Tuesday, July 26, 2022

Nisvanis - Эмийн Сан Руу Алхсан нь

Манай найзын төрсөн өдөр нижгэр болсон

Танил найз охидууд нь зөндөө ирсэн

Тэдний дотроос нэг нь надад ихэд таалагдсан

Тэгээд би түүнтэй уулзаж тохирсон ярилцаж тохирсон


Ванны өрөөний хаалгыг сайтар түгжсэн

Баахан удаж байгаад гарч ирсэн

Учир нь би түүнд ямар эр хүн болохоо харуулсан

Хайртай мартахгүй гэж худлаа уяраасаан, худлаа уяраасаан


Маргааш өглөө нь салаад түүнийг мартсан

Санья ч гэж ердөө бодохгүй байсан

Тэрэн шиг охиноор одоо би яах юм билээ

Илүү юм яриснаа бодоод инээд хүрсэн, инээд хүрсээн


Гурав хоногийн дараа амьдрал хэцүүдсэн

Босонгуутаа нөгөө охиныг маш их санасан

Надад яаралтай туслалцаа хэрэгтэй болсон

Тэр надад найзаа үлдээгээд явсан байлаа, явчихсан байлаа...

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...