Sunday, March 10, 2019

MOLBOYZ - My Хайр

Чамтайгаа би
Зугаалах дуртай өөөө
Чамтайгаа би
Тэврэлдэх дуртай өөөө
Миний хайр
Миний анхны хайр
Титаникийн Rose-өөс ч илүү миний хөөрхөн хайр
Чи минь дэндүү үсэрхэг
Гэхдээ тусархаг
Хичнээн оройтоод ирсэн ч миний өөдөөс хэзээ ч хуцдаггүй
Тиймээ хуцдаггүй
Миний хэлсэн үгнээс хэзээ ч гардаггүй
Хийсэн хоолыг минь ямагт голдоггүй
Энэ чинь ийм тийм гэж үглэж яншдаггүй
Надтай барьцдаггүй Бусадтай харьцуулдаггүй
Байгаагаар минь хүлээж авсан зөвхөн чи минь
Ганцаардлаас аварсан тэнгэрийн элч минь
Гадаа ч бай дотор ч бай үргэлж чамтай би чинь
Тэр нэгэн өдөр чамтай таарсан
Зөрөөд өнгөрөхөд зүрхийг минь булаасан
Өөрийн эрхгүй би эргээд харсан
Өмчилж аваад чамтай амьдармаар санагдсан
Энэ цаг үеээс хойш бидний хайрын түүх эхлэв
Амьдралын амтыг зөвхөн чамаасаа мэдрэв
Нэг мэдэхэд хоёулаа таван жилийг илээв
Бие биедээ уусан шингэж жинхэнэ хайрыг бүтээв
Чамтайгаа би
Зугаалах дуртай өөөө
Чамтайгаа би
Тэврэлдэх дуртай өөөө
Чамаасаа би хэзээ ч салахыг хүсэхгүй
Чамгүйгээр би хэзээ ч амьдарч чадахгүй
Чамтайгаа би
Зугаалах дуртай өөөө
Чи минь хаана байна чамайгаа би чинь одоо ч хүлээсэн хэвээр
Хамтдаа авхуулсан зурагаа харан чамайгаа санан мишээнэ
Эзнийгээ харж суудаг Хачико нохой шиг чамайгаа би чинь хүлээнэ
Ядаж байхад хаврын зэхүүн салхи хавирга нэвт үлээнэ
Өглөө сэрэхэд чи дэргэд байхгүй өнчирсөн сэтгэл минь ганцаардаж байна
Чамгүйгээр өнгөрүүлсэн хором мөч бүхэн минь ямар ч утгагүй санагдаж байна
Чамтайгаа байхдаа ямар жаргалтай байснаа одоо л би чинь ухаарч л байна
Чи минь одоо хаана яваа бол чиний минь үнэр тамхины утаанд замхарч байна
Тэр нэгэн гайтай өдөр
Тэр нэгэн гайтай өдөр
Чамайгаа би чинь хамгийн сүүлд харж байснаа мэдсэн бол чамайг хэзээ ч явуулахгүй байлаа
Чи бидний салсан өдөр
Чи бидний салсан өдөр
Усанд хаясан чулуу шиг эргэж над руу харахгүйгээр ул мөрөө үлдээхгүй намайг орхин одлоо
Чамаасаа би хэзээ ч салахыг хүсэхгүй
Чамгүйгээр би хэзээ ч амьдарч чадахгүй
Чамтайгаа би зугаалах дуртай өөөө

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...