Friday, March 8, 2019

Mekh ZakhQ - Inner Peace

Хов живэнд хот живнэ
Хүмүүс намайг ярина
Үзэн ядаж хорсоно
Заримыг нь би уучилсан
Хайр дурлалд хот живнэ
Хүмүүс намайг хайрлана
Алдсан бол оносон
Зарим нь намайг уучилсан
Би маш тайван байна
Яг л Далай лам шиг
Инээмсэглэнэ энд
I'm just feeling like Dalai Lama
Chilling like Dalai Lama

Чөтгөр шиг хүмүүсийн бурханы дүрийг
Бурхан шиг хүмүүсийг чөтгөрийн дүрийг
Би мэднэ амар амгалан энхтайван
Надтай хамт өөр ертөнцөд
Жингүйдэж байна энд
Бухимдал маань тэнд
Аз жаргал маань энд
Нүүр дүүрэн инээмсэглэнэ
Би яг Далай лам шиг
Гэм хийгээгүй бусдад уул нь
Муулж байгаа юм биш ээ гэж хэлж байгаад муулна
Хүмүүсийн хэл ам бүр толгой эргүүлнэ
Гүнзгийгээр амьсгалаад гарга ердөө л энэ
Одоо ч чамайг бас хэн нэгэн хайрлана
Зөвхөн хайр зуун хувь итгэлтэй байлгана
Бүгдийг нь үзнэ бид сайн муу аль алийг нь
Тэртээ тэргүй бүгдээрээ хорвоогоос халина
Алхам тутам адал явдал өдөр бүр
Тохиолдог сайн мууг ажиглана миний нүд
Ази тив Монгол улсанд төрсөн Монгол хүн
Цаасан дээр бичигдэнэ цааш амьдралын түүх
Нарыг хайрла
Цэнхэр гараг, зүлэг ногоон
Харин шүлэг минь агаар
Хайрыг хайрла
Чамайг гэсэн сэтгэл одоо ч
Хаа нэгтээ байгаа

Хов живэнд хот живнэ
Хүмүүс намайг ярина
Үзэн ядаж хорсоно
Заримыг нь би уучилсан
Хайр дурлалд хот живнэ
Хүмүүс намайг хайрлана
Алдсан бол оносон
Зарим нь намайг уучилсан
Би маш тайван байна
Яг л Далай лам шиг
Инээмсэглэнэ энд
I'm just feeling like Dalai Lama
Chilling like Dalai Lama

Өглөөнөөс орой болтол
Амьдралаас хэсэг холдоно
Хаалга цонх хөшиг хаагдана
Цаг хугацаа одоо зогсоно
Зүрхний цохилт сонсоно
Түргэлнэ нэг л дотно
Гарна би системээс дээш
Тайван байна миний дотор
Гүнзгийрэх хэрэгтэй ер нь юу ч хийсэн бай
Намайг зөвөөр ойлго ер нь юу ч хэлсэн бай
Мөнгөнөөс чухал зүйл гэж байдаг гэдгийг тэр бүр чи
Мэдрээд байхгүй ч хамгийн түтүүнд байх ёстой гэр бүл чинь
Хүн шударга байхад огт шударга биш байдал дээр
Цагийг нь олж бохир тогло яг л бусдын адил
Үнэ цэнээ үл алдаж гялтганах алмаз шиг
Миний тухай элдэв яриа ам дамжин сенсацлагдана
Хүний төлөө гараа сунгах хүний сэтгэл зүрх
Энхийн төлөө дайныг хиссэн ардыг битгий зүх
Дайны цагт бэлэн байдалд зогсоно цэрэг эрс
Бодлыг чинь өөрчилж чадна сэтгэлийн минь үгс
Өтөл бууран болсон ч хамт байгаа хайр дурлал
Цэлмэсэн шөнийн тэнгэрт хос од нь байх болно
Дэлхий гэдэг гараг дээр амьдарч байгаа бүх
Хүнд амьдралын ямар нэгэн гайхалтай түүх байгаа
Хязгаар үгүй огторгуйд уртын дуу гайхалтай
Хорвоод хосгүй аялгуу морин хуур гайхалтай
Мишээсэн цэвэрхэн бүсгүйчүүд энд
Тэмүүлсэн зорилготой залуус бас байна
Өөрийгөө хайрладаг хүндэлдэг хүний нүдээр
Бүгдийг нь хайрласан хүндэлсэн хүний зүрхээр
Бүх нүд инээнэ та нар бүгд нүдээ нээнэ
Хүмүүс намайг хайрлана инээмсэглэнэ энд

Хов живэнд хот живнэ
Хүмүүс намайг ярина
Үзэн ядаж хорсоно
Заримыг нь би уучилсан
Хайр дурлалд хот живнэ
Хүмүүс намайг хайрлана
Алдсан бол оносон
Зарим нь намайг уучилсан
Би маш тайван байна
Яг л Далай лам шиг
Инээмсэглэнэ энд
I'm just feeling like Dalai Lama
Chilling like Dalai Lama

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...