Friday, November 4, 2022

Seryoja - Мөнх Гуниг

 Нэг тэг цэг

Чамд бэлэглэсэн цэцэг шиг

Бүх юм үхдэг сэтгэл ч бас

Зүрхэнд үлдэнэ сэв сэг хог

Хойшоо алхаад зогсох байж

Хотын төвөөс холуур зугтах байж

Хоёр хөл дээрээ эрүүл тогтох байж

Харанхуй шөнө согтохгуй байж

Ямар новшоо хийж чамд үрсэн цаг хугацаа вэ

Одоо хүртэл чамайг бодож олон юм хуцсаар байна

Хааяа бачимдаад уурандаа загинамаар санагдана

Хайрладаг болхоороо л уйлмаар болж шаналдаг

Намайг ойлгоод өг гэж чамаас гуйлаа ч

Ойлгож байна гэдэг чиний үг худлаа

Ер нь чи худлаа...худлаа

Хэдий болтол миний бодолд

Хэдий хүртэл миний дотор

Хэлээд явуулаач намайг

Би чамд хайргүй гээд

Хэдий болтол миний бодолд

Хэдий хүртэл миний дотор

Хэлээд явуулаач намайг

Би чамд хайргүй гээд

Миний хоолойноос өвдөлтийг сонсвол

Тэр миний үдэлтийн дуулал

Олон дууг олууланг нь чамд

Одод тэнгэрт одон медаль хананд

Жижигхэн жаргалаа шүдэндээ зуусан

Явуулж чадахгуй нүдэндээ нуусан

Хаяад явахад хайран

Наяад оны хайр шиг

Би чамд дандаа хэлдэг үргэлж хайрлах болно

Чамайг хайрлах тоолонд би шатна халуун тогоонд

Хэцүү байна гээд би хаяад явж байсан уу

Надаас болоод чи зовж байсан уу

Хэлж болдоггуй угсээ хэдэн ч удаа залгив

Шөнө согтуу хэдэн ч удаа залгав

Чи утсаа авахгүй хэвээр

Юм дуусахгуй нэгээр

Хэдий болтол миний бодолд

Хэдий хүртэл миний дотор

Хэлээд явуулаач намайг

Би чамд хайргүй гээд

Хэдий болтол миний бодолд

Хэдий хүртэл миний дотор

Хэлээд явуулаач намайг

Би чамд хайргүй гээд

Би чамд хайргүй гээд

Би чамд хайргүй гээд

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...