Friday, March 8, 2019

Lil Thug-E - BFTF

Чиний тухай бодлууд хөврөөнө
Сайхан дурсамж бүрээ бодон хөөрөөнө
Бүхнийг орхисон би харин өөрөө
Чамд ямар ч буруу байхгүйг өршөө
Чамтай алхдаг байсан гудамжаар ганцаараа
Чамаар хэн ч тоглож чадахгүйг анзаараад
Нэгэнт оройтсон чи одоо минийх биш
Үнэнч ариун зүрх сэтгэл чинь өөр тийшээ
Би цаг хугацааны машинаар аялах McFly
Болмоор байна, өнгөрсөнд очиж чамайг явуулахгүйгээр булаая
Дх :
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш .
Заяаны төөрөг зам дээр учирсаан
Цаг хугацааны зураг чамайг аваад хуучирсаан
Хонгор минь намайг бүр мөсөн чи мартаа юу
Одоо түүнтэй үнэхээр жаргалтай байгаа юу
Чи надаас нүүрээ бууруулахад чинь би
Чамд гэнт татагдсан бүр хэтэрхий
Одоо чи надад дэндүү сонин байна
Чамайг маш ихээр би санаж байна
Гялалзаал чиний зүүн гарын ядам хуруу
Буцаад ир хонгор мээнь бүгдээрээ миний буруу
Дх :
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш .
Намайг гэсэн бүх охидыг ганцхан чамаар солъё
Тэдэнтэй хөнжил дотор чамтай байна гэж би төсөөлье
Хар мянган дуу хийнэ бүгд чиний тухай
Чи бид хоёрын орд хамгийн сайн таардаг Тэрбиш-н зурхай
Би цаг хугацааны машинаар аялах McFly
Болмоор байна өнгөрсөнд очиж чамайг явуулахгүйгээр булаая
Охин минь чи миний амьдарлын хайр байж
Чамгүйгээр явах зам минь гэрэлгүй лаа байж
Би чамд хайртай энэ л насаараа
Зүрх минь гуйя харин өөр хэн нэгэнд дасаарай
Би чамд хэрэггүй болохоор Би чамд хайртай
Намайг өөрөөсөө холдуулахыг хүсвэл намайг чи хайрлаарай
Дх :
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш
Чамайг гэсэн сэтгэл одоо ч тэр хэвээрээ
Ямар байсан бэ яг л тэр хэвээрээ, байна
Тэд бүгдээрээ чиний дэргэд надад хэн ч биш .

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...