Thursday, March 14, 2019

Цэцэ - For Ladiez

Байгаль дэлхийг чимдэг адуу хайрын бэлэг тэмдэг
Бүсгүй хүн бүдэг бадаг бүхэнд гэрэл гэгээ нэмдэг
Танхилуун биеэс нь анхилуун үнэр үнэртэнэ
Та нар байхгүй бол өдөр болгон нар хиртэнэ
Бидний ээж эмээ эгч бидний хайртай бүсгүй
Бурхнаас өгсөн бэлгийг эрчүүд бид нар гомдоох ёсгүй
Хийсэн үйл нь уран хэлсэн үг нь цэцэн байдаг
Хэмжээлшгүй агуу хайрын тэд нар эзэн байдаг
Бүсгүй хүний хоолой бүүвэйн дууны уянга билээ
Бардам боловч тэдний сэтгэл нь уян билээ
Үзэгсэлэн гоо нь эрчүүдийг эзэмдэнэ
Үүргэмлэх зуур үргэлж зүүдэнд үзэгдэнэ
Хийсэн хоол юүлсэн цай ярих яриа нь сайхан
Хиймэл юм шиг тэр л хөөрхөн тэдний царай нь сайхан
Савх шиг нуруу сайхан нуруу туруу вэ
Сайхан төрсөн чинь бүсгүй минь хэний буруу вэ

Бүсгүй минь үзэсгэлэнд чинь мөргөн сөгдье
1000 1000н цэцгийн баглааг барьж өгье
Явах замыг чинь гэрэлтүүлэгч дэм больё
Аялах дуунд чинь жаргах бишрэлтэн больё

Урт сайхан хөлтэй уужим сайхан ташаатай
Уран баримал юм уу гэмээр сайхан бие хаатай
Нар шиг халуун надад хүрвэл гал гарна
Улаан уруулаас нь зөгийн бал гарна
Намирсан үс уруул нь час улаан
Нарийн бэлхүүс нь эрчүүдийн харцыг булаана
Дөнгөж төрсөн хүүхэд шиг арьс нь эмзэг
Үзэсгэлэнтэй өргөстэй анхилуун сарнай цэцэг
Халуун хоол идүүлж халуун хөнжилд унтуулж
Далай шиг их хайр халамжинд умбуулж
Бүсгүй хүн үгүй бол би хатаж үхнэ
Хүчилтөрөгч үгүй хөнжил дотроо бүтэж үхнэ
Зөрөөд өнгөрөхөд зүрхийг минь зүсдэг
Толгойноос чинь хөл хүртэл бүгдийг хүсдэг
Чи бол ус би бол загас чи бол цус би бол судаг
Би хатсан шороо чи тэнгэрээс асгаран орох бороо

Бүсгүй минь үзэсгэлэнд чинь мөргөн сөгдье
1000 1000н цэцгийн баглааг барьж өгье
Явах замыг чинь гэрэлтүүлэгч дэм больё
Аялах дуунд чинь жаргах бишрэлтэн больё
Бүсгүй минь үзэсгэлэнд чинь мөргөн сөгдье
1000 1000н цэцгийн баглааг барьж өгье
Явах замыг чинь гэрэлтүүлэгч дэм больё
Аялах дуунд чинь жаргах бишрэлтэн больё

Сэтгэл алдарсан бүсгүй итгэл алдахгүй
Заяаны хань чамд 2 ахиж олдохгүй
Айлын охиныг авч суучаад чи битгий гомдоо
Алцар хүүхэн айлын гэргий 2 шал ондоо
Айл гэрийн ажлыг бүсгүй хүн л нугалдг
Архи дарс эргүүлж бид нар урмыг нь хугалдаг
Хиртэй байвал угаана уранхай байвал оёно
Хэнээс ч дутахааргүй эр нөхөрөө тэд нар гоёно
10 сар тээсэн ангир уурагаа хөхүүлсэн
Ханагар эр болсон ч хоол цайг нь дөхүүлсэн
Хүн төрөлхтөнг бүтээсэн хэвлийнээсээ
Хайрлаж яваарай гэж бурхан бидэнд илгээсэн

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...