Friday, March 8, 2019

Digital - Анддаа

Найз минь чамтай л хамт туулаад
Бид бүгдээрээ бүгдийг цуулаад
Бид хамтдаа бүгдээр холоос
Асч өндийсөн бүр тээр доороос
Чимээгүй сонсож бай андаа
Чи бид 2 ямар байсныг сана даа
Тийм ээ би Мөнгөөнөө байна
Тэр чигээрээ л өөрийнхөөрөө байна
Хүслээрээ амьдарч чадахгүйгээс хойш
Амьдралд юундаа ам гархав дээ гээд
Бидэнд үлдээн сэтгэл зүрхээ нээгээд
Юу болсноо нуулгүй хэлээд үлдээгээрэй
Хэн хэндээ гонсойгоод яах вэ?
Амьдралыг хэн ер нь таах вэ?
Бид хамтдаа үргэлж бид цугтаа
Тийм ээ бид үргэлж хамт цугтаа

Томоогүй балчир наснаасаа үргэлж хамтдаа бид цугтаа
Тоглож наадаж онож доргиж явсан он цагт бид хамтдаа
Сайн найз минь, сайн анд минь
Сайн нөхөр минь чи миний л найз

Мөнгө цаас бол элэгдэж найзаа үрэгдээд барагдаад дуусчихдаг юм
Жинхэнэ найз минь дэргэд минь байхад сэтгэл минь онгойж уужирдаг юм
Би нэг л зангаараа нэг л сурсан зангаараа
Миний сэтгэлд хамтаараа, бүгдээрээ, бөөнөөрөө, бүгдээрээ цугтаа

Өө иний сэтгэл дотно найз минь
Өдийг хүртэл хамтдаа байснаа бодоход надад сайхан байна
Амьдрал гэдэг ердөө л ухаан зарсан тоглоом
Аа гэхдээ жинхэнэ найз бол үнэхээр сэтгэл догдлом

Хаалгыг минь тогшоод ирдэг хаана байна чи найз минь ээ
Харанхуйг гэрэлтүүлэн ирнэ ээ хар багын андхан минь ээ
Бид хамтдаа үргэлж цугтаа тэр цагаа дурсан дуулья
Дуулья хамт уярья, хамт цуулья хамт найз минь чи хаана байна

Омголон насандаа бид инээж баясаж явсан найз минь
Ориглуун гал зүрхэндээ бид асаж өсөж явсан найз минь
Он цагийн урсгалд хамтдаа бид үргэлж цугтаа найз минь
Одоо хамт дуулья хамт туулья хамт цуулья найз минь

Олон ааш худлаа бааш гаргаж явсангүй ээ би найз минь
Орчлонг тааж амьдралыг зааж тааж мэдсэнгүй ээ би найз минь
Аяа гэвч анд эгдэг үгний утгыг нь сайн мэднэ найз минь
Алдаатай оноотой замд нэг нэгнээ түшнэ ээ найз минь

Гэнэн нас тэр л нас ард бас үлдлээ найз минь
Гэрэл гэгээ эгшигээ жаргал дүүрэн инээ найз минь
Арвин зуун найргийн зуун эр хүн шиг л хуучлья найз минь
Атгахан зүрхнийхээ гүнд нэг нэгнийгээ уучья найз минь

Хаалгыг минь тогшоод ирдэг хаана байна чи найз минь ээ
Харанхуйг гэрэлтүүлэн ирнэ ээ хар багын андхан минь ээ
Бид хамтдаа үргэлж цугтаа тэр цагаа дурсан дуулья
Дуулья хамт уярья, хамт цуулья хамт найз минь чи хаана байна
Зүрхэндээ галтай явахад найз минь
Цасаар шуурсан ч чи даарахгүй
Зүсэр бороо гуниглан шивэрлээ ч
Анд минь гэсэн итгэл саарахгүй

Сана чи чи чи сана саваагүйтэж явснаа сана сана
Амьдралын жам жам биднийг учруулсан зам зам
Олсон бид биенээ олсон омго бардам найзууд болсон
Хийе гэснээ хийсэн бид Di гэж сийлсэн бид
Цаг хугацаа урсаад л байна сэтгэл зүрх минь дурсаад л байна
Чамайг дурсаад л байна дурсаад л байна дурсаад л байна
Сана чи чи чи сана сана
Саваагүйтэж явснаа сана сана

Өнгөтэй мөнгөтэй өөдөөс чинь хараад инээдэг дайсан байдгийг сана
Өөрөөсөө өөр юу ч үгүй чамайг гэсэн нөхөр явдгийг тань
Асгарах нулимсаа эр хүн юм чинь зүрхэндээ нууж уйлаарай
Аз жаргалдаа ташуурч туйлбал өөрийгөө зэмлэн дуулаарай

Өө найз минь үглэж дуулсан тайз минь
Бид дуулсан, бид цуулсан хар бол амьдралыг хамтдаа туулсан
Өө найз минь найз минь үргэлж дуулсан тайз минь
Бие биедээ шингэн уусья гэж явсаар дуусья

Хаалгыг минь тогшоод ирдэг хаана байна чи найз минь ээ
Харанхуйг гэрэлтүүлэн ирнэ ээ хар багын андхан минь ээ
Бид хамтдаа үргэлж цугтаа тэр цагаа дурсан дуулья
Дуулья хамт уярья, хамт цуулья хамт найз минь чи хаана байна

Хаалгыг минь тогшоод ирдэг хаана байна чи найз минь ээ
Харанхуйг гэрэлтүүлэн ирнэ ээ хар багын андхан минь ээ
Бид хамтдаа үргэлж цугтаа тэр цагаа дурсан дуулья
Дуулья хамт уярья, хамт цуулья хамт найз минь чи хаана байна

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...