Friday, March 8, 2019

Татар - Ганцаараа

Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа
Зүрх зөрүүд зангаараа хайрлья хэмээн дэвэрч байна
Цонхны цаана зун цаг ирцэн зөөлөн бороо шивэрч байна
Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялана
Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялана
Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаал
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаал

Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад
Харьж хосууд сэмхэн инээд алдраад тавлаад
Зүрхэнд минь хайрын зүгээс сэм салхи нь сийгэнэ
Хэн нэгнийг хайрлья гэнэ, бас үнсэлцье гэнэ
Одоо би гэнэ хэн нэгний утга учир болохсон
Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэрж байна
Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэрж байна

Би ганцаараа явья өө, одод түгээд би чадаагүй ээ
Би ганцаараа явья өө, цонх сэвэлзээд бүтээгүй ээ
Би ганцаараа явья өө, нулимс урсаад чадсангүй ээ
Би ганцаараа явья өө, сэтгэл уяраад болсонгүй ээ

Энэ цэцэг бүү гандаг гээд хэн нэгний үсэнд хатгахсан
Бодолтой шүү гээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан
Би мэднэ чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг
Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг

Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй
Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй
Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсьё
Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшьё
Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийд дарагдаад
Шөнөжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайрыг минь эргэж харчихаарай
Салхинд нээсэн хаалга байвал ороод нэг харчихаарай

Би ганцаараа явья өө, одод түгээд би чадаагүй ээ
Би ганцаараа явья өө, цонх сэвэлзээд бүтээгүй ээ
Би ганцаараа явья өө, нулимс урсаад чадсангүй ээ
Би ганцаараа явья өө, сэтгэл уяраад болсонгүй ээ

Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлья аа гэнэ
Зүрхэнд хайрын үгс нь ганцаар гунигтайгаар хангинана
Зүрх сэтгэл минь янгинана, хайрлья хэмээн нангинана
Хайр над дээр ирнээ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр
Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр
Энэ бороо шивэрсээр нарнаас өмнө учрья
Чин сэтгэлээсээ байсаар 2уул хамтдаа хуучрья

Ганцаараа уйдаж суугаа надаар дүүрэн хайрыг
Хэлэх үг сэтгэлээсээ би хэлье хайрын зүг
Би чамдаа хайртай гэдэг үж цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа

Би ганцаараа явьа өө, явья аа ганцаараа
Би ганцаараа явьа өө, явья аа ганцаараа
Би ганцаараа явьа өө, явья аа ганцаараа
Би ганцаараа явьа өө, явья аа ганцаараа

Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэж байна би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Явья аа ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэж байна би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрья гэж байна зүрх зөрүүд зангаараа

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...