Friday, March 8, 2019

Цэцэ - Хүсэл ft. Билгүүн (Compass)

Хүсэн мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн
Хэзээ ч бид бие биенээ орхихгүй найз минь
Хэрвээ чиний орон зай энд үгүй болвол
Хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно

10 жил үерхээгүй бол андаа гэж бүү дууд
Муухан хамаатнуудаас илүү миний муу сайн найзууд
Урагшаагаа дайрч явахад арыг минь тэд харж байсан
Жорлон тэврээд сууж байхад нуруун дээр минь дарж байсан
Проблемтэй байх үед минь пүүзээ тайлаад зарж байсан
Бидний тухай бригада гэдэг кинон дээр гарж байсан
Энэ бол миний найзууд хуучрах тусмаа сэтгэлд дотно
Цэл залуугаараа зарим нь цэлмэг тэнгэт харван одно
Жинхэнэ найзыг олох хэцүү бурханд алдах амархан
Бүү санаа зов найз минь чи мань хэдээрээ бахархана
Найзууд минь надас хаус машин тэрэг мөнгөнөөс үнэтэй
Зугаатай цэнгэлтэй мөчүүдээ зураг болгон үлдээ

Хүсэн мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн
Хэзээ ч бид бие биенээ орхихгүй найз минь
Хэрвээ чиний орон зай энд үгүй болвол
Хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно

Юу ч болсон бид үргэлж чамтай цуг байна
Юунд ч бүү эргэлз чи бидний хамгийн сайн найз

Сайхан ч байж дээ юунд ч санаа зовохгүй
Жаахан ч байж дээ хэний ч үгийг авахгүй
Галзуу бар нь байсан бол гарцаагүй бүгдээрээ гараа хийнэ
30 дөхөж байж гандан буурахгүй хүүрийг нь тараах юм
Эхний өдрөөс өдийр хүртэл бидний гэр бүл шиг байна
Шинэ найз надад хэрэггүй тэгсэн ч би тал шиг байна
Уруудна өгсөнө үргэлж найзууд миний талд зогсоно
Төрсөн нэрийг мартагдуулсан тэр 1 хочыг надад өгсөн
Бидний бүтээсэн дурсамж гэрэл гэгээ өгдөг юмсанж
Тэр чинь миний найз гэж бардам хэлнэ хаана ч
Найзууд минь надад албан тушаал алдар нэрнээс үнэтэй
Зугаатай цэнгэлтэй мөчүүдээ зураг болгон үлдээнэ

Хүсэн мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн
Хэзээ ч бид бие биенээ орхихгүй найз минь
Хэрвээ чиний орон зай энд үгүй болвол
Хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно


Юу ч болсон бид үргэлж чамтай цуг байна
Юунд ч бүү эргэлз чи бидний хамгийн сайн найз

Юу ч болсон бид үргэлж чамтай цуг байна
Юунд ч бүү эргэлз чи бидний хамгийн сайн найз

Хүсэн мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн
Хэзээ ч бид бие биенээ орхихгүй найз минь
Хэрвээ чиний орон зай энд үгүй болвол
Хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно


No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...