Friday, March 8, 2019

Цэцэ - Бөртэ Бүжин

аавын эрх охин хайралхад бэрх охин
үүрээр бодож унтаад өглөө зүүдэлж сэрэх охин
Уулзах болгонд урдаа тавьсан зорилгоо мартана
Халуун хайр халгина цалгина түүний хүйтэн гартана
Уйтгар гунигыг тэр урдаа сөгдүүлэн инээнэ
Намайг хайрла гэсэн шиг сүрдүүлэн инээнэ
Бүжингийн арьс нөмөрсөн бүрт чоно
Биеээ дулаацуулан гарыг минь дэрлээд хоно
Хэлээр хэлээгүй ч харцаараа хайртай гэнэ
Би ч гэсэн хэлж чадахгүй байна бүсгүй минь
Ирээдүйд чи биднийг юу хүлээж байгаа вэ
Хэрэг хийсэн хүүхэд шиг юунаас айгаа вэ
Бидний жаргал ихэдвэл биднийг зовлон дагана
Сайхан амтагдан надад жаргалын багана
инээд алдаж ирээд инээгээд орхиод одно
иргэж иртэл чинь уйтгарлан би чамайг бодно
ингэж байхаар намайг аваад яаваач бурхан минээ
эргэж бүү хар эгцэлж битий инээ
бүгдийг чөтгөр ав би удаан тэсэхгүйнээ
бодол болон суусаар алдахнээ хайртай хүнээ
тамын тогоо байсан ч хамаагүй яваад очий
эрх гөлөг шиг байсандаа би хөлчил өчий
асуулт надад бүү тавь хариулт үгүй
нэгэнт шийдсэн одоо надад буулт үгүй
хамт байвал бүх юм оронгоороо иргэх юм шиг
харамсалтай байж чадаагүй би эр хүн шиг
эргүйтсэн төлөг шиг эргэж буцаж байсан
тэгэх болгонд чи намайг хүлээн авч байсан
өөрөө эхэлсэн өөрөө дуусгах ёстой тиймү
одоо бусдын бодол бидэнд хамаагүй тиймүү
хүйтэн гарыг чинь хүйтэнээр нь үлдээх болно
хугацаа хэрэгтэй бол би чамайг хүлээх болно
зүүдэлдэг зүүдээ бодит болгоё
зонь совиндоо хоёулаа боломж олгоё
чиний төлөө би өвдөлтийг үл тооно
чиний төлөө би духандаа сум зооно
чиний төлөө би хайрын тухай дуу дуулна
чиний төлөө би уулыг даваж усыг туулна
чиний төлөө би нэр төр ясаа хуглана
чиний төлөө би чамд өгсөн зүрхээ суглана
чиний төлөө би дотроо уйлан гаднаа инээн
чиний төлөө би хүн алхад бэлэн охин минээ
ганцхан чиний царай харах тусам хөөрхөн болдог
ганцхан чиний хажууд би шал өөр хүн болдог
ганцхан чиний үг гашуун биш үнэн байдаг
ганцхан чиний биед миний дуртай үнэр байдаг
ганцхан чиний яриа сонсох болгон сонирхолтой
ганцхан чинийх тулан миний үзэл бодолтой
ганцхан чиний сэтгэл миний итгэлийг даана
ганцхан чиний бүх юм надад таалагдана

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...