Friday, March 8, 2019

Цэцэ - Баяны Дэвсгэр ft. Opozit

Өөр эрийн өвөрт хэвтэж буй чамд энэ өдрийн мэндийг хүргье
Өдөр ирэх тусам уйтай угтана
Өглөө бүрийг өөрөө бүгдийг эхлүүлсэн хэрнээ
Өрөвдөж сэтгэлгүйгээр үүр шөнөөр үг хэлэлгүй явсан өөр нэгэнрүү
Би мэдсэн аль хэдийн, чиний завгүй гэх нь олширсон
Нүднээс чинь аз жаргал биш уйтгар гунигийг олж харсан
Би ямар гав дөнгө бишдээ чи чөлөөтэй
Үнэхээр жаргалын садаа байсан бол өршөө
Би мэднэ, тэр чиний биеийг л худалдаж авсан
Чиний сэтгэл энд, чи өөрийгөө хуурахыг л хүснэ
Чамгүйгээр гэлдэрч, чамгүйгээр амьдарч сурна
Чанга юманд мансуурна
Чанх өөдөөс чинь биш холоос харан зам тавьж өгье
Чамайг жаргаах залууд, заавал би энэ бүхэнд ялагч байх алба үгүй
Чи өөрийн сонголтоо хийсэн одоо нэмэргүй
Зөвхөн аз жаргал хүсээд салах нь нэрэнд хиргүй
Энэ дэлхий дээрх бүх хүн ядуу байсан бол
Хайр сэтгэл хамгийн гол
Тэрбумын үнэтэй түүний төмөр хүлгэнд суухдаа
Тансаг даашинзтайгаа миний өмнө буухдаа
Юунд намайг ширтээв чи өрөвдөж үү хайрлаж уу
Чиний мэдэх миний царай архи уусаар арилж уу
Би баян байсан бол чи намайг хаях байсан уу
Хэрэв намайг хайрлавал хоосон хонохоос айсан уу
Мэдээж хайр идээд ходоод цадахгүй
Мэдсээр байж амьд хүнийг би лав ингэж чадахгүй
Ганц амьдрах амьдралыг минь чи надаас дээрэмдсэн
Мөнгө хайраас надаас бүхнээс үнэтэйг мэдсэн
Дутуу алсан жоом шиг өдөр шөнөгүй тарчилна
Хараал идсэн сэтгэлийг минь хар тамхи л арчилна
Тэнэг зүйлс бүү хий намайг харвал зайлс хий
Түүний оронд түрийвч хараад дотуур өмдөө тайлсхий
Нэг зүйл асууя болох уу
Яах гэж харсан юм
Яах гэж ярьсан юм
Гон бие гозон толгой мөрөөрөө л мөлхөж байсан юм
Юун хайр сэтгэл
Юун хайр сэтгэл
Түүнийг чөтгөр ав
Чамайг ч бас
Тиймээ би хов хоосон сэтгэл ч үгүй чармай шалдан
Кармааг минь шалга гэрийн түлхүүрээс өөр зүйл үгүй
Тиймээ чи байхгүй өр зүрх үгүй
Зүгээр л дуугуй бай
Хараал зүхэл хэрэггүй
хараах чинь хүртэл хайр татна
Тиймээ би ийм хүн чи ийм болгосон
Дурлал намайг ийм болгосон бөгсөн дээр чинь гарсан батга ч болтугай болохсон
Чи намайг ийм болгосон чи намайг ийм өчүүхэн болгосон
Өд шиг хөнгөн болгосон
Өт шиг жижиг болгосон
Од шиг хол бологосон
Нүд шиг эмзэг болгосон
Үнэгүй амь тээсэн эрэмдэг зэрэмдэг болгосон

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...