтэн болсон ч хамаагүй

Би даарахгүй

Гэртээ харихгүй

Би өнөө орой чамаас салахгүй

Хайрыг хүссэн хосууд

Ганцхан орой хамтдаа байд үз

Хамтдаа тэр орой

Хамаагүй хүслээр жарган биз

Хэнч юу гэж хэлж байсан

Хайрт минь би чамдаа хайртай

Энэ зунын 3 сар хагцахгүй би дандаа чамтай


ДХ:


Зөвхөн чамтай энэ үдэш алхмаар байна


ДХ:

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...