Friday, March 8, 2019

Лхагвасүрэн - Тэнгэрлэг Андууд

Гэрлийн хурдаад нисэх мэт он жилүүд өнгөрч дээ
Гэнэнхэн нас минь дурсамжаар халгин үлдэж дээ
Тэрээх өдрүүдээс хойш ч одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг ба насны андууд дэндүү эрхмийн дээд
Цэнгэлтэйн үедээ хамт доргин дэрвэцгээж
Гунисан цагтаа нэгэндээ зориг нэмдэгсээн
Өөрөө хийгээгүй ч гэм бурууг нь бурууд нь хүлээцгээж
Өрөөл бусдаад нэгнээ хамгаалж өмөөрөн зогсдогсон
Өрөөл бусдаад нэгнээ хамгаалж өмөөрөн зогсдогсон

Миний найзууд надда юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа...
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа...

Нууцхан гэснээ ярьцгааж үнэнч хадгалдагсан
Шүлэг дуу зохиож охидуудаар баясгаж явдагсан
Анхны хайраа оллоо гээд аминчлан хэлдэгсэн
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Хүүхэд жаахан насаа сэтгэлдээ тээж
Хүслийнхээ оргилруу жигүүр дэлгэцгээж
Үүрдийн биш энэ л амьдралын үлдсэнийг туулья даа
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон үлдээе дээ
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон үлдээе дээ

Миний найзууд надда юугаар ч солишгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа...
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа...

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...