Надад хайртай гэж чанга хэлээч
Насандаа ганцхан гэж саранд шивнээч
Өгсөн хайрыг минь сэтгэлдээ багтаагаач
Өөр хэний ч өмнө чи минийх гэж дуулаач
Бодсон бодлоо дуу болгоод
Бороон дундуур намуухан аялаач
Би чинийх гээд надад чи хэлээд
Битүүхэн дотроо үнсэхийг хүсээч
ДХ: Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай намайг хайрлаасай
Бүтэхгүй ч гэсэн чамайг хайрлах сан
Бодлыг чинь би унших сан
Нүдийг чинь би хараад ширтэх сэн
Намайг чамд хайртайг мэдрүүлэх сэн
Намайг чи зөөлөн тэврээд
Цасан ширхэгийг хамт тоолооч
Намайг чи зовлонгоос салгаач
Цээжинд минь хацраа наагаач
ДХ: Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Бодолд минь мандсан нар шиг чи минь
Час халуунаар надад дурлаасай
Би чинийх болохоор
Болзоондоо заавал очно оо
ДХ: Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай
Өглөө нь үнэн байгаасай намайг хайрлаасай
Subscribe to:
Post Comments (Atom)
The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ
Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...
-
Хөөрхий чи минь хөлөө олохгуй унаж бүдэрч явна уу даа Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай Ча...
-
Ацан бандааш углаад алха гичийнүүдээ Хар л даа би чарлаж байна чарлаж байна чарлаж байна Асуудал байна уу хөгшөөн би хөлсөө гартал Бөгсөн...
-
Хэрвээ чи над руу харах юм бол Миний сэтгэл баяснаа Алтан хавчаараар хавчсан үсээр чинь Аясын салхи наадан тоглоно Ариун дурлалын жарга...
No comments:
Post a Comment