Friday, March 8, 2019

Болд - Мартахаасаа Өмнө

Дурлалын галт тэргэнд цор ганцаараа сууж
Дуугүйхэн явсаар үүдэнд чинь буув
Шинэхэн мэт санагдах хуучин дурсамжууд
Цонхоор уйтгарлан ширтэх нь гунигтай

Хайрын дурсамж

Бидний л хайр

Би чамд хайртай гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би манан мэт болсон ч
Бүтэн биеээрээ бодлыг чинь ахин тэврэхийг хүсэж байна

Чамтай болздог байсан цэцэрлэгт өөр хосууд
Бидний түүхийг давтах нь гунигтай
Чамайг мартахаар зөндөө хол алхасан ч
Эргэж харахад дэргэд чинь хэвээр

Би чамд хайртай гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би манан мэт болсон ч
Бүтэн биеээрээ бодлыг чинь ахин тэврэхийг хүсэж байна

Мартахаасаа өмнө сүүлчийн удаа дурсая чамайг
Мандаж чадаагүй дурлалын наран минь


Би чамд хайртай гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би манан мэт болсон ч
Бүтэн биеээрээ бодлыг чинь ахин тэврэхийг хүсэж байна

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...