Monday, July 18, 2022

The Lemons - Мэлхий Гүнж

 Ноорог цаасан дээр ном бичээд

Нисэж яваа онгоц зурлаа

Тэр номоо дэлгэж тавиад

Сар туссан цөөрөм рүү өнгийлөө

Өнгөт намгийн өмхий мэлхий

Өөдөөс хараад инээж байлаа

Мэлхий гүнжийн мэдрэл муудаад

Гоонь намайг голохгүй дурлаад

Гоо дагина болох гээд

Хошин намайг сонгожээ

Тэнгэрт нисэх үүлсийн дээгүүр

Тэртээд харагдах оддын доогуур

Нисэж яваа нөгөө онгоцноос

Намаг руугаа унаад ирсэн

Нүүрээ угаасан нөгөө дагиныг

Нялцгай гэдгийг нь сая л мэдлээ

Мэлхий гүнжийн мэдрэл муудаад

Гоонь намайг голохгүй дурлаад

Гоо дагина болох гээд

Хошин намайг сонгожээ

Миний үнсэлтээр илбээ тайлаад

Мартаж намайг мэлхий минь

Малын эмчид очиж үзүүлэхээс дээ

Мэдрэл муутай болчоогүй байгаа даа

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...