Friday, March 8, 2019

Lil Thug-E - 803

Намайг маш олон хүмүүс үзэн ядна гэвч хонгор минь чи
Намайг гэсэн сэтгэлтэй л байвал тэдний юу гэх нь хамаагүй
Чамаас хариу ирэхгүй удахад утсаа би шалгаж үзнэ байнга байнга
Өөрийн ирэхгүй чамдаа би чинь маргаангүй тийм ээ сайн сайн
Чи өөр нэгнийг сэтгэлдээ тээсэн юм уу
Эсвэл яг над шиг чи намайг бодсоор сууна уу

Минут секүнд доль бүр чамайг бодохоо болихгүй
Яах ч учраа олохгүй, baby i just want you
Чи өөрөөрөө байгаа чинь хамгийн ялдам
Чиний нүд уруулыг хараад ухаан алдана
Чи хаана ч байсан миний сэтгэлээс огт холдохгүй ээ babe
Би чамайг угтах худал хуурмаг бүхнээс аврамаар байна
Дэргэд минь байгаач хонгор минь чи зөвхөн минийх
Чи миний дэргэд байхгүй бол сэтгэл зүрх минь
Нэг л бачимдаад байна, нэг л бачимдаад байна
Нэг л хожимдоод байна, нэг л хожимдоод байна

Чамайг маш олон хүмүүс хайрлана, чамд дурласан байх гэж би
Чамайг гэсэн сэтгэл тэднээс хамаагүй илүү хувирашгүй
Чам руу мессеж бичнэ би тасралтгүй өдөр шөнөгүй тийм ээ байн байн
Даанч харин хэтэрхий чамайг гэсээр чи залхах вий дэ айн
Тийм болохоор чиний араас үхэн хатан гүйх үү?
Эсвэл чамайг гэсэн сэтгэлээ дотроо нуух уу?

Минут секүнд доль бүр чамайг бодохоо болихгүй
Яах ч учраа олохгүй, baby i just want you
Чи өөрөөрөө байгаа чинь хамгийн ялдам
Чиний нүд уруулыг хараад ухаан алдана
Чи хаана ч байсан миний сэтгэлээс огт холдохгүй ээ babe
Би чамайг угтах худал хуурмаг бүхнээс аврамаар байна
Дэргэд минь байгаач хонгор минь чи зөвхөн минийх
Чи миний дэргэд байхгүй бол сэтгэл зүрх минь
Нэг л бачимдаад байна, нэг л бачимдаад байна
Нэг л хожимдоод байна, нэг л хожимдоод байна

Өглөө сэрэн нүдээ нээхэд чиний тухай бодол миний сэрүүлэг
Зүрхнээс гарсан мэдрэмжээ би дуу болгон энчээ сийрүүлнэ
Чиний үзэсгэлэн гоо яахын аргагүй бүгдийн харцыг булаана
Чиний хэнд хайртай гэдгийг мэдэхийн тулд орос очин асуумаар байна зөн билгийн тулаан
Чи л минийх болохгүй бол миний хажууд Rihanaa байсан ч онцгүй
Энгийн нэгэн миний амьдралд чи минь гэнэтхэн дэндүү онцгой
Чамайг гэх сэтгэлийг хэн ч хорьж чадахгүй, би шантрахгүй яг л MongolBox
Чамайг хамгаалан нудрага зөрүүлнэ Төгсцогт болно шууд мэргэжлийн бокс
Би хэлнэ шууд тэд бол худ харин би жинхэнэ real нь
Чиний зүрх сэтгэлийг өөрийн болгохын тулд юу ч хийхэд бэлэн
Өнгөрсөн амьдрал минь чамгүй байсан гэхээр надад дэндүү дэмий өнгөрсөн
Цаг хугацааг ухраах боломж олдвол би чамтай нэг цэцэрлэгт өсөж торнихсон

Чи хаана ч байсан миний сэтгэлээс огт холдохгүй ээ babe
Би чамайг угтах худал хуурмаг бүхнээс аврамаар байна
Чи хаана ч байсан миний сэтгэлээс огт холдохгүй ээ babe
Би чамайг угтах худал хуурмаг бүхнээс аврамаар байна
Дэргэд минь байгаач хонгор минь чи зөвхөн минийх
Чи миний дэргэд байхгүй бол сэтгэл зүрх минь
Нэг л бачимдаад байна, нэг л бачимдаад байна
Нэг л хожимдоод байна, нэг л хожимдоод байна

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...