Tuesday, March 12, 2019

Opozit - Анхалиун

Юу ч гэхэвдээ чамд, хонгор минь
Би амьд болохоор хамарны дор хүн хонхор байна
Зүүн цээжинд хэсэгт бас нэг бор юм бий
Зүгээр л юу ч мэдэрдэггүй баймаар байна, гэвч амьдрал үнэн r&b
Хичээгээд, хичээгээд хазайгаад л байдаг
Хэзээ нэг гэрийн эзэн шиг налайгаад суух вэ
Хэнд ч хэрэггүй новш шиг хэл амаар хэмлээд л байдаг
Хэрвээ хэзээ ч би эргэж ирэхгүй бол чи яах вэ
Хийсэж яваа навч шиг хөнгөн эрчүүдтэй зүйрлэж
Хэний төлөө зүтгээд байгааг мэдэхгүй төмөр нүүрлэж
Хийсэн хэсэг жижиг зүйлс бүр чиний төлөө байхад
Хэлсэн ярьснаас чинь болоод дотор нэг л бөглүү байх юм
Аяга хоол нь яахав дулаахан л байвал
Ая тух нь байхад чи харц булаасан хэвээр
Улаасан төмөр урууланд чинь наах гэж байгаа биш дээ
Уцаарлахаа анаад ухаарах гээд нэг үзээч, үнсээч

Би бол жинхэнэ эр хүн, бахархалтай хэлнэ ээ
Гэхдээ өр нимгэн бүсгүй хүнээс хачирхалтай
Хээгүй дүртэй төрхийн цаана юу нуугдаж байгааг
Чи хэзээ ч, хэзээ ч чи мэдэхгүй
Би бол жинхэнэ эр хүн, бахархалтай хэлнэ ээ
Гэхдээ өр нимгэн бүсгүй хүнээс хачирхалтай
Хээгүй дүртэй төрхийн цаана юу нуугдаж байгааг
Чи хэзээ ч, хэзээ ч чи мэдэхгүй

Эмэгтэй хүний зан уу, би чамд хэрэгтэй хүн мөн үү
Хэн нэгэнтэй заавал дүйцүүлж дүгнэх хэрэгтэй юм уу
Тэрийг хар лдаа, тэр тэгж байна, тэгэхэд чи
Тэнгэр газрыг хооронд нь зүйрлэсэн тэнэг гичий
Уучлаарай, харав уу? би хэлж дуусалгүй уучлалт гуйлаа
Уг нь ноён нуруу нь бүтэн ч урам харин хугарав аа
Би чамайг том хөх бөгстэй бол гэж гуйж байсан уу
Би Анхааг ганцаараа халтуур хийчээд Халиунд хэлдэггүй шиг нууж байсан уу
Нэг харж инээнэ, хормын дараа уурлана, уйлна
Нэг бол сэтгэцдээ юмтай, галзуу хүний хамгийн туйл нь
Нэг л юм болохгүй бол хаяад явна, би өнчин ботго шиг буйлна
Нэрээ марттал ууна, татна, мөнгөн дэвсгэрт хуйлна
Нэг толины наана цаана байгаа тусгал, би дуулна
Энгэр цоорхой явахдаа би чамайг тэвэрч битүүлнэ
Ирийг минь хурцлах гээд мохоосон ч би өөрийгөө үзүүрлэнэ
Итгэсэн шиг итгэвэл мөрөөдсөн амьдралыг чинь үзүүлнэ

Би бол жинхэнэ эр хүн, бахархалтай хэлнэ ээ
Гэхдээ өр нимгэн бүсгүй хүнээс хачирхалтай
Хээгүй дүртэй төрхийн цаана юу нуугдаж байгааг
Чи хэзээ ч, хэзээ ч чи мэдэхгүй
Би бол жинхэнэ эр хүн, бахархалтай хэлнэ ээ
Гэхдээ өр нимгэн бүсгүй хүнээс хачирхалтай
Хээгүй дүртэй төрхийн цаана юу нуугдаж байгааг
Чи хэзээ ч, хэзээ ч чи мэдэхгүй

Эр хүн хэзээ ч уйлдаггүй юм бол
Эр хүнийг уйлж байхыг чи харахаа боль
Эр хүн бүсгүй чиний төлөө байх ёстой гэмээн
Эр хүн ямар байхыг заах чи хэн бэ
Эр хүн хэзээ ч уйлдаггүй юм бол
Эр хүнийг уйлж байхыг чи харахаа боль
Эр хүн бүсгүй чиний төлөө байх ёстой гэмээн
Эр хүн ямар байхыг заах чи хэн бэ

Гэхдээ
Хээгүй
Хэзээ ч хэзээ ч хэзээ ч

Идсэн хоолтой нь хамт сэтгэл рүү нь өнгий
Их хэмжээгээр ялгарах стрессийг шингээ
Ирээдүйд сэтгэл зарах итгэлийг нь тунгаа
Илбийн адил илаашруулах эд эсийн сунгаа
Эрчим хүч үйлдбэрлэж эргэн тойрноо цэнгээ
Эрвээхий ирээд суусан мэт энгэрийн зангиа
Эргэлзээ сарниулах дарсаар дүүрэн лангуу
Эмгэн болохоос нь урьтаж түүнтэй хийсэн танго
Үүлэн дундаа үсчих уулсын бараатай хангай
Нойтон цэцэгсийг тэтгэж нарны үүд онгой
Үнэхээр хэтрүүлсэн үзэсгэлэнгийн тунгаа
Хоороггүйгээр нотолсон байгалийн уянга
Хөгжил, шөнө дүл, хөх хонго
Хөөрхийлөлтэй түүнийг хайрлаач хөх өнгө
Хүзүүнд эрүү эвлэж тайлагдах цангаа
Хөгширсөн ч хаяхгүй ээ би хүүхэд зангаа
Өнөөдөр бол бэлэг харин бол бол эрхтэн
Харин чи бол байгаль яг л түүн шиг эрх танхи
Хамаг оньсыг тайлья тавихаасаа эрхтэн
Харин чи өөр зүйл яривал сэтгэл сэрдхийнэ

No comments:

Post a Comment

The Colors Mongolia - Хүзүү Хаашаа Толгой Тийшээ

 Урьд шөнө би зүүдэндээ Шувуу болон зүүдэллээ Цэнхэр тэнгэрт ягаан үүлс Хаа сайгүй дүүлж Цээж дүүрэн амьсгалаад Үүрд сэрэхгүй эндээ үлдмээр ...