Sunday, March 10, 2019

Big Gee - Замд гаръя ft. Лхагвасүрэн, DJ Заяа

амьдралыг би аялал гэвэл аяны тухай
адилтган ойлгох эсэх нь таны ухаан
авах гээхээр хандах чихний зугаа
амжуулан дамжуулан үргэлжлүүлий дуугаа

1.
амьдрал өөрөө аялал гэчээд алгуурлан юунд сууна
алсын газрыг зориод замдаа гархад дөхөм миний дуу ХА
нүд чих баясгана тархиа амраа
таван мэдрэхүй таашаал аваг
тасаг орчинд одоо тавтай морилхуу ЗА
алив тэгвэл наашаа хар
асуух зүйлгүй хамтдаа гар
ажил төрлөө түр огоор
аятайхан байна цаг агаар
асууя хариул ЗАЗАЗА
амжилт өөдөө цаашаагаа
алхах тутам ахиц гарна
захиж хэлье тууштайгаар
улс төрийн хийрхэл
урлаг соёлын нийтлэл
урж тасдах бүхнээ хаяаад хүссэнээрээ тийчил
байгал гэдэг бараа бус
зарахгүй чамд агаар ус
баригдахгүй эрх чөлөө
байдаг газар байнаа бас
эв түнжин шаазангаас хэврэг муусайн найзаа хас
итгэл даахгүй нөхөд ноход үргэнэ бидний найтаахаас
чамин ганган богцоор
чамайг татна гогцоор
чангал дуугаа
чагнан суугаад энэ үгсийг минь тогтоо

2.
би од биш энгийн Монгол ч тод байв
хамгийн гол нь
том зорилго урдаа тавиад
тосч суулгүй зүтгэв олон
зүтгэх тоолонд
амьдрал биднийг урагшлуулна
ажиллах тусам амжилт гэдгээр биднийг урамшуулна
довон дээрээс доошоо хараад оргил хэмээн битгий хана
давааны цаана даваа байдаг ардын сургаальт үгcийг сана
чадах чалчих 2ийн яалгааг салгаж ойлгох бидний зан
чансаа харвал заахаа заана
цааш хаа хүрхээ таахаа таана
ХАХАХА
гутрал гунигаа гуталын уланд бяц
хойш бүү ухарч няц
тавьсан зорилгоруугаа мац
чадъя гэснээ чад
чадаж байж л тавина мад
цагийг нь тааруулж
аргыг нь харуулж
өөртөө суулга хад
эгц шулуун зантайгаар
эргэлдэлгүй замдаа гар
эргэлзээг бол дотроо хорь
элдэв зүйлсийг дандаа зорь
амьдрал бодлоос ондоо
аз таарах бас ёндоо
ал алийг нь тунгааж
энэ үгсийг минь тогтоо

3.
гараа сайн бол бариа сайн
хараа сайн бол бараа сайн
гаръя замдаа даруйхан
гатлъя бүхнийг дориухан
адал явдал хөөцөлдий
алаг хорвоог хамт үзье
нэг замын төгсөлд нь
нөгөө замын эхлэл бий / x2

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...