Tuesday, March 12, 2019

N.M.N - Хэвээрээ

Болохгүй гэж хэлсэн ч болдог юм гээд би зөрдөг хүн
Зураач хүн хэзээ ч юу зурахаа бодож зурдаггүй юм
Хэн гэдгээ мэдэж байгаа ч хэн байж болохоо мэдэхгүй ээ
Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй л гэж хэлнэ ичихгүй ээ
Ардын багш заасан олон юм толгойд байга ч
Алхан тутамд ганц бодол гуйя хүн шиг байгаач
Айдаг хүмүүс намайт сайлах ёсгүй нь үгүйлэгдэж байхад
Би айдаг хүмүүс салж дунд нь хүүхэд өнчирч байхад
Хүн гэдэг сонин амьтан цагаа тулвал яг араатан
Бүх юм өнгөрсөн хойно уучлал хүснэ харамсана дараад нь
Харанхуй харанхуй гэсээр хийдэг харанхуйд
Дараа нь хэлнэ уучил ингэхээс өөр аргагүй
Чи хэн бэ гэж бүү асуу чихэнд чинь үлдэхгүй
Чимэг болгон дууг минь аянд хэзээ ч үлдэхгүй
Чи хэн бэ гэж бүү асуу чихэнд чинь үлдэхгүй
Чимэг болгон дууг минь аянд хэзээ ч үлдэхгүй

Бороо намайг норгож цас намайг дааруулж
Нар дээрээс шарж байсан ч би яг хэвээрээ
Бодол шөнө норгож зэмлэл намайг торгож
Хараал намайг идэж байсан ч би яг хэвээрээ
Бороо намайг норгож цас намайг дааруулж
Нар дээрээс шарж байсан ч би яг хэвээрээ
Бодол шөнө норгож зэмлэл намайг торгож
Хараал намайг идэж байсан ч би яг хэвээрээ

Чихэндээ чихэвч зүүсэн чимээ аниргүй гудамж
Чиглээд ирэх залуу амандаа гунигийн дуу аялж
Чимэг гоёлоор дүүрэн хүүхэд тэнд бөгсөө нэг хаялж
Чихэр биш амьдрал горьдсон жаалууд нэг харааж
Гэрэл нэмээч тэдэнд хайрыг харуулья
Ботго булбарайн цүнхэнд нь орохоор
Кармаанд нь хийгээд явуулья
Макe up хийгээд made in italy өмсөөд өөр хүн болохгүй
Мэдэж байна уу гэрэл унтрахад бид бүгд адилхан
Нүдний минь харц бэлэн цээжинд зүрх бэлэн
Байхад энэ бүгд орхиж болох зүйлийг хайр гэдэг
Ямар ч юмгүй, ямар ч юмгүй
Хэрнээ дотрыг нь уудлаад үзвэл ямар ч юм бий
Тэр жаал гудамжинд уйлж байхад тэнд хэн байсын
Тэр охин буудалд уйлж суухад тэнд хэн байсын
Сургууль нуураан шорон барьж байхад тэнд хэн байсын
Сураггүй болсон охиныг хайхад тэнд хэн байсын

Бороо намайг норгож цас намайг дааруулж
Нар дээрээс шарж байсан ч би яг хэвээрээ
Бодол шөнө норгож зэмлэл намайг торгож
Хараал намайг идэж байсан ч би яг хэвээрээ
Бороо намайг норгож цас намайг дааруулж
Нар дээрээс шарж байсан ч би яг хэвээрээ
Бодол шөнө норгож зэмлэл намайг торгож
Хараал намайг идэж байсан ч би яг хэвээрээ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...