Үүлэн чөлөөний наранд бүлээцэн дулаацах нас минь
Үнэн худлын хооронд бүдэгрэх дурсамж
Үгний сайханд хөөгдсөн хиргүй гэгээн сэтгэл
Үүрд гэж амлаагүй ч зуурдхан байгаагүй
Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дууссандаа
Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ ээ
Нэг нэгтэй дуу дуулж өгсөн багын тэр өдрүүэд
Найз минь чи минь дуулсандаа мэднэ ээ
Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана аа
Тэгээд чи хаана явна даа
Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи
Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа
Өглөөн нарны хурц туяаг намайг сэрээж харуулчихаад
Үдшийн шингэх нарнаар чи байсангүй ээ
Өнгийг нь дүрсэлж чадхааргүй тэр сайхан нарны
Өрөөсөн цацраг нь гэмтсэнийг би харлаа
Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана аа
Тэгээд чи хаана явна даа
Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи
Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа
Одоо чи хаана байна анд минь очоод чамайгаа тэврэе
Од харвасан тэр өдөр би нулимсан
Огторгүй харин чамайг надаас далд нуусан
Одоо болтол би андыгаа хайсаар
Тэртээх өдрүүд энүүхэнд харагдана аа
Тэгээд чи хаана явна даа
Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан
Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи
Наслахын хувьсалд чи хажууд минь байсан
Намайгаа өөртэйгээ уусгаж нэгтгэсэн найзаа
Тэгээд чи хаана явна даа
Subscribe to:
Post Comments (Atom)
The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ
Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...
-
Хөөрхий чи минь хөлөө олохгуй унаж бүдэрч явна уу даа Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай Ча...
-
Ацан бандааш углаад алха гичийнүүдээ Хар л даа би чарлаж байна чарлаж байна чарлаж байна Асуудал байна уу хөгшөөн би хөлсөө гартал Бөгсөн...
-
Хэрвээ чи над руу харах юм бол Миний сэтгэл баяснаа Алтан хавчаараар хавчсан үсээр чинь Аясын салхи наадан тоглоно Ариун дурлалын жарга...
No comments:
Post a Comment