Friday, March 8, 2019

Дандий - Хэзээ ч Битгий Харамсаарай ft. Хишигдалай

Хэзээ ч битгий харамсаарай хэлэх гэсэн үг ердөө л энэ
Хэн гэдгийг минь мартаарай хэрвээ хүсвэл хонгор минь
Хэзээ нэг цагт дурсамжууд эзэнээ хайсаар олж ирдэг
Тиймээс хэрэггүй биздээ хэн хэндээ дурсамж болж үлдэх
Харамсах нулимс харамлах сэтгэлээр бид бие биенээ
Хар шингээгээд хааж хоргоогоод яахав дээ нэг нэгнээ
Урсах нулимсын дусал бүр урд байгаа зам хаадаг гэнэ лээ
Унтах нойронд минь ахиж ирэхгүй гэдгээ надад хэлээч
Алдагдсан тэр цаг хугацаа болдогсон бол бүгдийг нь буцаана
Алдаа байгаагүй тул би дурсамжаа өнгөрсөнд гацааана
Эргэж бүү хар энд хүссэн хүн чинь байхгүй байж магадгүй
Эндэж алдахад чинь эрхлүүлэх хүнгүйд чи минь айж болохгүй
Хэн хэнийхээ төлөө хэзээ ч харамсахгүй байх ёстой
Хэн ч гүйцэхгүй, биднийг харьцуулаад хэрэггүй бусад хостой
Би мэднэ бидний бие биенээ гэсэн бүхэн эн тэнцүү
Биелэгдэнэ бидний хүсэл магадгүй мөрөөдлийн ертөнцөд

Хэзээ ч харамсахгүй ээ чинийхээ төлөө
Хажууд минь байхгүй чи өнөө өглөө
Эргэж битгий хар энд хүн байхгүй ээ
Эсэргээрээ урд чинь алхья чиний зүг

Алзахгүй гэдгийг чинь мэднээ ардаас чинь амжилт хүсье
Атаархсан сэтгэл хамгийн аюултай шүү хүмүүсийн
Хаяж явсан өдөр бүр бид савж гарсан тэр хаалганы цаана
Харамсан суудагсан 2уулаа цаг хугацааг аргацаан
Харин одоо байдал ондоо хэн хэн маань харамсахгүй
Хатаж гундах зовлон шалалал би ахиж амсахгүй
Алдаанаасаа суралцаад ахиад нэгэнтэй дурлалцаад
Амьдралын туршид хайрлах хэн нэгний илчинд дулаацаад
Өчүүхэн ч болов өөрийг минь дурсдаг бол өнөөдрөөс эхлээд
Өнгөрсөн бүхнийгээ мартж өчигдөртэй нь хамт эцэслээд
Гэрэлт ирээдүйгээ яв гэр бүл болох хүнрүүгээ
Гэхдээ намайг хийж түгжээрэй дурсамжийнхаа гүнрүүгээ
Ардаас чинь алхахгүй дахиж хажуунаас чинь харахгүй
Ахиад надаас чамайг гэсэн сэтгэл хаанаас ч гарахгүй
Хүслийг чинь биелүүлье хүний хүнтэй чамайг нийлүүлье
Хэзээ ч битгий харамсаарай энэ бол хамгийн сүүлийнх нь

Хэзээ ч харамсахгүй ээ чинийхээ төлөө
Хажууд минь байхгүй чи өнөө өглөө
Эргэж битгий хар энд хүн байхгүй ээ
Эсэргээрээ урд чинь алхья чиний зүг

Хамтдаа байхдаа дэндүү жаргалтай
Хагацаж салахаас алдахаас айсан
Харин одоо харамсаж шаналахгүйг хичээнэ
Хүслийн минь гүнд мөнхөрч үүрд үлдэнэ

Хайр бидэнд илүүдээгүй ч амьдрал биднийг нийлүүлээгүй
Хамт байх аз дутсан ярьж байсан шиг биднийг гэрлүүлээгүй
Намайг бусдаад олох гэж хичээвэл чамд цагийн гарз
Надаас илүүг заавал ол гэхэд дальдарсан чиний харц
Ирээдүй гэж байгаагүй байлгахыг хүсээгүй чинийхээр
Итгэл алдарсан ч эргээд болгох боломж байсан минийхээр
Ардаас нь шаналахгүй ээ амраг минь эргэж битгий хар
Алсын салхинд туугдаж ордно эзнээ алдсан бидний хайр


Хэзээ ч харамсахгүй ээ чинийхээ төлөө
Хажууд минь байхгүй чи өнөө өглөө
Эргэж битгий хар энд хүн байхгүй ээ
Эсэргээрээ урд чинь алхья чиний зүг
Эсэргээрээ урд чинь алхья чиний зүг

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...