Friday, March 8, 2019

Дандий - Уулзаагүй Бол ft. Хишигдалай

Уулзах цаг минь болсон байна
Улам ихээр чам руугаа яарч байна
Утасаар яриад урам зориг дүүрэн
Урдаас чинь би гүйх дуртай
Гараас чинь чанга атгасан
Араас минь ганцаар тэвэрсэн
Гайхамшигтай тэр учралаа би
Азтайд тооцно өөрийгөө тийм
Өөр хүнийх биш зөвхөн чинийх
Үлгэрт гардаг тэр хайр нь биднийх
Бусдад биш бид бие биендээ
Бурхнаас заяасан хосууд yeah
Би чинь чинийхээ төлөө
Чи минь минийхээ төлөө
Бие биенээ олох гэж бид
Орчлон хорвоод төрлөө

Уулзаагүй бол уруул минь будаггүй
Учраагүй бол уудам хорвоо уйтгартай
Уулзаагүй бол уруул минь будаггүй
Учраагүй бол уудам хорвоо уйтгартай

Уулзах цаг минь болсон байна бодолоо би чинь чамдаа хэлэх үү
Бодогдох тусам надад сайхан чи минь бүхнээс илүү
Чамтайгаа уулзана бүгдийг умартана, болзохоор явлаа
Цагаа харлаа гэрээс гарлаа, чамруугаа би яарлаа
Өдөр болгон бид уулзана
Зогсох мэт цаг хугацаа
Болзоо минь анхнаасаа
Хамтдаа байхад таалагдсан
Уулзсан тул чи бид хамт
Учирсан тул бусдыг март
Урдаас минь эгцэлж хар
Улам асна бидний хайр

Уулзаагүй бол уруул минь будаггүй
Учраагүй бол уудам хорвоо уйтгартай
Уулзаагүй бол уруул минь будаггүй
Учраагүй бол уудам хорвоо уйтгартай

Чи бол ганцхан миний залуу
Чамтайгаа нисэж чадна сарлуу
Энэ учрал хэзээ ч бүү дуусаасай
Эргэх цаг хугацаа түр саатаасай
Гараас чинь атгаад гудамжаар алхана
Гайхамшигтай ертөнцөөр аялана
Бусдын дунд тод гэрэлтэх
Бидний хайр од шиг тэртээд

Өглөө болгон сэрэхдээ чамайг бодон өндийдөг
Үдшийн болзоонд ирэхдээ чамин хувцасаа өмсдөг
Уулзаагүй бол чамтай уйдаж үхнэ лавтай
Учирсан тул чи надтай уруул
Хайрыгаа би хөтлөөд сэтгэл дүүрэн алхдаг
Хамт байгаа мөртлөө санаад эхлэнэ салахдаа
Хотоор нэг эгшиглэнэ бидний дуртай аялгуу
Хамт надтай бүжиглээч чи+бид=ая дуу

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...