Tuesday, March 12, 2019

N.M.N - Конец Филма ft. LilCry

Магадгүй чи энэ дууг сонсож байгаа бол
Сүүлийн удаа тасалсан утасны цаанаас хэлж чадалгүй би дуусгасан
Одоо бүх юм хуучирсан ч өнгөрсөн бороо хамаагүй ээ
Цувыг минь нөмөрнө бороогүй байсан ч дээрээ ус асгана
Нэгэнт л холдож 2 талд 2 өөр амьдрал бий болгосон
Гэвч чи мэднэ бурхан бидэнд хайрлах эрхийг олгосон
Бүх зүйлийг сайхан дээр нь тавьчихсан байсан ч нэг дэр нь
Эзэнгүй хонох болсон хоосорсон асаж байсана гэр минь
Эцсийн найдвар болж чадах зүйлийг хайдаг
Байсан ч эргээд илүү зовно гэхээс хэн хэн нь айдаг
Чи үгээрээ дайрдаг байсан ч эргээд уучилна гэж найддаг
Харин энэ бүхэн цээжинд шивээстэй байж л байдаг

Хамт алхаж байсан бидний зам одоо
Нэгэнт салаад өөр зүг рүү хальж одлоо
Нэрнээс чинь өөр зүйлгүй үлдсэн надаа
Зүгээр нэг ширтэх чинь хүртэл
Цээжинд минь дүүрэн
Цээжилж байна үүнийг
Цэг тавиад дууссан ч чамайг гэж хүнийг
Мартаж чадахгүй өөрийн минь дайтай
Дууссан одоо хайрт минь баяртай

Хуучирсан амраг минь хэлж амжаагүй үгийг сонс
Хэлэх үгийг сонс сэтгэлийн минь үгийг сонс
Шалтгаан асуудал хайрт минь зөндөө зүйлүүд бий
Өнгөрсөн бүх үйлдэлд бас миний буруу ч бий
Гансарсан гунигласан тиймээ шаналаад зөндөө л дуулсан
Ганцаараа ганцаардсан гэвч би өөрөөсөө ч нуусан
Аймшигт ганцаардлыг би өөрийнхөөрөө л туулсан
Анхныг шигээ байхгүй тиймээс бүгд миний хувьд дууссан
Өө Lady минийх байсан ялдам хатагтай
Өө Maybe магадгүй одоо чи өөр амьдралтай
Өө өөр нэгнийг хайрлана би бас түүнийгээ
Үүнийгээ ингээд дуусгая мартья бүхнийгээ

Хамт алхаж байсан бидний зам одоо
Нэгэнт салаад өөр зүг рүү хальж одлоо
Нэрнээс чинь өөр зүйлгүй үлдсэн надаа
Зүгээр нэг ширтэх чинь хүртэл
Цээжинд минь дүүрэн
Цээжилж байна үүнийг
Цэг тавиад дууссан ч чамайг гэж хүнийг
Мартаж чадахгүй өөрийн минь дайтай
Дууссан одоо хайрт минь баяртай

Хааяа бид тааралнда зөрж өнгөрөхдөө царайг нь ажиглана
Найзууд харин одоо хүртэл үү гэж надаар даажигнана
Нуух юм биш ээ чи хэлдээ хаая намайг боддог биздээ
Дахиад учирвал би лав алдахги гэвч тэр хэзээ
Үзэн ядах биш инээдээр үдэж гаргасан хаалга
Харах тусам бодогдох гэнэ тэгэх тусам зав алга
Гэж хэлмээр санагдах ч тэсэхгүй өнгөрсөнд зугаална
Чи хэлдэг байсан өөр хүнтэй болвол чамайг цуг ална
Харамсдаггүй чамтай учирсандаа би лав
Асдаггүй галаар тоглосон одоо асаагуураа ав
Цаагуураа битгий эхлэл тавих гэж цаг үгрээ
Одоо дахиад бүтвэл гэж үү? үгүй дээ

Хамт алхаж байсан бидний зам одоо
Нэгэнт салаад өөр зүг рүү хальж одлоо
Нэрнээс чинь өөр зүйлгүй үлдсэн надаа
Зүгээр нэг ширтэх чинь хүртэл
Цээжинд минь дүүрэн
Цээжилж байна үүнийг
Цэг тавиад дууссан ч чамайг гэж хүнийг
Мартаж чадахгүй өөрийн минь дайтай
Дууссан одоо хайрт минь баяртай
Хамт алхаж байсан бидний зам одоо
Нэгэнт салаад өөр зүг рүү хальж одлоо
Нэрнээс чинь өөр зүйлгүй үлдсэн надаа
Зүгээр нэг ширтэх чинь хүртэл
Цээжинд минь дүүрэн
Цээжилж байна үүнийг
Цэг тавиад дууссан ч чамайг гэж хүнийг
Мартаж чадахгүй өөрийн минь дайтай
Дууссан одоо хайрт минь баяртай

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...