Thursday, March 14, 2019

Цэцэ - Баяртай ft. N.M.N

Орон зай цаг хугацаа бидний дундуур орж байна шаврын хаалт
Хажууд нь байсан бол тэвэрж аваад шууд наалд
Санаад галзуурна сэтгэлээ амраан чамайг зурна
Сэрээд чамайг байна гэж андуурав хөнжлөөсөө тас зуурна
Мэдрэмж зовлон дээр минь зовлон нэмж
Хайр найгүй хэлдэг чиний чихэр шиг үг надад эмч
2 тивийн зааг 2 хүний зан өөр гэвч
Хайр хайртай болохоор бүх зүйлийг би тэвчинэ
Орой бүх ажлаа амжуулчаад хийнэ би чат
Ядаж зургийг нь харахгүй бол яг тайван унтаж чадаач
Чамдаа маш их хайртай гээл орой болгон чи ярьдаг
Тэгэх бүрт чинь санасан сэтгэл өвдөнө уйлан миардаг
Олон бээрийн наана цаана уйлан ярина утсаар
Ахиад намар өвөл хавар зун гэсээр удсаар
Календар будсаар сар сар өнгөрнө хуудсаар
Өглөө ганцаар сэрэхэд сэтгэл тавгүй нэг зүйл дутсаар

Бидний зүрх яг зэрэг цохилж байна
Бие биесээ хүсэн мөрөөдөж тэмүүлж байна
Хэзээ ч салахгүйгээр хорвоог туулья
Насан эцэс хүртлээ хамтдаа дуулья
Бидний зүрх яг зэрэг цохилж байна
Бие биесээ хүсэн мөрөөдөж тэмүүлж байна
Хэзээ ч салахгүйгээр хорвоог туулья
Насан эцэс хүртлээ хамтдаа дуулья

Болдогсон бол чамруугаа би пуужин болоод нисээд очно
Болохгүй тул болох цаг хүртэл нь би тэсээд очно
Утасны цаанаас ярьсаар уулзах өдөр ирнэ тийм ээ
Унтах нойрыг минь сэрээнэ messengerийн Buzzлах чимээ
Царайг чинь хармаар байна цагийн зөрүү нөлөөлөхгүй ээ
Цаг наранд баригдахгүй цаашдаа ч бууж өгөхгүй
Салах нь уу нийлэх нь үү гэдгийг үзэхийн тулд салгааги гэж үү
Хардах харамлах хоорондоо ямар ч ялгаагүй гэж үү
Үгүй ээ чамайгаа би хэнд ч алдахыг хүсэхгүй ээ
Өөр нэгэнтэй алхаж явахыг чинь би харж тэсэхгүй ээ
Хүлээ намайгаа цагийн зүүтэй уралдан байж хүлээ
Хамт суугаад ярЬж байсан бидний хурим яах билээ
Эр эмийн хооронд илжиг жороологчид олон бий
Худал үгийг 1000 давтахад үнэн болдог зовлон бий
6 сар гарахад зунтай цуг очно чам дээрээ
Зовсоны эцэст жаргана гэдэг уйлахгүй шүү инээгээрэй

Бидний зүрх яг зэрэг цохилж байна
Бие биесээ хүсэн мөрөөдөж тэмүүлж байна
Хэзээ ч салахгүйгээр хорвоог туулья
Насан эцэс хүртлээ хамтдаа дуулья
Бидний зүрх яг зэрэг цохилж байна
Бие биесээ хүсэн мөрөөдөж тэмүүлж байна
Хэзээ ч салахгүйгээр хорвоог туулья
Насан эцэс хүртлээ хамтдаа дуулья

Харахгүй тэврэхгүй өөдөөс чинь хараад хэлэхгүй
Байна гэдэг миний хувьд үгээр хэлж үзгээр бичихгүй
Тийм аймар ганц хором ч гэсэн хамтдаа баймаар
Шунана аягүй бол ганц үнсэлтэнд чинь мансуураад унана
Хол зай хос 2ыг салгаж чадахгүй гэдэг үг бий
Чамайг хайрладаг хүн олон ч хүлээж суугаа нэг нь би
Олон 5 үггүй 3хан үг би чамд хайртай
Надруу хараад инээх тэр өдөр хүртэл баяртай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...